Нийтийн тээврээр үнэгүй зорчих цахим карт сунгалт хийх, шинээр захиалах оюутнуудын анхааралд
Шинээр захиалах оюутнууд:
2016-2017 оны /1-р курсын оюутнууд, 2015-2016 оны хичээлийн жилд цахим картны захиалгаас хоцорсон шинээр захиалах хүсэлтэй 2-5-р курсын/ оюутнууд иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэгийн маягт, хавсралт-1, төлбөр төлсөн баримтыг бүрдүүлж салбар сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатай.
Төлбөр 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк 475014869 тоот данс, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаан баримт материалын хамт авч ирэх
Шинээр-захиалах-оюутнууд-Хавсралт-1 татах
Хаясан гээсэн:
2015-2016 оны хичээлийн жилд захиалсан боловч хаясан гээсэн, хугарч гэмтээсэн оюутнууд иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэгийн маягт, хавсралт-2, төлбөр төлсөн баримтыг бүрдүүлж салбар сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатай.
Төлбөр 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк 475014869 тоот данс, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаан баримт материалын хамт авч ирэх
Сунгалт хийх:
2015-2016 оны хичээлийн жилд цахим карт захиалж байсан оюутнууд иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэгийн маягт, хавсралт-2, төлбөр төлсөн баримт хуучин цахим картаа хураалган сунгалт хийлгүүлэх шаардлагатай.
Төлбөр 1000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк 475016875 тоот дансанд тушаан баримт материалын хамт авч ирэх
Хаясан-гээсэн-сунгалт-Хавсралт-2 татах
Захиалах, сунгах, дахин захиалахад шаардагдах бичиг баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн бүрдүүлж мэдээлэлд оруулсан зааварчилгаа удирдамж загвартай сайтар танилцана уу!
2017.03.14-ний 09:00 цагаас 2017.03.16-ний 17:00 цаг хүртэл холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн салбар сургуулийн сургалтын албанд өгнө үү.
МУИС ОЮУТНЫ АЛБА