Олон улсын магистрын хөтөлбөрийн хаврын элсэлт эхэллээ.
МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн Манчестер хотод байрладаг NCC Education боловсролын байгууллагатай хамтран олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хөтөлбөрөөр зэрэг горилогчид Их Британийн сургалтын ихэнх хэсгийг МУИС-ийн Бизнесийн Сургуульд судлаж, үргэлжлүүлэн Их Британид суралцан магистрын зэрэг хүртэх боломж олгодог. Энэхүү хөтөлбөрийн Level 7 Diploma in Business буюу Долдугаар түвшний бизнесийн удирдлагын дипломын хөтөлбөр хаврын элсэлтээ авч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: Тус хөтөлбөр нь Их Британийн магистрын хөтөлбөрийн 180 кредит цаг сургалтын ихэнх хувь буюу 120 кредит цагийг Монголдоо МУИС-ийн Бизнесийн сургуульд дүүргэж, үргэлжлүүлэн үлдсэн хичээлүүдийг богино хугацаанд Их Британид очиж судлан Английн магистрын зэрэг авах боломж олгодог.
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил оройн цагаар + Англи улсад 14 хоног/6 сар
СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:
- Стратегийн менежмент
- Стратегийн түвшний үйл ажиллагааны менежмент
- Мэдээлэл ба мэдлэгийн менежмент
- Олон улсын маркетингийн стратеги
- Санхүүгийн нөөц сурвалжийн удирдлага, хяналт, хариуцлага
- Байгууллага дахь хүмүүсийг удирдах нь
- Судалгааны арга зүй
- Бакалаврын дараах сургалтанд суралцах ур чадвар
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД
Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь Их Британийн дараах сургуулиудад шилжин магистрын хөтөлбөрт суралцан (IELTS 6.5-аас дээш оноо шаардагдана) MBA зэрэг хүртэх боломжтой.
- University of Worcester
- University of Northampton
- University of Gloucestershire
- Birmingham City University
- Bangor University
- University of Salford
ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- Их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх (Бизнесийн удирдлага байх албагүй)
- IELTS-ын 6.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Higher English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
- Үргэлжлүүлэн суралцах төлбөрийн чадвартай байх (Ажил эрхэлдэг байх)
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2015 ОНЫ 2 САРЫН 2-11-НЫ ӨДРҮҮДЭД МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН 4-Р БАЙРНЫ 216 ТООТ ӨРӨӨНД ЯВАГДАНА.
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ:, Утас: 77307730-4118, 88014061, Цахим хаяг: www.nccedu.com
Read More
Бизнесийн удирдлагын бакалаврын олон улсын бэлтгэл хөтөлбөрийн хаврын элсэлт эхэллээ.
МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн NCC Education боловсролын байгууллагатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн Бизнесийн удирдлагын бакалаврын олон улсын бэлтгэл IFY (International Foundation Year) хөтөлбөр хаврын элсэлтээ авч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: IFY хөтөлбөр нь Их Британи, АНУ, Австралийн их сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн бэлтгэл хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт суралцсанаар оюутан англи хэлээр суралцах, өөр соёлд дасан зохицох, өндөр ачаалалтай суралцах зэрэг бэрхшээлүүдийг шийдэхэд туслах мэдлэг, ур чадваруудыг олж авч, гадаадын бакалаврын хөтөлбөрт суралцахад бэлтгэгддэг.
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил
СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:
- Дунд түвшний англи хэл
- Ахисан түвшний англи хэл
- Их сургуулийн сургалтанд зориулсан англи хэл
- Математик I
- Соёл судлал
- Суралцах ба харилцааны ур чадвар
- Бизнесийн үндэс
- Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн үндэс
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД
Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь дараахь 3 хувилбарын аль нэгийг сонгон цаашид суралцаж, бизнесийн удирдлагын бакалавраар төгсөн боломжтой.
- (1+3) хувилбар: NCC Education Ltd байгууллагын үргэлжлүүлэн суралцах сургуулиудын жагсаалтад багтсан Их Британи, АНУ, Австралийн нэр хүндтэй 50 орчим их сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэн 3 жил суралцах (IELTS-ын 4.5-аас дээш оноо шаардагдана).
- (2+2) хувилбар: МУИС дахь дараагийн шатны L4 Diploma in Business хөтөлбөрт элсэн 1 жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 2 жил суралцах,
- (3+1) хувилбар: МУИС дахь дараагийн шатны L5 Diploma in Business хөтөлбөрт үргэлжлүүлэн элсч ахин нэг жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 1 жил суралцах.
ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- ЕБС-ийг амжилттай төгссөн байх (элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх)
- IELTS-ын 4.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Standard English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2015 ОНЫ 2 САРЫН 2-11-НЫ ӨДРҮҮДЭД МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН 4-Р БАЙРНЫ 216 ТООТ ӨРӨӨНД ЯВАГДАНА.
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ:, Утас: 77307730-4118, 88014061, Цахим хаяг: www.nccedu.com
Read More