Олон Улсын Урьдчилан Таамаглагчдын Институтын Ерөнхийлөгч МУИС-д зочилно
МУИС-ийн Бизнесийн сургуульд зочлох Олон Улсын Урьдчилан Таамаглагчдын Институтын (International Institute of Forecasters) Ерөнхийлөгч, ноён Мохсен Хамудиа (Mohsen Hamoudia) гуайн лекц 2015 оны 6 сарын 15-нд Бизнес Төвд болно. МУИС болон бусад сургуулийн багш нар урилгаар оролцоно.
Лекцийн сэдэв: “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлтийг урьдчилан таамаглах нь: Арга техникүүд ба хэрэглээ”
Илтгэгч: Ноён Мохсен Хамудиа (товч намтарыг эндээс үзнэ үү)
Хэзээ: 2015 оны 6 сарын 5-ны өдрийн 15.00 цагт
Хаана: МУИС-ийн Бизнесийн сургуулийн (IV байр) 314 тоот
Холбоо барих: Н. Батсүх (88028798)
Бизнес Консалтинг Төв
МУИС-ийн Бизнесийн сургууль
Read More
Startup Generation 2015 Конференц зохион байгуулагдана.
Өнгөрсөн жил манай улсад Монголын Энтрепренёруудын Нэгдсэн Чуулган 2014 үйл ажиллагаа зохион байгуулагдсаныг та бүхэн мэдэх билээ. Тэгвэл энэ оны 5 сарын 29, 30-ны өдрүүдэд энтрепренёршипын нэг чухал конференц болох Startup Generation 2015 зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү Конференц нь Монгол улс, Улаанбаатар хот дахь гарааны бизнесийн экосистемийн хөгжлийг үнэлэх, залууст гарааны бизнес эрхлэх ур чадвар, мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.
Конференцийн эхний өдөр АНУ-ын мэргэжилтэн Скотт Маклеод (Scott Macleod) гарааны бизнесийн зорилгоо тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, шийдвэр гаргах, манлайлах арга барилын талаар сургалт хийх юм.
Конференцийн хоёр дахь өдөр Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC) Монгол Улс дахь суурин төлөөлөгч Туен, Хас Банкны үүсгэн байгуулагч, Ард Холдингийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, МАОЭНХ-ны Дэд Ерөнхийлөгч Х. Ганбаатар, КоллПро ХХК-н Гүйцэтгэх захирал, Startup Grind UB үйл ажиллагааны хөтлөгч Б. Идэр-Од нар сонирхолтой сэдвүүдээр илтгэл танилцуулна. Мөн АНУ-ын мэргэжилтэн Марк Дворак (Mark Dvorak) бизнесийн загварын хавтгайг хэрхэн ашиглах талаар сургалт хийх юм.
Startup Generation 2015 үйл ажиллагааг Азийн Хөгжлийн Банк (ADB), Сангийн Яам, МУИС-ийн Бизнесийн сургууль зэрэг байгууллагууд дэмжин оролцож байгаа юм.
Энэхүү Конференцид түрүүлж бүртгүүлсэн 80 хүн оролцох тул гарааны бизнес эрхлэгч та яараарай. Бүртгэл дуусахад ердөө 7 хоног үлдлээ. Конференцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.startupgen.mn -аас авна уу.
Read More
Магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн шалгалт өгөх оюутнуудын анхааралд
Олон улсын магадлан итгэмжлэлийн хүрээнд МУИС-ийн бизнесийн сургуулийн төгсөх ангийн оюутны түвшин тогтоох шалгалт 2015 оны 05-р сарын 18-ны өдөр явагдана.
Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгалт нь Бизнесийн сургуулийн төгсөгчдийн ерөнхий мэдлэгийн түвшинг тогтооход ач холбогдолтой, төгсөгчийн хувьд өөрийн сурч төгссөн чиглэлээр олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаас төгссөн боловсролын зэргийг үнэлэлт дүгнэлт авах боломж юм.
Энэ шалгалтыг өгч сертификат авснаар ажил олгогч, цаашид гадаад дотоодын сургуульд магистрантурт сурахад чанартай сургуульд сурч төгссөн болохыг давхар батлах боломж юм.
№ |
Хөтөлбөрийн нэр | Түвшин | Шалгалт авах хугацаа |
Өрөө № |
1 |
Эдийн засгийн мэдээлэл |
IY |
2015.05.18ны 11.00 |
310б |
2 |
Нягтлан бодох бүртгэл |
IY |
305 |
|
310а |
||||
312 |
||||
3 |
Бизнесийн менежмент |
IY |
410 |
|
4 |
Менежмент маркетингийн |
IY |
307 |
|
5 |
Менежмент олон улсын худалдааны |
IY |
2015.05.18ны 13.00 |
307 |
305 |
||||
6 |
Менежмент банкны |
IY |
310б |
|
312 |
||||
310а |
||||
7 |
Санхүү эдийн засаг |
IY |
2015.05.18ны 15.00 |
307 |
310б |
||||
8 |
Менежмент санхүүгийн |
IY |
305 |
|
312 |
||||
310а |
||||
2015.05.18ны 17.00 |
307 |
|||
9 |
Даатгалын эдийн засаг |
IY |
305 |
|
310б |
||||
10 |
Санхүү менежмент, мэдээлэл зүй |
IY |
310а |
БС, Сургалтын алба
Read More
Оюутнуудын анхааралд
МУИС-ийн БС-ийн 2014-2015 оны зуны сургалтын тандалт Sisi системээр 2015.05.12 – ноос 2015.05.26 – ны дотор явагдана. Зуны сургалтыг хичээл заах багш, оюутны тоо бүрдсэн тохиолдолд явуулна.
Бизнесийн сургууль, Сургалтын Алба
2015.05.12
Read More
Магистр, докторант оюутнуудад зориулсан “Судалгааны онолыг практикт ашиглах нь” сэдэвт семинар болно
МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулиас нийт магистр, докторант оюутнууддаа зориулсан энэ долоо хоногийн семинарыг “Судалгааны онолыг практикт ашиглах нь” сэдвээр Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын сургуулийн багш С.Батцэцэг удирдан явуулна. Семинар 2015 оны тавдугаар сарын сарын 13-ны Лхагва гарагт 18.00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд эхлэх тул оюутан, суралцагчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
БС, Сургалтын алба
Read More
2015-2016 онд Япон улсын Нийгата Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
Шаардлага:
Хүсэлт гаргагч нь дараах шаардлагуудыг бүгдийг нь хангасан байна.
- МУИС-ийн бакалаврын 1-3 курсийн оюутан байх. /Магистр, Докторын оюутнууд тухайн салбар сургуультайгаа шууд холбогдоно. Нийгата Их Сургуулийн гадаад харилцааны хэлтсээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу./
- Сайн дүнтэй байх (Жассогийн үнэлгээгээр 2.3 онооноос илүү байх, үнэлгээг хэрхэн тооцохыг хавсаргав), Англи юм уу Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Хөтөлбөрт үр дүнтэй хамрагдах хэмжээний биеийн болоод оюун ухааны өндөр чадамжтай байх
Солилцооны хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
- Нэг болон хоёр семестр сурахаас үл хамааран хичээл 2015 оны аравдугаар сард эхэлнэ.
2015 оны намрын семестр: 2015 оны аравдугаар сарын 1-нээс 2016 оны хоёрдугаар сарын 29 /хичээл 2 дугаар сарын эхээр дуусна./
2016 оны хаврын семестр: 2016 оны дөрөвдүгээр сарын 1- 2016 оны наймдугаар сарын 31 /хичээл наймдугаар сарын эхээр дуусна./
Нийгита Их Сургуулийн академик хуанлийг дараах цахим хуудаснаас үзэх боломжтой:
http://www.niigata-u.ac.jp/intl/shindai/tanpro.html
Бүрдүүлэх материалууд :
- Өргөдлийн маягт /Зураг наасан байх/ ТАТАХ
- Дүнгийн хуулбар /Жассогийн үнэлгээгээр тооцсон оноог доор нь бичнэ/
- Бүрэлдэхүүн сургуулийн захирал эсвэл удирдагч багшаас авсан тодорхойлолт /Reccomendation letter/
- Суралцаж буйг нотлох гэрчилгээ /The certificate of Enrollment/
- Гадаад паспортын хуулбар /Хараахан авч амжаагүй бол төрсний гэрчилгээг орчуулаад явуулж болно. Гадаад паспорт гарсны дараа нөхөн явуулах ёстой./
- Эрүүл мэндийн хуудсын маягт ТАТАХ
- Япон улсад нэвтрэн орох эрхийг нотлох өргөдлийн маягт ТАТАХ нэг хувь зураг наасан байх ёстой/. Нийгата Их Сургууль нь оюутны өмнөөс Япон улсын гадаадын иргэн харьяатын газарт уг өргөдлийн маягтыг явуулна. Ингэснээр тухайн оюутан визээ богино хугацаанд авах боломжтой болно.
- 4×3 хэмжээтэй зураг 2 ширхэг /зургийн ард нэрээ бичсэн байна/.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний хуулбар /JLPT/
- Англи хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний хуулбар /TOFEL, IELTS…/
- Шалгах хуудас ТАТАХ
Тэтгэлэг: Нийгата Их Сургууль нь солилцооны оюутныг сургалтын төлбөр, элсэлтийн хураамж, шалгалтын төлбөрөөс чөлөөлнө.
Суралцах хөтөлбөр :
Солилцооны оюутнууд нь дараах вэбсайтаас сургалтын хөтөлбөртэй танилцаж болно.
http://www.niigata-u.ac.jp/intl/shindai/tanpro.html
- Япон хэлний эрчимжүүлсэн курс-Долоо хоногт 10 цаг орно. Анхан, үндсэн, дунд, дээд гэсэн 4 шаттай. Оюутнууд түвшин тогтоох шалгалт өгнө.
- Ердийн курс–Өөрсдийн хүссэн хичээлээ сонгон үзэх боломжтой. /Зарим хичээл бүх оюутан сонгох эрхгүй эсвэл хязгаарлагдмал нөөц бололцооноос бусад тохиолдол/. Ихэнх хичээл Япон хэлээр ба Англи хэл дээр явагдана. Мөн олон улсын оюутнуудад зориулсан өөр хэл дээр явагдах хичээл байна. Мөн долоо хоногт 3 удаа орох Япон хэлний ердийн курс сонгох боломжтой. Энэ нь анхан, дунд, дээд гэсэн 3 шаттай.
Оюутнууд бүрдүүлсэн материалуудаа нэг PDF file болгоод 2015 оны 5 дугаар сарын 28-ны дотор studentaffairs.num.edu.mn хаягаар илгээнэ, мөн заасан хугацаанд цаасаар 1 дүгээр байрны 219 тоотод авчирч өгнө үү.
Read More
Магистр, докторант оюутнуудад зориулсан “Плажиаризмд өртөхгүй байх арга зам” сэдэвт семинар болно
МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулиас нийт магистр, докторант оюутнууддаа зориулсан энэ долоо хоногийн семинарыг “Плажиаризмд өртөхгүй байх арга зам” сэдвээр Төгсөлтийн дараах сургуулийн захирал Б.Отгонтөгс удирдан явуулна. Семинар 2015 оны тавдугаар сарын сарын 6-ны Лхагва гарагт 18.00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд эхлэх тул оюутан, суралцагчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Бизнесийн сургууль, Сургалтын алба
Read More