“Мэдлэгийн менежмент” улсын дөрөвдүгээр олимпиад зохион байгуулагдана
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн хөтөлбөрөөс бизнесийнудирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд “Мэдлэгийнменежмент”-ийн улсын дөрөвдүгээр олимпиадыг зохион байгуулах гэж байна. Энэхүүолимпиад нь оюутан суралцагчид мэргэжлийн онол мэдлэгээ ашиглан практик кейс дээроновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой уралдаан юм. Мэдлэгийн менежментийн олимпиад нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BSG/Business Strategy Game/ -д суурилагдан явагддаг. BSG буюу Бизнесийн стратеги тоглоом нь Америкийн их дээд сургуулиудадмастерийн зэрэг хамгаалагсдын дунд өргөн ашиглагддаг сургалтын хэлбэр бөгөөд их дээдсургуульд эзэмшсэн өөрийн мэдлэгийг ашиглан компанийн үйл ажиллагаанд нөлөөлөгчолон хүчин зүйлүүдийг шинжлэн стратегийн оновчтой шийдвэр гаргахад суралцаххамгийн үр ашигтай дасгал болдог.
Сургууль бүрээс оролцох багууд салбарын ба өрсөлдөөний шинжилгээ хийх,байгууллагын бизнесийг зөв үнэлэх, стратегийг амжилттай боловсруулах, бүхфункциональ үйл ажиллагаануудыг нэгтгэн зангидаж стратегийг дэмжих үйлажиллагаануудыг шийдвэрлэх, бизнесийн эрсдлийг тооцох, стратегийг хөгжүүлэх ба дахинсайжруулах чиглэлээр бизнесийн бодит орчныг төлөөлүүлэн загварчилсан бизнесийнстратегийн онлайн тоглоомыг тоглож хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ дэлхийн бусадорны тоглогчидтой чансаагаа харьцуулан үзэх боломжтой. Олимпиадын шагнал:
- 1 дүгээр байр: 1 баг, өргөмжлөл, 1000000 /нэг сая/ төг
- 2 дугаар байр: 1 баг, өргөмжлөл, 700000 /долоон зуун мянга/ төг
- 3 дугаар байр: 1 баг, өргөмжлөл, 400000 /дөрвөн зуун мянга/ төг
Оролцохыг хүссэн их, дээд сургуулиудыг хавсаргасан олимпиадын журамтай танилцаж холбогдох хаягаар харилцахыг хүсэж байна.