Санхүүгийн тэнхимийн “Оюутны эрдэм шинжилгээний хурал” амжилттай зохион байгуулагдлаа
2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд Санхүүгийн тэнхимийн бакалаврын оюутнуудын ЭШХ 2017 оны 11 сарын 13 ны өдөр 15.00 цаг 19.00 цаг хооронд МУИС-ийн 4- байрны 112 тоотод боллоо. ЭШХ-д 16 илтгэл хэлэлцүүлэгдлээ. Үүнд:
№ | Сэдэв | Оюутны нэр анги | Удирдсан багш |
1 | Тусгаар улсуудын зээлжих зэрэглэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох нь | Ж.Эрдэнэчулуун СМ4, С.Дашням НББ4, Э.Төрбат НУС ЭЗО4 | Ч.Хашчулуун |
2 | Банкны зээлийн багцыг CPV загвараар тодорхойлох нь | Б.Ахбота СМ4, Н.Тэргэл, СМ4 | Г.Гүнбилэг |
3 | Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалыг албан журмын болгох хэрэгцээ шаардлага, хураамжийг тодорхойлох | Б.Лхагва-Очир Даатгал4, Э.Төрбат ЭЗО4, Ж.Эрдэнэчулуун СМ4 | Г.Бурмаа, Б.Жавхланцогт |
4 | Монгол улсад цахим сүлжээний даатгалыг хөгжүүлэх нь | М.Намхайринчин, СЭЗ 3 анги | С.Ариунаа
Г.Бурмаа |
5 | Онлайн арилжааны системийг практик сургалтад ашиглах нь | Б.Мягмарсүрэн, Н.Хүнлэгсайхан 3 анги | П.Баянсан |
6 | Орон сууцны үнийн индексэд нөлөөлсөн макро хүчин зүйлсийг тодорхойлох нь | Б.Уранчимэг, С.Цэдэнсодном СМ 3 анги | П.Баянсан |
7 | Гадаад өрийн эдийн засагт үзүүлэх нөлөө | А.Бат-орших , Д.Лхагва-Очир, А.Мөнхэрдэнэ СМ4 | Г.Гүнбилэг |
8 | Валютын ханшид нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ | А.Бат-орших, Д.Лхагва-Очир Даатгал4 , Н.Тэргэл СМ4 | Г.Гүнбилэг |
9 | Монгол улсын төсвийн орлого, зарлагын статистик мэдээнд хийсэн шинжилгээний үр дүн | А.Билгүүн I түвшин, Б.Буянхишиг II түвшин, О.Дөлгөөнмөрөн II түвшин | Д.Чимгээ |
10 | Мөнгөний нийлүүлэлтийн шок урт хугацаанд эдийн засгийг сайжруулж чадах уу? | С.Цагаан,СЭЗ4, О.Нандинцэцэг БМ4 | Г.Гүнбилэг |
11 | Санхүүгийн тайлангийн тэнцлийн үзүүлэлтийг загварчлах боломж | Н.Цацрал СМ4, Э.Хулан СМ4 анги | А.Ганзориг |
12 | Монгол улсын даатгалын компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулах нь | Г.Дуламсүрэн, Б.Мягмаржав, Ж.Эрдэнэчулуун БМ4 анги, СМ4, СМ4 | Г.Бурмаа |
13 | Венчур капиталыг Монгол улсад нэвтрүүлэх боломж | Э.Есөн-Эрдэнэ СМ4, Б.Туул СМ4 | Д.Одбилэг |
14 | Монголын хөрөнгийн бирж дэх үр ашигт зах зээлийн таамаглал: хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулах нь | Б.Алтантуул СМ4, Ц.ОюунтуяаСМ4, А.Уянга СМ4 анги | П.Баянсан |
15 | Банкны үйл ажиллагаанд инновацийг нэвтрүүлэх нь | Д.Оюунтунгалаг БМ4 анги | Ө.Гэрэлт-Од |
16 | Банкны ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ | А.Бат-орших, Д.Лхагва-Очир, А.Мөнх-Эрдэнэ | Г.Гүнбилэг |
ЭШХ-г зохион байгуулах ажлын хэсгийн комиссын ахлагчаар доктор С.Ариунаа, гишүүдээр Н.Батжаргал, Г.Гүнбилэг, Б.Жавхланцогт, Ё.Чимэдцогзол, Д.Энхтүвшин нар ажилласан бөгөөд илтгэлүүдийг багш нарын өгсөн дундаж оноогоор дүгнэж, 1-3 байр эзэлсэн илтгэлийг МУИС-н Бизнесийн сургуулийн ЭШХ-д оролцуулахаар шийдвэрлэв.
Шалгарсан илтгэлүүд
№ | Сэдэв | Оюутны нэр анги | Эзэлсэн байр |
1 | Гадаад өрийн эдийн засагт үзүүлэх нөлөө | А.Бат-орших , Д.Лхагва-Очир, А.Мөнхэрдэнэ СМ4 | I байр |
2 | Банкны зээлийн багцыг CPV загвараар тодорхойлох нь | Б.Ахбота СМ4, Н.Тэргэл, СМ4 | II байр |
3 | Монголын хөрөнгийн бирж дэх үр ашигт зах зээлийн таамаглал: хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулах нь | Б.Алтантуул СМ4, Ц.ОюунтуяаСМ4, А.Уянга СМ4 анги | III байр |
Уламжлал болсон уг ЭШХ-г зохион байгуулсан багш нар, идэвхтэй оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж цаашдын судалгааны ажилд нь арвин их амжилтыг хүсэн ерөөе.