Япон улсын Васеда Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
МУИС болон Япон улсын Васеда Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага :
- МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Тухайн сургуулиас тавигдах тусгай шаардлагыг дараах холбоосоос үзнэ үү.татах
- Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт татах
- Бусад нэмэлт материал татах
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах Language Proficiency score TOFEL, IELTS эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас/
- Тэнцсэн тохиолдолд шаардагдах нэмэлт материалууд /Application for Certificate of Eligibility (COE)/
2-1. 5 хувь чээж зураг (3*4 хэмжээтэй)
2-2. Өргөдлийн маягт Certficate of Eligibility (сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг наах, зурагны ард нэрээ бичих)
(Certficate of Eligibility бөглөх заавар татах)
2-3. Гадаад паспортын хуулбар
2-4. Банкны баталгаа -нэг жилийн хугацаанд суралцах бол 960.000 JPY хагас семестр суралцах бол 480.000 JPY-ийг дансанд байршуулсан байх.
Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Сар бүрийн стипенд 80,000 JPY.
Оюутан солилцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү. татах
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 02 дугаар сарын 20-ны Даваа гарагт 17.00 цаг.
Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд
Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
ОЮУТНЫ АЛБА