“Мэдлэгийн менежмент” улсын дөрөвдүгээр олимпиад зохион байгуулагдана
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн хөтөлбөрөөс бизнесийнудирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд “Мэдлэгийнменежмент”-ийн улсын дөрөвдүгээр олимпиадыг зохион байгуулах гэж байна. Энэхүүолимпиад нь оюутан суралцагчид мэргэжлийн онол мэдлэгээ ашиглан практик кейс дээроновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой уралдаан юм. Мэдлэгийн менежментийн олимпиад нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BSG/Business Strategy Game/ -д суурилагдан явагддаг. BSG буюу Бизнесийн стратеги тоглоом нь Америкийн их дээд сургуулиудадмастерийн зэрэг хамгаалагсдын дунд өргөн ашиглагддаг сургалтын хэлбэр бөгөөд их дээдсургуульд эзэмшсэн өөрийн мэдлэгийг ашиглан компанийн үйл ажиллагаанд нөлөөлөгчолон хүчин зүйлүүдийг шинжлэн стратегийн оновчтой шийдвэр гаргахад суралцаххамгийн үр ашигтай дасгал болдог.
Сургууль бүрээс оролцох багууд салбарын ба өрсөлдөөний шинжилгээ хийх,байгууллагын бизнесийг зөв үнэлэх, стратегийг амжилттай боловсруулах, бүхфункциональ үйл ажиллагаануудыг нэгтгэн зангидаж стратегийг дэмжих үйлажиллагаануудыг шийдвэрлэх, бизнесийн эрсдлийг тооцох, стратегийг хөгжүүлэх ба дахинсайжруулах чиглэлээр бизнесийн бодит орчныг төлөөлүүлэн загварчилсан бизнесийнстратегийн онлайн тоглоомыг тоглож хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ дэлхийн бусадорны тоглогчидтой чансаагаа харьцуулан үзэх боломжтой. Олимпиадын шагнал:
- 1 дүгээр байр: 1 баг, өргөмжлөл, 1000000 /нэг сая/ төг
- 2 дугаар байр: 1 баг, өргөмжлөл, 700000 /долоон зуун мянга/ төг
- 3 дугаар байр: 1 баг, өргөмжлөл, 400000 /дөрвөн зуун мянга/ төг
Оролцохыг хүссэн их, дээд сургуулиудыг хавсаргасан олимпиадын журамтай танилцаж холбогдох хаягаар харилцахыг хүсэж байна.
Read More
Магистр, докторант оюутнуудад зориулсан “Дипломын ажлыг Latex ашиглан илтгэх нь” сэдэвт семинар болно
МУИС-ийн нийт магистр, докторант оюутнуудад зориулсан энэ долоо хоногийн семинарыг ‘Дипломын ажлыг Latex ашиглан илтгэх нь’ сэдвээр ХШУИС /хэрэглээний математик/ тэнхимийн багш Т.Дөлтуяа удирдан явуулна. Семинар 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд эхлэх тул өргөнөөр оролцоно уу.
Read More
Оюутан цэрэгт бүртгүүлсэн оюутнуудын анхааралд
Оюутан цэрэгт бүртгүүлсэн оюутнууд 2015 оны 3 сарын 29-ний Ням гарагийн 9,30 цагт Батлан хамгаалахын их сургууль дээр бэлэн байна уу. Цагаас хоцролгүй ирэхийг Цэргийн хэлтсээс анхааруулав.
СНА, ОҮ
Read MoreТөгсөх ангийн оюутнуудын анхааралд
2014-2015 оны хичээлийн жилийн хавар төгсөх оюутнууд СиСи системээр төгсөх хүсэлтээ гаргана уу. (СиСи-дээ нэвтрэн ‘ТӨГСӨХ’ дээр дармагц хүсэлт илгээгдэнэ)
Хүсэлт гаргаагүй тохиолдолд төгсөх боломжгүйг анхаараарай.
СНА, МТА
Read MoreБүгд Найрамдах Польш, Болгар, Казакстан Улс болон Унгар Улсад тэтгэлэгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилд:
1. Бүгд Найрамдах Польш Улсад
20 иргэнийг бакалаврт (уул уурхайн инженер-2, эрчим хүчний инженер-2, барилгын инженер-2, зам тээврийн инженер-2, мэдээллийн технологийн инженер-2, нанотехнологи-1, биотехнологи-1, байгаль орчны хамгаалал-1, сэргээгдэх эрчим хүчний инженер-1, тусгай хэрэгцээт боловсрол-2, сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй-2, соёлын өвийн сэргээн засварлалт-2, польш хэл судлаач-2), мөн 3 иргэнийг докторантурт (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);
2. Унгар Улсaд
14 иргэнийг бакалаврт (хөдөө аж ахуй-2, усны менежмент-1, уул уурхай-2, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер-5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил-2, анагаах ухаан-1, нанотехнологи-1)
3. Бүгд Найрамдах Болгар Улсад
1 иргэнийг бакалаврт (эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад чиглэлээр) тус тус суралцуулна
4. Бүгд Найрамдах Казакстан Улсад
2 иргэнийг бакалаврт (хөдөө аж ахуй-1, уул уурхайн инженер-1), 2 иргэнийг магистрантурт (уул уурхай-1, зам тээвэр-1), 1 иргэнийг докторантурт (хөдөө аж ахуй) суралцуулна.
Тавигдах шаардлага, бүртгэл
Бакалаврт
Монгол Улсын их сургуульд 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна. Бүртгэлийг Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба /БССА/-н дээр хийнэ. БССА шалгалтанд орох оюутны нэрсийг бүртгэн оюутан тус бүрийн шалгалтын хураамж 10000 төгрөгийн хамт 2015 оны 3 дугаар сарын 29-ны дотор ирж бүртгүүлээрэй.
Бакалавр
Бакалаврын сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын сургалтад бүртгүүлэгч мэргэжлийн болон англи хэлний тестийн шалгалт өгнө. Бичгийн шалгалтад 60-аас дээш оноо авч, хураангуй жагсаалтад орсон иргэдтэй ярилцлага хийнэ.
№ Мэргэжлийн чиглэл Шалгалт
1 Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Сэргээгдэх эрчим хүч, Байгаль орчны хамгаалал, Мэдээллийн технологи, Нанотехнологи болон хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер Математик, англи хэл
2 Биотехнологи, Хими технологи, Хөдөө аж ахуй, Усны менежмент, Соёлын өвийн сэргээн засварлалт, Хими, англи хэл
3 Тусгай хэрэгцээт боловсрол, Сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй, Польш хэл судлал Англи хэл
Бичгийн шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 давхрын уншлагын танхимд зохион байгуулна. Бичгийн шалгалтад иргэний үнэмлэхгүй шалгуулагчийг оруулахгүй. Бичгийн шалгалтын дүн, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 17.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудасны нүүр хуудсан дахь “гадаадад суралцагч” цэсэнд мэдээлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/post1503173
Утас 77307730-1143
Read More
2015 оны 3 сарын 21, 22-ны өдрүүдэд Мишээл Экспо Төвд зохиогдох Монголын “International Travel Mart 2015” үзэсгэлэнд урьж байна.
Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг холбох, бизнесийн шинэ түнш олох, гэрээ хэлцэл хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, ажлын байр санал болгох, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг сурталчилах зорилготой.
Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Төв, Булган аймгийн аялал жуулчлалын холбоо, 130 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцоно.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕСИЙГ МАНЛАЙЛАХ ЗОРИЛГОТОЙ ОЮУТАН ЗАЛУУСЫГ УРЬЖ БАЙНА. |
Хөтөлбөр
III сарын 21-ний өдөр
11:00. Үзэсгэлэнгийн нээлт
11:20-11:40. Урлагийн тоглолт
11:40-16:20. “Mongoliа ITМ-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнтэй танилцана.
12:00-16.30. Семинар. Хурлын танхимд
III сарын 22-ний өдөр
10:00-15.40. Үзэсгэлэнгийн 2 дахь өдрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ.
12:00-16.30. Семинар. Хурлын танхимд
16:00. Албан ёсны хаалтын ажиллагаа
Уулзах газар: Мишээл EXPO 03/21-03/22
Хөтөч: Төгсөлтийн хувцастай ахлах курсын оюутнууд
Холбоо барих утас: 95331474, 99664966
Read More
Магистр, докторант оюутнуудад зориулсан “Боловсрол судлалын судалгаанд математик статистикийн арга хэрэглэх нь” сэдэвт семинар болно
МУИС-ийн нийт магистр, докторант оюутнуудад зориулсан энэ долоо хоногийн семинарыг ‘Боловсрол судлалын судалгаанд математик статистикийн арга хэрэглэх нь’ сэдвээр ШУС-ийн Ази судлалын тэнхимийн багш Б.Хишигдэлгэр удирдан явуулна. Семинар 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд эхлэх тул өргөнөөр оролцоно уу.
Read More
2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улиралын магистрын ТӨГСӨЛТ зохион байгуулах хугацаа
№ | Хөтөлбөр | Сэдвийн хэлэлцүүлэг | ЭШ-нийКр тооцох хуваарь | Урьдчилсан хамгаалалт | Жинхэнэ хамгаалалт |
Хугацаа | |||||
Бизнесийн сургууль | 2015-03-09- 2015-03-13 | 2015-04-15- 2015-04-17 | 2015-04-20- 2015-04-24 | 2015-05-25- 2015-05-29 | |
1 | Санхүү | 2015.03.3015.00 цагт
111 тоот |
2015-04-17 | 2015-04-24 | 2015-05-29 |
2 | Нягтлан бодох бүртгэл | 2015.03.1815:00 цагт 304 тоот | 2015-04-15-17 | 2015-04-20-24 | 2015-05-25-29 |
3 | Менежмент | 2015.03.25 10:00 цагт 216 тоот | 2015.04.1710:00 цагт 216 тоот | 2015.04.2210:00 цагт 216 тоот | 2015.05.2710:00 цагт 216 тоот |
4 | Бизнесийн сэтгэл зүй | 2015.03.2510:00 цагт 216 тоот | 2015.04.1710:00 цагт 216 тоот | 2015.04.2210:00 цагт 216 тоот | 2015.05.2710:00 цагт 216 тоот |
5 | Маркетинг | 2015.03.1113:00 цаг 307 тоот | 2015.04.1513:00 цаг 307 тоот | 2015.04.22307 тоот | 2015.05.29 |
6 | Худалдаа | 2015.03.1717:00 цагт 403 тоотод | 2015.04.1417:00цагт 403 тоотод | 2015.04.2415:00цагт 403 тоотод | 2015.05.29 |
7 | Зочид буудал, зоогийн газрын менежмент | 2015.03.2510:00 цагт 216 тоот | 2015.04.1710:00 цагт 216 тоот | 2015.04.2210:00 цагт 216 тоот | 2015.05.2710:00 цагт 216 тоот |
Read More
Хавар төгсөх оюутнуудын анхааралд
2014-2015 оны хичээлийн жилийн хавар төгсөх оюутнууд СиСи системээр төгсөх хүсэлтээ гаргана уу.
Хүсэлт гаргаагүй тохиолдолд төгсөх боломжгүйг анхаарна уу.
СНА, МТА
Read More
Оюутнуудын анхааралд
Оюутан цэрэг хөтөлбөр 04 сарын 01-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой МУИС Бизнесийн сургуульд суралцаж буй 1 дүгээр түвшний эрэгтэй оюутнууд 2015 оны 03-р сарын 18 ны дотор /18-25 насны/ Сургалтын албанд ирж бүртгүүлнэ үү.
Read More