Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн сунгасаны үндсэн дээр Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна.
Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.
Тэтгэлэгийн хүрээ: Бакалаврын 1-3-аар түвшин, магистрын түвшний оюутнууд байх Тэтгэлэгийн шаардлага:
- МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын 1-3 болон магистрын түвшний суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- МУИС-аас зохион байгуулсан нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцсон байдал /тодорхойлолтыг Оюутны албанаас авах/
- Өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- 30-аас доош насны монгол улсын иргэн байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байна.
Тэтгэлэгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 3 дугаар сарын 18-ны 15.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албанд хүлээн авна.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Өргөдөл /загварын дагуу/-2 хувь Татах (DOC, 41KB)
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
- Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе
- Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
Тэтгэлэг үргэлжлүүлэх оюутнуудын анхааралд:
Дүнгийн тодорхойлолт, идэвхийн онооны хуудсаа 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 15.00-16.00 цагт авчирч өгнө. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.
Мэдээлэл авах утас: 77307730-1143, Enkhjargal@num.edu.mn
Read More
Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ОЭШХурал 2016 оны 04-р сарын 05-ны өдрийн 15.00 цагт хичээлийн IV байрны 314 тоот өрөөнд болно.
Хурлын илтгэлд тавигдах шаардлага:
Хуралд тус сургуулийн хөтөлбөр бүрээс шалгарсан эхний 3 илтгэлийг оролцуулна. Зохион байгуулах комисс шалгаруулалт хийж шалгарсан эхний 3 илтгэлийг мөн 12 сард болсон хурлын шалгарсан эхний 3 илтгэлтэй харьцуулан хэлэлцэж Завхан аймаг болох ОЭШХ-н илтгэлийн шалгаруулалтад явуулах болно.
Ерөнхий сэдэв:
“Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэчлэлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”
Илтгэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой байх.
- Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх ба илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут
Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Илтгэл нь товч хураангуй, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
- Ишлэл зүүлт ашигласан байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилгоо хангасан эсэх
- Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 15, 10-12 хуудсанд багтсан байх.
Илтгэлийн материалд Илтгэгчийн дараах мэдээллүүд өгөгдсөн байна. Үүнд:
- Овог нэр, түвшин
- Удирдагчийн мэдээлэл
- Харилцах утас, е-майл хаяг
Илтгэлийг 2016.04.01-ны 15.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
БС-ийн хичээлийн IV байр- 111, 116 тоот өрөө
Утас: 77307730-4115 /4116/, Email: bilgeebts@yahoo.com; onon0331@yahoo.com
Бизнесийн сургууль
2016.03.03
Read MoreХөдөө орон нутагт амарсан оюутнуудын анхааралд
МУИС-ийн Бизнесийн сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд өвлийн амралтаараа хөдөө орон нутагт амарсан оюутнууд замын зардлын /2 талын/ билет, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт 2015 оны 03 дугаар сарын 02 ны 14.00 цагаас- 03 дугаар сарын 10- ны 18.00 цаг хүртэл сургалтын албанд авчирж өгнө үү.
Жич: Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Завхан,Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд хамрагдана.
Сургалтын алба
Read More