Хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн хуваарь
2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирал
№ | Өдөрлөг хийх | |||
Хөтөлбөр | Сар, өдөр | Цаг | Байр | |
1 | Маркетинг | 4-р сарын 08 | 9.00 | Хичээлийн 4-р байр, 2 давхрын коридор |
2 | Менежмент | 4-р сарын 10 | 10.00 | Хичээлийн 4-р байр, 2 давхрын коридор, заал |
3 | Санхүү | 4-р сарын 13 | 10.00 | Хичээлийн 4-р байр, 2 давхрын коридор, заал |
4 | Нягтлан бодох бүртгэл | 4-р сарын 14 | 10.00 | Хичээлийн 4-р байр, 2 давхрын коридор, заал |
5 | Зочлох үйлчилгээ | 3-р сарын 21, 22. 4-р сарын 11, 12. | 10.00 | Мишээл экспо |
6 | Худалдаа | 4-р сарын 15, 16 | 12.30 | Хичээлийн 8-р байр |
Сургалтын албаны мэргэжилтэн Б.Бадамцэцэг
Read MoreАялал жуулчлалын боловсролыг дэмжигч “5555 тэтгэлэг”
Нийтлэг үндэслэл
- Энэхүү тэтгэлэг нь 2015-2016 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн аялал жуулчлалын менежмент, зочлох үйлчилгээний хөтөлбөрөөр суралцагч нэг оюутанд жил бүр олгогдоно.
- Тэтгэлэг нь дээрх хөтөлбөрөөр суралцагч оюутны 3-8 дугаар улирлын сургалтын төлбөрт зориулагдана.
- Шалгаруулалтад бизнесийн сургуульд элсэн орж, кредитээ бүрэн цуглуулсан 2.5-аас доошгүй голч дүнтэй II түвшинд аялал жуулчлалын менежмент эсвэл зочлох үйлчилгээний хөтөлбөрөөр элсэн суралцах оюутан оролцоно.
Тэтгэлэгийн болзол
- Тэтгэлэгт тэнцсэн оюутан мэргэжил сонголтоор дээр дурьдсан хоёр хөтөлбөрийн аль нэгийг сонгоно.
- Суралцагч гэрээнд заасан үүргээ биелүүлж байвал улирал бүр тэтгэлэг авна.
- Тэтгэлэгт тэнцсэн оюутан дадлагыг тэтгэлэг олгогч байгууллагад хийх ба сургууль төгссөний дараа Цолмон трэвел ХХК-д ажиллах нөхцөлтэй гэрээ байгуулна.
Шалгаруулалт
- Шалгаруулалт 3 үе шаттай явагдана.
- Горилогч 3 үеийн намтар, сургалтын албаны холбогдох ажилтны гарын үсэг, тамга бүхий дүнгийн хуудас, “Суръя, бүтээе, хийе” сэдвээр 200 үгтэй гар бичмэл эссэг – 2015 оны 4 сарын 24-ний өдөр ажлын цагт багтаан МУИС-ийн хичээлийн 7 дугаар байрны 211 тоотод хүлээлгэн өгч бүртгэлийн дугаар авна.
- Горилогчид 2015 оны 5 сарын 1-нд МУИС-ийн хичээлийн 7 дугаар байрны 211 тоотод 14.00 цагт үйлчилгээний хөтөлбөрийн семинарт оролцоно.
- Семинарт манлайлсан 5 оюутан 2015 оны 5 сарын 3-нд Цолмон трэвел ХХК-д ярилцлаганд оролцож эцсийн шийд тодорно.
Цолмон трэвел ХХК
Бизнесийн сургуулийн үйлчилгээний хөтөлбөр
Read More
“Эдийн засгийн харилцааны ёс суртахууны болон эрх зүйн зохицуулалт” эрдэм шинжилгээний хурал
Хурлын зорилго: Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн харилцааны эрх зүйн болон ёс суртахууны зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлох онол практикийн ач холбогдол бүхий судалгааны бүтээлүүдийг хэлэлцэх олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Хурал зохион байгуулагдах тов: 2015 оны 4 дүгээр сарын 22, 23
– Эрдэм шинжилгээний хурлын бүртгэлийн хугацаа : 2015 оны 3 дугаар сарын 15 – 30
( http://conference.ife.edu.mn хаягаар бүргүүлнэ үү )
– Товч хураангуй (abstract) хүлээн авах хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 1
– Товч хураангуйг хүлээн авч баталгаажуулан хариу өгөх хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 8
– Илтгэлийг бүрэн эхээр нь (full text) хүлээн авах хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 16
– Илтгэлийн товч танилцуулга (presentation) хүлээн авах хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 20
Зохион байгуулагч: СЭЗДС –ын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА, ДОКТОРАНТУРЫН АЛБА болон МУИС –ийн ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
Хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://conference.ife.edu.mn хаягнаас үзнэ үү.
Харилцах утас: 9901-6918, 99055109, 88006161
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БИЧИЛТ ХИЙХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, ФОРМАТ
ЭШХ-ЫН БҮТЭЭЛИЙГ ХЭВЛҮҮЛЭХ БОЛОМЖ
Read More