НББ хөтөлбөрийн магистрт сурч буй оюутнуудын анхааралд
Зорилго. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр магистрын сургалтад элсэн орж суралцаж буй магистрантуудад судалгааны ажлыг чиглүүлэх, мэдээлэл өгөх, хөтөлбөрийн хүрээнд кредит тооцох нэг үзүүлэлт болгоход оршино.
Тухайн чиглэлээр судалгаа хийж, олон нийтэд хандсан мэдээлэл гаргадаг, мэргэшсэн хүмүүсээр лекц уншуулах буюу оролцогчид, лектортой харилцан ярилцах боломжтой байна.
Сонирхсон багш нар хамрагдах боломжтой.
№ | Сэдэв | Лектор | Хугацаа |
1 | Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ, хөгжлийн хандлага | Г.Алтанзаяа. Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч | 3-р сарын 19-нд |
2 | Нягтлан бодох бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, шинэчлэл | Б.Болормаа. СЯ-ны НБББГ-ын мэргэжилтэн, Доктор | 3-р сарын 26-нд |
3 | Нягтлан бодох бүртгэлийн онол, хөгжлийн хандлага | Т.Жааваа. МУИС-ын БС-ийн багш, ШУ-ны доктор | 4-р сарын 9-нд |
4 | Бизнесийн замнал | Г.Баянмөнх. БДО-Аудит ХХК-ын ерөнхий захирал | 4-р сарын 23-нд |
5 | Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн цаашдын төлөв хандлага | Л.Энх-Амгалан. ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч, Доктор | 5-р сарын 14-нд |
Хичээлийн IV байрны 219 тоот, Д.Бат-Ундралд бүртгүүлнэ үү.
Read More
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ /2015-2016/
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад нийт 128 оюутныг (78 бакалавр, 50 магистр, доктор) БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Үүнд: Байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлагийн чиглэлээр нийт 110, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлалын чиглэлээр нийт 18 тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага
1/ Бакалавр:
Дор дурдсан шаардлага хангасан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:
– Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
– БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
– БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар амжилттай суралцаж төгссөн, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш зэрэг авсан.
2/ Магистр, доктор:
– Магистрант: бакалавр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 35 хүртэлх насны;
– Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 40 хүртэлх насны;
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өмнө нь аль нэг шатны сургалтад хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.
Бүртгэл
1/ Бакалавр:
МУИС-ийн суралцагч Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.
Бүртгэлийн хураамж 10 000 төгрөг байна.
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2015 оны 3 сарын 27-ны Баасан гараг 15 цаг.
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна.
1/ Бакалавр:
Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэдээс математик, англи хэл, хятад хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.
Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй.
Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.
Ярилцлагыг 2015 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна.
Ярилцлагад ирэхдээ Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, харин БНХАУ-д суралцагч бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай.
Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу
Read More
Хаан банкны нэрэмжит “Банкны олимпиад” – д оролцоно уу.
Хаан Банкны санаачлагаар банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нээн илрүүлэх зорилготойгоор “Банкны олимпиад” – ыг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Банк Санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд өнгөрсөн 3 жилд энэхүү олимпиадад оролцсоноор Монголын томоохон ажил олгогч байгууллагуудад өөрсдийгөө таниулахаас гадна амжилт гаргасан оюутнууд төрийн байгууллагуудад, Монголын томоохон арилжааны банкууд болон хувийн компаниудад сонгогдон амжилттай ажиллаж байна.
Иймд оюутан та бүхнийг тус олимпиадад өргөнөөр оролцохыг урьж байна.
Удирдамжийг эндээс үзнэ үү.
Read More
“Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын V Олимпаид” – д оролцохыг урьж байна.
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Их Британи, Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн, мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын Олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
“Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын V Олимпиад ” 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохиогдох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
1.1.Олимпиадыг дараах хоёр ангиллаар явуулна.
- Мэргэжлийн ангийн оюутан (англи хэлээр мэргэшин суралцаж буй)
- Мэргэжлийн бус ангийн оюутан (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж буй)
1.2.Шалгалтыг ахисан түвшинд дараах чадвараар авна.
- Үгийн сан, хэлзүйн чадвар
- Сонсох чадвар
- Унших чадвар
- Бичих чадвар (зөвхөн мэргэжлийн)
1.3.Олимпиадын тов
- Хугацаа: 2015 оны 3 дугаар сарын 21
Хаана: МУИС, Хичээлийн 2-р байр, 4 давхар, 401 тоот
2. Оролцогчдод тавих шаардлага
2.1.Олимпиадад төрийн болон хувийн их, дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд оролцоно.
2.2.Олимпиадад төрийн болон хувийн их, дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн бус түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд оролцоно.
2.3.Тухайн сургуулийн англи хэлний тэнхим, заах аргын нэгдэл олимпиадын 1-р шатыг өөрийн сургууль дээрээ ахисан түвшинд зохион байгуулах ба шалгарсан оюутны мэдээллийг 2-р шатанд ирүүлнэ. (1-р шатны шалгалтын материалыг холбогдох сургуулийн англи хэлний багш нар зохионо.)
3.Шалгаруулалтын журам, шүүгчдийн бүрэлдэхүүн
3.1.Олимпиадад оролцогчдын чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.
3.2.Шүүгчдийн бүрэлдэхүүнийг тухайлсан сургууль тус бүрээс томилогдсон багш нарын комисс гарч бүрдүүлнэ. Нэг сургуулиас нэг багш оролцож нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулна.
3.3.Оролцогчдыг оноогоор шалгаруулна.
4. Шагнал урамшуулал
Мэргэжлийн түвшинМэргэжлийн бус түвшин
5.1.Бүртгэх хугацаа: Сургууль тус бүрээс шалгарсан оюутнуудыг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 12:00-17:00 цагийн хооронд МУИС, Хичээлийн 2-р байр, 4 давхар, 401 тоот өрөөнд бүртгэнэ. 5.2.Бүртгүүлэхэд шаардагдах материал:
- 1-р шатанд шалгарсан болохыг баталсан сургуулийн тодорхойлолт
- Оюутны үнэмлэх
- 2 хувь цээж зураг
- Бүртгэлийн хураамж 2000 төгрөг
Харилцах утас: 99271015, 99090347, 77307730-2706 Хаяг: МУИС, Хичээлийн 2-р байр, 4 давхар, 401 тоот
Read More
Ж. Батмөнх агсны нэрэмжит номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч доктор профессор Ж. Батмөнх агсны нэрэмжит номын сан болгох нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 03 сарын 12 -ны 11 цагт МУИС-ийн хичээлийн V байрны 5 давхрын 505 тоотод болно. Эрхэм уншигч та бүхнийг нээлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэхүү Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч доктор профессор Ж. Батмөнх асны нэрэмжит номын санг нээх үйл ажиллагаанд төрийн удирдлагууд, МУИС-ийн удирдлагууд болон багш оюутнуудын төлөөлөл оролцоно.
Read More
Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн магиструудын анхааралд!
2014-2015 оны хаврын улиралд төгсөх магистрантууд А.Өнөржаргал багштай уулзаж нэр, магистрын ажлын сэдэв, удирдагчийн мэдээллээ яаралтай өгнө үү. Магистрын төгсөлттэй холбоотой хийгдэх ажлын хуваарь:
Арга хэмжээ | Хэзээ | Тавигдах шаардлага |
|
3 сарын 1815.00 цагт 304 тоот өрөө |
Магистрын ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгч чиглүүлэх зорилготой. Удирдагч багштайгаа хоёроос доошгүй удаа уулзаж, ажлын агуулга, бүтцийг тохирсон, хийж буй ажлаа танилцуулж зөвлөгөө авсан байна. Онолын хэсгийг дуусган, судалгааны объектоо сонгон судалгаа хийж эхэлсэн байна. |
|
3 сарын 2515.00 цагт 304 тоот өрөө |
Магистрант оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, сурталчлах, судалгааны ажлыг чиглүүлэх зорилготой. Тэнхимийн ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн бол эрдэм шинжилгээний 0.5 багц цаг, сургуулийн ЭШХ-д хэлэлцүүлсэн бол 1.0 багц цаг авах боложтой. |
|
4 сарын15-17 | Эрдэм шинжилгээний багц цагийн тайлан (1 хуудас) бичиж, удирдагч багшаар үнэлүүлж, гарын үсэг зуруулан нотлох баримт (өгүүлэл хэвлүүлсэн сэтгүүл, ЭШ хурлын хөтөлбөр, удирдагч баг)-ын хамт авч ирнэ. |
|
4 сарын20-24 | Урьдчилсан хэлэлцүүлэгээс хойш хоёроос доошгүй удаа удирдагч багштайгаа уулзаж зөвөлгөө авсан, магистрын ажил ерөнхийдөө бэлэн болж, урьдчилсан дүгнэлт санал гарсан байна. Шүүмжлэгчийг томилно. |
|
5 сарын25-29 | Урьдчилсан хамгаалалтад хангалттай дүн авсан, эрдэм шинжилгээний 4 багц цагийг бүрэн биелүүлсэн магистрант оюутан шаардлагын дагуу ажлаа бэлэн болгож, удирдагч болон шүүмжлэгчийн тодорхойлолт авч ирнэ. |
Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр
Read MoreБакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
МУИС-ийн БС-ийн Бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал уламжлал болон жил бүрийн намар, хаврын улиралд тус тус зохион байгуулагддаг.
2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутны ЭШБХурал 2 үе шаттайгаар явагдах бөгөөд Эхний шатны хурал хөтөлбөрүүдийн хэмжээнд 2015 оны 03 сарын 13-ны өдрийн дотор, Хоёрдох шатны хурал 2015 оны 03 сарын 19-ний өдрийн 13:00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй зааланд болно.
Нэг. Оюутны ЭШБХ-ын зорилго
Бизнесийн сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, судалгааны үр дүнг дээшлүүлэх, туршлага солилцоход оршино.
Хоёр. Хамрах хүрээ
- Санхүүгийн хөтөлбөрүүд
- Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрүүд
- Менежментийн хөтөлбөрүүд
- Маркетинг, ОУХ-ны хөтөлбөрүүд
- Бизнесийн мэдээллийн системийн хөтөлбөрүүд
- МУИС-ийн Завхан салбар сургууль
- МУИС-ийн Орхон салбар сургууль
Дээрх хөтөлбөр тус бүрээс шалгарсан 2-3 илтгэлийг хоёрдох шатны хуралд оролцуулна.
Гурав. Хурлын бэлтгэл ажил
- 2015 оны 03 сарын 02-ны дотор эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн зар, удирдамжийг хөтөлбөрүүдэд хүргүүлэх
- 2015 оны 03 сарын 03-ны дотор /анонс, сургуулийн цахим хуудас, фэйсбүүк, зарлалын самбар/-аар нийтэд мэдээлэл хүргэх
- 2015 оны 03 сарын 13-ны дотор хөтөлбөрүүдийн хурал зохион байгуулагдаж дуусах
- 2015 оны 03 сарын 16-ны дотор хоёрдох шатанд оролцох илтгэлүүдийг хүлээж авч дуусгах
Дөрөв. Оролцогчдод зориулсан мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь шатанд оролцохын тулд хурал зохион байгуулах комисст дараах шаардлагыг хангасан илтгэлийг ирүүлнэ. Үүнд:
- Хөтөлбөрүүдийн хэмжээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын шийдвэрийг хавсаргах
- Илтгэлийг салбар хуралдааны удирдагч нарын гарын vсгээр баталгаажуулах
- Илтгэлд тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан байх
- Илтгэлийг заасан хугацаанд цаасаар, РРТ, текст (word) форматаар бэлтгэж ирүүлэх /2015 оны 03 сарын 16-ний өдрийн дотор/
Зохион байгуулах комисс нь заасан эрдэм шинжилгээний чиглэлд тохироогvй, шинжлэх ухааны үр дунг тусгаагүй тохиолдолд ирүүлсэн ажлыг хуралд оруулцуулахгvй байх эрхтэй. Шалгарсан бөгөөд шаардлага хангасан илтгэлүүдийг ЭШХ-ын эмхэтгэлд хэвлүүлнэ.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой байх;
- Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
- Аливаа дүгнэлт, зөвлөмжийн шийдэл бүхий байх.
Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Илтгэл нь товч хураангуй, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй, ишлэл зүүлт ашигласан байх;
- Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 15, 10-15 хүртэлх нүүр хуудсанд багтсан байх;
- Илтгэлийг 10 минутанд багтаан илтгэхээр боловсруулж бэлтгэсэн байх.
Илтгэлийн материалд Илтгэгчийн дараах мэдээллүүд өгөгдсөн байна. Үүнд:
- Оюутны овог нэр
- Харьяалагдах хөтөлбөр
- Удирдагч багшийн овог, нэр
- Харилцах утас, mail хаяг
Шагнал: I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Хоёрдох шатанд оролцох илтгэлийн материалыг хүлээн авах хаяг:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Хичээлийн IV байр 302б тоот – НББ-ийн хөтөлбөрийн багш Э.Цэцэгдэлгэр /утас – 99016266, Email:etsetsegdelger@gmail.com/
Хурал зохион байгуулах комисс
2015.02.27
Жич: Их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Эврика” ЭШБХ нь 2015 оны 03 сарын 22-нд зохион байгуулагдах болсонтой холбоотойгоор манай сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын тов өөрчлөгдөж хугацаа давчуу болсоныг тодотгож тайлбарлаж байна.
Read More