МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, Монголын Санхүүчдийн Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ISSN 2523-417X индекс бүхий “МӨНГӨ САНХҮҮ” сэтгүүлд судалгааны бүтээл ирүүлэхийг урьж байна.
Сэтгүүлийн товч танилцуулга:
Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан: 2004 он
Хэл: Монгол, Англи, Орос
Хураангуй: Монгол, Англи, Орос
Хэвлэх тоо: Жилд 2 удаа
Тайлбар: Судалгааны ажилд хянан магадлагаа хийж шаардлага хангасан ажлуудыг хэвлэнэ.
Судалгааны бүтээл хүлээн авах хугацаа: 2020.05.01 хүртэл
Редакцийн зөвлөлийн гишүүд хянах хугацаа: 2020.05.04-2020.05.08
Өгүүлэлд засвар хийх: 2020.05.08-05.14
Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 2020.05.20
Өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:
- Шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэлтэй, практик судалгаа, дүгнэлттэй байх;
- Шинэлэг санааг дэвшүүлсэн, бусдын бүтээлийг болон бүтээлийн хэсгийг хуулбарлаагүй, өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй анхдагч байх
- Өгүүлэл нь Монгол хэл дээр бичигдсэн бол хураангуй нь Англи эсвэл Орос хэлээр, харин өгүүлэл нь Англи эсвэл Орос хэлээр бичигдсэн бол хураангуй нь Монгол хэл дээр бичигдсэн байна.
Өгүүллийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Өгүүлэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, үндсэн хэсэг, судалгааны хэсэг, үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
- Зураг, хүснэгт, графикийн гарчиг, холбогдох эх сурвалжийг заавал бичих;
- А4 хэмжээтэй цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх;
- Зохиогчийн нэр, е-майл хаяг, ажлын газрын мэдээлэл зэргийг бичсэн байх;
- Ашигласан материалыг бичихдээ дараах загвараар бичнэ. Үүнд:
А. Өгүүлэл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, өгүүллийн сэдэв, сэтгүүлийн нэр, дугаар, он
Б.Ном, нэг сэдэвт бүтээл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, номны нэр, хот, хэвлэлийн газар, он
Өгүүллийг дараах хаягаар хүлээн авна.
- БС-ийн Санхүүгийн тэнхим, 111 тоот өрөө
- Цахим хаяг: bayanturn@yahoo.com, bayantur_n@num.edu.mn
- Утас: Н.Баянтөр (88098109)
“Мөнгө санхүү” сэтгүүлийн редакци
2020.04.10