“МЕНЕЖМЕНТ”-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТРИЙН ЭШХ-ЫН УДИРДАМЖ
ХЭЗЭЭ, ХААНА: 2015.11.27-ны өдөр (баасан гариг) 12:00, МУИС-IV №216
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2015.11.26-ны 17:00 цагаас өмнө МУИС-IV байр №209б туслах ажилтанд Эрдэм шинжилгээний ажлын эх хувийг (word file) илтгэлийн хамт (PPT file) хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүлээлгэн өгсөн байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН АГУУЛГА
- Судалгааны үндэслэл, судлагдсан байдал
- Судалгааны зорилго, зорилт
- Судалгааны арга зүй, судалгааны объект
- Судалгааны үр дүн
- Дүгнэлт
- Ашигласан материал
ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ
- Эрдэм шинжилгээний ажлын бүтэц, агуулга болон бичвэр /doc, PPT/
- Сэдвийн асуудал дэвшүүлсэн болон шинэлэг байдал
- Судалгаа шинжилгээний арга зүй эзэмшсэн байдал
- Ашиглаж судласан материал, түүнийг өөрийн болгосон байдал
- Асуудлыг шийдэн дүгнэсэн байдал
- Илтгэх ур чадвар
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ
- Оролцогч 10 минутад багтаан илтгэнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд илтгэлийг зогсоож ИЛТГЭХ УР ЧАДВАР шалгуураас оноо хасагдана.
- Асуулт хариулт 10 минут. Илтгэлтэй холбоотой асуулт асуухад нэгдүгээрт шүүгчдийн, хоёрдугаарт сонсогчдын гэсэн дарааллыг баримтлана.
- Хугацаандаа ирээгүй оролцогчийн илтгэлийг шалгаруулалтаас хасч дараагийн илтгэлийг хэлэлцүүлнэ.
ШАЛГАРУУЛАЛТ: Шүүгчдийн өгсөн нийт онооны дундажаар байр эзлүүлнэ.
- I байр 1 илтгэл (өргөмжлөл, БС-ийн ЭШХ-д оролцох эрх)
- II байр 1 илтгэл (өргөмжлөл, БС-ийн ЭШХ-д оролцох эрх)
- III байр 1 илтгэл (өргөмжлөл)
- ЭШХ-д илтгэл тавьж оролцсон нийт магистрантуудад тус бүрд нь магистрийн эрдэм шинжилгээний ажлын 0,5 кредит тооцно.
ЖИЧ: Заавал багшаар удирдуулсан байх ёстой бөгөөд зөвлөгөө авч хянуулж хуралд оролцох зөвшөөрөл авсан байна
Холбоо барих утас : 91100701, 94045616, 99153984
“Менежмент”-ийн хөтөлбөрийн ЭШХ зохион байгуулах ажлын хэсэг
АМЖИЛТ ХҮСЬЕ