Санхүүгийн тэнхимийн багш нар Банк санхүүгийн академиас зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа
Банк санхүүгийн академийн “Шинэ үеийн банкир – Сургагч багш“ төслийн хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрдэмтэн, профессор багш нарт орчин үеийн заах арга зүйн талаар сургалт явуулж, харилцан туршлага солилцлоо.
Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Алтанцэцэг “21-р зууны манлайлагчид байвал зохих ур чадвар“ сэдвээр, сургагч багш Равжир “Танхимын сургалтын үр дүнтэй аргууд“ сэдвээр, Шинэ үеийн банкир төслийн удирдагч Дэлгэрмаа дараах сэдвүүдийг хамруулан сургалт хийлээ.
- Шинэ үеийн сургагч багш бол бизнесийн түнш мөн (үүрэг, хариуцлага)
- Эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайханд санхүүгийн системийн гүйцэтгэх үүрэг
- Сургалтын зорилгоос эхлэх нь
- Сургалтад тохиромжтой тоглоомыг төлөвлөх нь