МАГИСТРАНТ, ДОКТОРАНТАД ОЛГОХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Их, дээд сургуулиудын интерпренёр үйл ажиллагааг дэмжих, эрдэмтэн судлаачдын залуу халааг бэлтгэх, тэдний эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор
шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудад магистрант, докторантад сурч буй залуу судлаачдад олгох тэтгэлэгийг зарлаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/65 тоот тушаалаар батлагдсан “Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулна.
Тэтгэлэгт нэр дэвшүүлэх материалыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт болон Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох журмыг дараах холбоосоор харна уу:
- Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт
- Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох журам
Харилцах утас: 51-260325