“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхим болон ОХУ-ын Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн УБ дахь салбар сургууль жил бүр хамтран зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал XIV дэх удаагаа 2019 оны 12 сарын 6-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Эрхэм хүндэт профессор, багш нар, та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хурлын зорилго:
ОХУ-ын Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн УБ дахь салбар сургуультайхамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар санхүүгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн чиг хандлагын чиглэлээр Монгол Улс, ОХУ болон бусад орны судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, ОУБайгууллага, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, бизнесийн байгууллагын төлөөллийг оролцуулан илтгэлүүд хэлэлцүүлдэг уламжлалтай.
Санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэг хийх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай зөвлөмж, саналыг боловсруулан гаргахад энэхүү хурлын зорилго оршино.
Ерөнхий зохион байгуулагч:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим
Хэзээ:
2019 оны 12 дугаар сарын 06, Баасан гараг, 9.00 цаг
Хаана:
МУИС-ийн номын сан 502 тоот
Хурлын илтгэлийн үндсэн чиглэл:
- Банк, даатгал, хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
- Санхүүгийн зах зээлийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага
- Санхүүгийн зах зээлийн хөгжилд төрийн оролцоо, үүрэг
Хуралд оролцогчдын хамрах хүрээ:
Монгол Улс, ОХУ болон бусад орны их, дээд сургуулийн профессор багш нар, ахисан түвшний суралцагсад, Олон улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн мэргэжилтнүүд, бизнесийн байгууллага, судалгааны төвийн ажилтнууд, судлаачид өөрсдийн илтгэл, өгүүллийг ирүүлэх боломжтой.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Microsoft word программ дээр Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, А4 форматаар 6-10 хуудсанд багтсан байх;
- Өгүүлэл нь монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичигдсэн байх ба хураангуйг англи эсвэл орос хэл дээр бичнэ;
- Эхний нүүрэнд зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, байгууллага, емайл хаяг заавал бичигдсэн байх;
- Өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны хэсэг, үр дүн, дүгнэлт санал, ашигласан материалын жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй, эшлэл зүүлт ашигласан байх;
- Шалгарсан илтгэлийг хурлаар хэлэлцүүлэх ба хэлэлцэгдсэн илтгэл болон шаардлага хангасан өгүүллийг бүрэн эхээр ISSN индекс бүхий мэргэжлийн түвшинд хянагддаг Мөнгө-Санхүү сэтгүүлд эмхэтгэж хэвлэнэ.
- Илтгэлийг РРТ хэлбэрээр 10-15 минутад багтаан танилцуулна.
Хурлын илтгэл, өгүүллийг хүлээн авах хугацаа:
- Илтгэл, өгүүллийг бүрэн эхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор bayanturn@yahoo.com цахим хаягаар,
- Илтгэлийн РРТ-ийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор tuvshood@yahoo.com цахим хаягаар илгээнэ.
Холбогдох утас: 99009512, 99235555
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхим