“МЕНЕЖМЕНТ”-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Зорилго:
Оюутнуудыг судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэх, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай болгох
Хурлын хамрах хүрээ:
- МУИС-ийн БС-ийн бакалаврын бүх оюутнууд хамрагдах боломжтой.
- Менежментийн шинжлэх ухааны бүхий л хүрээг хамарч болно.
Эрдэм шинжилгээний ажлыг хүлээн авах, оролцогчдыг бүртгэх:
- 2015.11.26-ны /пүрэв гариг/ 17:00 цагаас өмнө №209б өрөөнд туслах ажилтанд эрдэм шинжилгээний ажлын эх хувийг (word file), илтгэлийн хамт хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүлээлгэн өгч бүртгүүлсэн байна.
Эрдэм шинжилгээний бүтээлийг хэлэлцүүлэх
- Оролцогч 10 минутад багтаан илтгэнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд илтгэлийг зогсоож ИЛТГЭХ УР ЧАДВАР шалгуураас оноо хасагдана.
- Асуулт хариулт 10 минут. Илтгэлтэй холбоотой асуулт асуухад нэгдүгээрт шүүгчдийн, хоёрдугаарт сонсогчдын гэсэн дарааллыг баримтлана.
- Хугацаандаа ирээгүй оролцогчийн илтгэлийг шалгаруулалтаас хасч дараагийн илтгэлийг хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний ажлын агуулга
- Судалгааны үндэслэл, судлагдсан байдал
- Судалгааны зорилго, зорилт
- Судалгааны арга зүй, судалгааны объект
- Судалгааны үр дүн
- Дүгнэлт
- Ашигласан материал
Эрдэм шинжилгээний ажлыгдоорхи үзүүлэлтүүдээр дүгнэнэ.
- Эрдэм шинжилгээний ажлын бүтэц, агуулга болон бичвэр /doc, PPT/
- Сэдвийн асуудал дэвшүүлсэн болон шинэлэг байдал
- Судалгаа шинжилгээний арга зүй эзэмшсэн байдал
- Ашиглаж, судалсан материал, түүнийг өөрийн болгосон байдал
- Асуудлыг шийдэн дүгнэсэн байдал
- Илтгэх ур чадвар
Шагнал урамшуулал:
Шүүгчдийн өгсөн нийт онооны дунджаар шалгаруулж байр эзлүүлнэ.
- I байр -1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, БС-ийн ОЭШХ-д оролцох эрх
- II байр -1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, БС-ийн ОЭШХ-д оролцох эрх
- III байр -1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
ЖИЧ: ЗААВАЛ БАГШААР УДИРДУУЛСАН БАЙХ ЁСТОЙ БӨГӨӨД ЗӨВЛӨГӨӨ АВЧ ХЯНУУЛЖ ХУРАЛД ОРОЛЦОХ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН БАЙНА
Хэзээ, хаана: 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн IV байр БС-ийн №216 өрөөнд явагдана.
Холбоо барих утас : 91100701, 94045616, 99153984
АМЖИЛТ ХҮСЬЕ.