2015-2016 оны хичээлийн 1-р улиралд мэргэжлийн хөтөлбөр сонгох оюутнуудын анхааралд
2014-2015 оны хичээлийн жилд элссэн, 2015 оны 6-р сард мэргэжил сонгоогүй оюутнуудын мэргэжлийн хөтөлбөр сонголт дараах байдлаар явагдана.
Үүнд:
Бизнесийн сургуулийн хувьд: 36 багц цагаас дээш, бусад сургуулийн хувьд 18-аас дээш багц цагийн хичээл судалж, амжилттай дүгнүүлсэн оюутнууд мэргэжлийн хөтөлбөр сонгоно.
Мэргэжлийн хөтөлбөр сонголт нь “Санал өгөх”, “Санал баталгаажуулах” гэсэн хоёр үе шаттай явагдана.
- 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл цаашид суралцах хөтөлбөрүүдэд саналаа өгнө. ОУХНУС-ийн оюутан нэг хөтөлбөрт, бусад сургуулийн оюутнууд 4 хүртэл хөтөлбөрт санал өгөх боломжтой.
- 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09.00 цагаас 20.00 цаг хүртэл тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд шууд багтсан оюутан СИСИ мэдээллийн системд өөрийн эрхээр орж зөвхөн нэг мэргэжлээр сонголт хийж, саналаа баталгаажуулна. Оюутан саналаа баталгаажуулснаар түүний бусад санал хүчингүй болж, оронд нь жагсаалтын дагуу дараагийн оюутан хяналтын тоонд нэмж багтан мэргэжил сонгох боломжтой болно.
- 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 09.00 цагаас 20.00 цаг хүртэл хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголт системээр үргэлжлэн явагдана.
- 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр /ажлын цагт/ мэргэжлийн хөтөлбөрөө системээр сонгож чадаагүй оюутнууд бүрэлдэхүүн сургуулийнхаа Сургалтын албанд өөрийн биеээр ирж сонгоогүй үлдсэн хөтөлбөрөөс сонголт хийнэ.
МУИС-ийн Сургалтын нэгдсэн алба
Read More
ACEM-ийн хөтөч тайлбарлагчийн бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд бүртгүүлэх оюутнуудад тавигдах шаардлага
2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа АСЕМ дээд хэмжээний чуулганд мэргэжлийн ур чадвартай хөтөч тайлбарлагчийн бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд бүртгүүлэх оюутнуудад тавигдах шаардлага
- Англи, Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Франц хэлний ярианы чадвартай байх
- Синхроны орчуулга хийх чадвартай байх
- 20-60 насны иргэд хамрагдах
- Үйлчилгээ, зохион байгуулалтын ажилд өөрийн ур чадвар, мэдлэгээс хамаарч оролцоно.
Сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагаүнэ төлбөргүй явуулна.
Хугацаа: 7 хоног-40 цаг
Бүртгэл: 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11.00 цагт Чингис зочид буудал 1 дүгээр давхарт
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх
- 2% цээж зураг
- Диплом, сертифекатны хуулбар/хэлний/
- Суралцаж буй сургуулийн үнэмлэхний хуулбар
Read More
МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хорооны 2015 оны 12 сарын 30 өдрийн хурлаар хэлэлцэн батлав.
Бизнесийн сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдэд элсүүлэх оюутны хяналтын тоо
Д/д | Мэргэжлийн хөтөлбөр | Оюутны хяналтын тоо | |
тоо | хувь | ||
1 | Аялал жуулчлалын менежмент | 25 | 4,3 |
2 | Зочлох үйлчилгээ | 25 | 4,3 |
3 | Маркетинг | 60 | 10,3 |
4 | Менежмент | 100 | 17,1 |
5 | Нягтлан бодох бүртгэл | 150 | 25,6 |
6 | Санхүү, банк | 150 | 25,6 |
7 | Даатгал | 25 | 4,3 |
8 | Худалдаа | 50 | 8,5 |
9 | Бизнесийн удирдлага /NCC-тэй хамтарсан/ | 0 | 0,0 |
Бизнесийн сургуулийн Сургалтын алба
Утас 350277
Read More