МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал энэ жил Эрдэнэт сургууль дээр 2018 оны 04 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд салбар сургуулиудаас шалгарсан 10 илтгэл хэлэлцүүлсэнээс Нэгдүгээр байранд Эрдэнэт сургуулийн Санхүү, банк IV ангийн оюутан Б.Өсөхбаяр “Өрхийн санхүүгийн сайн сайхан байдлын индексийг үнэлэх нь”, Хоёрдугаар байранд Бизнесийн сургуулийн Маркетингийн IV ангийн оюутан Т.Наранцацрал, П.Сувданчимэг, Б.Амгалан нарын “Музейн маркетинг ба түүний үйлчилгээг сайжруулах нь”, Гуравдугаар байранд Эрдэнэт сургуулийн Санхүү, банк IV ангийн оюутан Н.Энхжавхлан, Д.Ган-Эрдэнэ нарын “Арилжааны банкны зээлийн эрсдлийн үнэлгээ”, Тусгай байранд Бизнесийн сургуулийн НББ III ангийн оюутан А.Дуламсүрэн “Саарал усыг ахуйн зориулалтаар ашиглах төслийн үр ашгийн тооцоо” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Бакалаврын хаврын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууд, удирдсан багш нар, зохион байгуулсан Эрдэнэт сургуулийн хамт олонд эрдмийн өндөр амжилт хүсье.