Монголын Залуучуудын Холбооноос зарлаж буй “Залуучуудсудлал”эрдэм шинжилгээний хуралд урьж байна.
Монголын Залуучуудын Холбооноос зарлаж буй “Залуучуудсудлал”эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн судлаачид, их дээдсургуулийн судлаач багш, оюутан залуус болон төрийн ба төрийн бус, олон улсынбайгууллагуудын төлөөлөгчдийг оролцохыг уриалж байна. Энэ жилийн хурлын онцлог нь дараах сэдвүүдээссонгон судлаж, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад оршиж байгаа юм. Үүнд:
- Эрүүл мэнд- Сошиал ертөнц дэх сэтгэцийн эмгэгийн илэрц,
- Боловсрол- Хэрэглээгүй боловсрол
- Хүний эрх- Эрх бол хөгжихүйн үндэс
- Хөдөлмөр эрхлэлт -Ажил олгогчид юу хүсдэг вэ
- Жендерийн мэдрэмжтэй залуу хүн
- Залуучуудын нийгмийн оролцоо сэдвүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлээ туурвах юм.
Илтгэлийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авах боломжтойбөгөөд бүртгэлийн хугацаа 2017 оны 12 сарын 01-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Иймээс та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.