МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
МУИС-ийн оюутнуудын “Мэргэжлийн хөтөлбөр сонгох” үйл ажиллагаа нь 2017 оны 01-р сарын 16-ны Даваа гарагаас 20-ны Баасан гараг хүртэл хоёр үе шаттайгаар явагдана.
Үүнд:
А. Оюутан өөрийн сонирхож байгаа мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх
Б. Хөтөлбөрт өгсөн саналаа баталгаажуулах (Оюутан хэд хэдэн мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх боломжтой боловч баталгаажуулахдаа зөвхөн нэг хөтөлбөрийг сонгоно)
1. 2017 оны 01-р сарын 16-ны Даваа гарагийн 09.00 цагт оюутны онооны жагсаалт СИСИ системд гарна.
2. 2017 оны 01-р сарын 16-ны Даваа гарагийн 09.00 цагаас 01-р сарын 17-ны Мягмар гаргийн 17.00 цаг хүртэл цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрүүдэд СИСИ системээр саналаа өгнө.
3. 2017 оны 01-р сарын 17-ны Мягмар гарагийн 18.00 цагт мэргэжлийн хөтөлбөр бүрээр санал өгсөн оюутнуудын онооны жагсаалт гарна.
4. 2017 оны 01-р сарын 18-ны Лхагва гарагийн 09.00-20.00 цагийн хооронд тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан оюутан СИСИ системд өөрийн эрхээр орж зөвхөн нэг мэргэжлийн хөтөлбөрөөр саналаа баталгаажуулна.
5. 2017 оны 01-р сарын 19-ний Пүрэв гарагийн 09.00-20.00 цаг хүртэл хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголтын баталгаажуулалт үргэлжлэн явагдана.
6. 2017 оны 01-р сарын 19-ний Пүрэв гарагийн 20.00 цаг гэхэд мэргэжлийн хөтөлбөрөө СИСИ системээр сонгож чадаагүй оюутан үлдсэн тохиолдолд 01-р сарын 20-ны Баасан гарагт онооны жагсаалтын дагуу үлдсэн мэргэжлийн хөтөлбөрөөс сонгуулах үйл ажиллагааг сургалтын алба зохион байгуулна. Энэ үед оюутан сургалтын албанаас зарласан өдөр, цагт /оюутны үнэмлэхний хамт/ өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай.
7. Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн хөтөлбөр сонгох боломжгүй болсон тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан сонгуулах боломжтой бөгөөд энэ талаар урьдчилан бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд мэдэгдэнэ.
8. 2014-2015 оны хичээлийн жилд мэргэжлийн хөтөлбөр сонгох ёстой байсан боловч сонгоогүй оюутнууд тухайн жилийн үлдсэн хөтөлбөрөөс сонгоно. /Эдгээр оюутнуудын мэргэжлийн хөтөлбөр сонгох үйл ажиллагаа дээрх зарчмаар явагдана/
2016 оны элсэгч нарт хамааралгүй болно
МУИС-ийн СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА
2017.01.09