“Оюутны эрүүл мэндийг дэмжих аян” тавдугаар сарын 1-ээс 14-ний хооронд
МУИС-нь Бүрэлдэхүүн 5 сургуульдаа бакалавр, магистр, докторын түвшний 20 мянга орчим оюутан суралцагчтай Монголын УУГАН ИХ СУРГУУЛЬ билээ.
Монголын ирээдүй болсон МУИС-ийн оюутан залуус Та бүхнийхээ эрүүл мэндийг дэмжих зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 1-ээс 14-нийг хүртэлх хугацаанд “ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯН” 14 хоногийн аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд дараах 2 ажлыг санаачлан хэрэгжүүлэх бөгөөд Оюутан та өөрийнхөө эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй.
- Хямдралтай үзлэг, үйлчилгээ, эмчилгээ
МУИС-ийн шүдний эмнэлэг нь 2000 онд анх БНСУ-ын Данкүүк их сургуулийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж өдгөө 15 дахь жилдээ МУИС-ийн багш, ажилтан, албан хаагчид, оюутнууд та бүхэндээ үйлчилж байна. Шүдний үзлэг, үйлчилгээ, эмчилгээг оюутнууддаа 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр үйлчлэн бэлэг барьж байгааг дуулгахад таатай байна.<
Байршил: Оюутны 1-р байрны 1 давхар шүдний эмнэлгийн байранд
- Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг, оношилгоо
Оюутнуудад зориулсан “Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг оношилгоо”-нд хамруулах үйлчилгээг хүргэнэ. Үүнд: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, Биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагаа, иммунологийн шинжилгээ, өөх тосны солилцоо, эрдсийн солилцоо, вирусын маркер, хеликобактери/ бамбай булчирхай шинжилгээ, ЭХО, эмчийн дүгнэлт үзлэгийг нэгдсэн байдлаар хийж мэрэгжлийн эмч зөвөлгөө өгөх юм. Энэ нь нийтдээ 80,000 төгрөгний өртөгтэй багц шинжилгээ бөгөөд энэ даатгалын багцийн хүрээнд үнэгүй хийгдэх юм.
Ирэх хичээлийн жилээс Эрүүл мэндийн даатгалын батлагдсан шинэ хуулийн дагуу Эрүүл мэндийн даатгалыг оюутан өөрөө хариуцан төлөх болсон тул энэхүү даатгалын урамшуулал, үнэгүй үзлэг оношилгоонд амжиж хамрагдахыг хүсье.
Оюутнууд Үзлэг оношилгоонд хамрагдах хуваарь, бэлтгэлийн талаар бүрэлдэхүүн сургуулийн оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна 77307730-1143 утаснаас /Б.Энхжаргал/ тодруулж болно.
Үзлэг оношилгоонд бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд хуваарийн дагуу орох бөгөөд 7,30-11,00 цагийн хооронд Оюутны 1-р байрны 1 давхар шүдний эмнэлгийн байранд ирнэ. Үзлэг оношилгоонд ирэхдээ ямар бэлтгэл хангаж ирэхийг жич зарлана.
Хамгийн чухал зүйл: Оюутан Таны ЭМД-ыг улсаас хариуцан төлсөн тул Та бүхэн ЭМД-ын дэвтрээ авч ирэх зайлшгүй шаардлагатайг анхаарна уу.
МУИС-ийн оюутан-Монголын ирээдүй
Эрүүл оюутан-МУИС-ийн ирээдүй
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХБҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИЙН ХУВААРЬ
Хугацаа: Үзлэг өдөр бүр 8:00-11:30 цагт хийгдэнэ
Бэлтгэл: Өлөн, шээстэй байх, өмнөх өдөр нь өөх тостой зүйл болон согтууруулах ундаа хэрэглээгүй байх
Хаана: Оюутны 1-р дотуур байрны 1 давхар шүдний эмнэлгийн байранд
Хийгдэх шинжилгээ: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ /цусны бүлэгнэлт, цагаан эс тоолох, тромбоцид бүхий 22 үзүүлэлт/, Шээсний ерөнхий шинжилгээ /уураг, сахар, улаан цагаан эс, эпители бүхий 14 үзүүлэлт/, Биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагаа, иммунологийн шинжилгээ, өөх тосны солилцоо, эрдсийн солилцоо, вирусын маркер, хеликобактери/ бамбай булчирхай шинжилгээ, багажийн шинжилгээ ЭХО /элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр, умай, дайвар, түрүү булчирхай/, эмчийн дүгнэлт үзлэгийг нэгдсэн байдлаар хийж мэрэгжлийн эмч зөвөлгөө өгөх юм
Анхааруулах зүйл: ЭМД-ын дэвтэртэй ирэх
№ |
Бүрэлдэхүүн сургууль | Хуваарь |
Цаг |
Хуульзүйн сургууль |
2015-05-01 /Даваа/ |
8:00-11:30 |
|
Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль |
2015-05-02 /Мягмар/ |
8:00-11:30 |
|
Бизнесийн сургууль |
2015-05-03 /Лхагва/ |
8:00-11:30 |
|
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль |
2015-05-04 /Пүрэв/ |
8:00-11:30 |
|
Шинжлэх ухааны сургууль |
2015-05-05 /Баасан/ |
8:00-11:30 |