Б.Ариунсанаа “Юун түрүүнд ЦАГИЙН МЕНЕЖМЕНТЭД маш сайн суралцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна”
Олон хүмүүс дэлхийн өндөр хөгжилтэй улс орны боловсролыг эзэмшихийг мөрөөддөг. Гэвч энэ нь хэлний мэдлэг тааруу, эдийн засгийн боломж муутай гэх мэт хүчин зүйлсээс хамааран зарим хүнд биелэгдэшгүй зүйл мэт санагдах нь бий. МУИС-ийн Бизнесийн сургууль нь 2008 оноос эхлэн Английн Эн Си Си боловсрол сургалт зуучлалын байгууллагатай хамтран Бизнесийн удирдлагын олон улсын бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь сурч боловсрох эрмэлзлэлтэй, хөдөлмөрч, зорилготой залууст эх орондоо барууны өндөр хөгжилтэй орнуудын боловсролыг хямд зардлаар эзэмших таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Эн Си Си нь дэлхийд 4 салбартай бөгөөд 45 оронд байрлах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газруудаараа дамжуулан “Их Британий боловсролыг эх оронд нь” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Эн Си Си хөтөлбөрийн Монгол дахь магистрын түвшний дипломын сургалтыг амжилттай төгссөн “Гүнгэрваа ХХК”-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал бөгөөд ISO 9001 төслийн удирдагч Б.Ариунсанаатай ярилцлаа.
– Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Батсайханы Ариунсанаа гэдэг. Би МУИС-д олон улсын харилцааны мэргэжлээр сурч төгсөөд, хүний нөөц, Бизнесийн удирдлагаар мэргэшиж энэ чиглэлээр сүүлийн 8 жил ажиллаж байна. Одоо эрчим хүчний дэд бүтцийн ууган үйлдвэрийн нэг болох Гүнгэрваа ХХК-д Бизнес хөгжил хариуцсан захирал бөгөөд ISO 9001 төслийн удирдагчаар ажиллаж байна.
– Манай улсад гадаадын их, дээд сургуульд сургалт зуучлалын үйлчилгээ үзүүлдэг олон төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Та яагаад Эн Си Си хөтөлбөрийг сонгон суралцсан бэ?
Анх энэ хөтөлбөрийн талаарх мэдээллийг интернэтээс олж мэдсэн. Хэд хэдэн хөтөлбөрүүдтэй харьцуулж судалсны дүнд Эн Си Си хөтөлбөрт элсэн суралцсан. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн бөгөөд албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар нь МУИС-дээр байрлаж буй нь илүү найдвартайгаас гадна үнэ цэнэтэй санагдсан. Миний хувьд ажлаа хийнгээ эх орондоо мэргэжлийн чадвараа дээшлүүлж , гадаадын сайн их дээд сургуулиас олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зэрэг авах гэсэн карьерын зорилго байсан. Гэтэл ихэнхи санал болгодог хөтөлбөрүүд 100% онлайн суурьтай , эсвэл танхимын бүтэн цагийн хөтөлбөрүүд байсан. Эн Си Си хөтөлбөрийн сургалтын хэлбэр, цагийн хуваарийн уян хатан байдал зэрэг нь надад ажлаа алдахгүйгээр сурах боломжийг олгосноос гадна төлбөрийн хувьд харьцангуй боломжийн байсан.
-Энэхүү хамтарсан хөтөлбөрт амжилттай суралцаж төгссөний хувьд сургалтын хэлбэр, агуулга, чанарыг өөрийнхөөрөө үнэлээч гэвэл хэрхэн үнэлэх вэ? Сургалтын хэлбэр нь ажлаа хийж байгаа бидний хувьд маш уян хатан санагдсан. Хичээлийн хуваарь нь ажлын бус оройн цагаар , заримдаа амралтын өдөр долоо хоногт 3-4 удаа ордог байсан. Хамгийн давуу талтай санагдсан нэг зүйл бол энэ хөтөлбөр тэр чигээрээ англи хэл дээр Английн стандарт хөтөлбөрөөр явдагаас гадна, МУИС-ийн шилдэг доктор, професорууд, салбарын шилдэг мэргэжилтнүүд асар их туршлагатай багш нар хичээлүүдийг зааж байгаа нь маш их таалагдсан. Багш нар маань зөвхөн хөтөлбөрийн стандарт агуулгаас гадна маш хэрэгтэй мэргэжлийн , амьдралын зөвлөгөөнүүдийг өгдөг байсан. Миний хувьд би багш нарыг хэт онол талруугаа байх боловуу гэж бодож байсан харин хөтөлбөрийн багш нарын сонголт хүлээлтээс давсан бүгд өөр өөрсдийн чиглэлээр өөрийн бизнес, хариуцсан ажлуудтай практик туршлага ихтэй хүмүүс байсан. Манай Strategic Operation Management хичээлийг BZP Digital and InBound компанийн захирал зааж байлаа. Монголын томоохон хувийн хэвшлүүдэд олон жил удирдах албан тушаал хашсан хүнээр бүтэн улирлын хичээл заалгасандаа олзуурхдаг. Шалгалт , бичгийн ажлуудыг Англи руу явуулж шалгуулж, тэндээс дүнгээ авдаг байсан. Хичээлийн дүнгийн хувьд 30 хувь нь шалгалт ,70 хувь нь судалгааны ажлууд байдаг байсан. Судалгааны ажлууд нь маш сайн гүйцэтгэл, ур чадвар шаардсан байдаг санагдсан. Хичээлүүдийн бие даалт судалгааны ажлуудыг бичихэд цэвэр өөрийн үгээр өөрийн судалгаа ажиглалтаар бичих хэрэгтэй. Хөтөлбөр өөрөө Харвард рефренцинг аргаар, иш татсан , санаа авсан бүх материалуудаа судалгаандаа дурьдах шаардлага тавина. Бусдын оюуны бүтээлийг ашиглахдаа маш өндөр ёс суртахуунтай өөрийн оюуны шүүлтүүртэй байхыг шаарддаг учир хүнээс цагийн менежмент, өөрийн онцлог судалгааны аргатай байхыг шаарддаг санагдсан.
-Та одоо эрхэлж буй ажлынхаа тухайд бидэнтэй хуваалцаач.
Одоо ажиллаж байгаа компани маань эрчим хүчний дэд бүтцийн бүх төрлийн бетонон эдэлхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч компани юм. Энэ жилийн хувьд манай компанийн 20 жилийн ой тохиож энэхүү арга хэмжээнийхээ хүрээнд ISO 9001;2015 тогтолцоог нэвтрүүлж олон улсын байгууллагаар баталгаажуулхаар ажиллаж байна. Энэхүү төслийн ажлыг яг одоо хариуцан ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 3н жил Чанарын удирдалагын тогтолцоогоор дагнан ажиллаж туршлага хуримтлуулж явна. Эн Си Си хөтөлбөрийн хичээлийн агуулгуудаас ажилдаа авч ашигласан арга, туршлага багагүй гэдгийг дурдахад таатай байна.
-Эн Си Си хөтөлбөрийн сургалтаас олж авсан мэдлэгийг бодит ажил болгосон гэлээ энэ тухайгаа хуваалцвал уншигчдад их сонирхолтой байна байх гэж бодож байна.
Манай хөтөлбөрийн хичээлүүд ерөнхийдөө цаг үеэ маш сайн мэдэрсэн, зөв агуулгатай байдаг. Тухайлбал, Мэдээллийн менежмент хичээлээр мэдээлэл ба байгууллага дахь мэдлэгийг хэрхэн удирдах тухай судалсан явдал байсан юм. Энэ хичээлийг Нагаёо болон Вэльсийн их сургуулийн төгсөгч Доктор У.Энхтүвшин багш зааж байсан. Багш маань бидэнд Портерийн 5-н Хүчний судалгааг компаниуд дээрээ хийгээд үзэхийг санал болгосон ба ингэснээрээ бизнесээ нэг талбар дээр олон талаас нь харах боломж олгоддог тухай зөвлөсөн юм. Би тэр дор нь уг санааг байгууллага дээрээ хэрэгжүүлж 2 сарын дотор өөрийн компанид нөлөөлж байгаа 5н хүчин зүйлийн нөлөөллийг судалж гарган, удирдлагууддаа тайлагнасан. Бид судалгааны хүрээнд өрсөлдөгчидөө, зах зээлээ, хэрэглэгчдийн хүлээлт, шаардлагыг судалж мэдсэний үндсэн дээр компанидаа Чанарын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. Улмаар жил хагасын дотор дотоодын ISO 9001:2008 гэрчилгээг авсан. Ингэснээр бидний зах зээл тэлж , борлуулалт нэмэгдсэн ба компанийн нэр хүнд ч өссөн. Энэ төрлийн судалгааг хийх арга барилыг ойлгосон, цаашлаад тоогоор илэрхийлэгдсэн тайлангаар бизнесээ удирдахын давуу талыг олж харсан нь миний хувьд маш их ахиц байсан. Энэ хөтөлбөрт хамрагдаж маш олон судалгааны материал уншиж судлан, судалгааг бичиж боловсруулахдаа, олон улсын хэмжээний мэргэжилтэн ямар түвшинд ажиллаж байх ёстойг ойлгож авснаас гадна, аливаа асуудалд ул суурьтай судалгаа, үндэслэлтэй хандах хандлагыг сурсан.
-Үргэлжлүүлээд Их Британид очиж магистрын зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа байх, Ингэж суралцах хэд хэдэн хувилбар байдаг гэж сонссон таны хувьд ямар хэлбэрээр суралцахаар төлөвлөж байна вэ?
Мэдээж энэ хүртэл явсан учир мэргэжлийн диплом аваад зогсохгүй Магистрын зэргээ хамгаална гэж төлөвлөж байна. Эн Си Си Хөтөлбөрийн Монгол дахь нэг жилийн дипломын сургалтыг амжилттай дүүргэснээрээ 120 кредит цаг цуглуулсан гэсэн үг ба нийт 180 кредит цуглуулж Английн сургуулийн магистрын зэрэг авна. Үлдсэн 60 кредитыг цуглуулахдаа Английн 5 сургуулиудаас сонгон нэгдүгээрт онлайнаар, хоёрдугаарт сургууль дээрээ очоод 14 хоног сургалтанд хамрагдаж, удирдагч багштайгаа уулзаж судалгааны ажлын сэдвээ сонгоод эх орондоо ирж судалгаагаа хийх, гуравдугаарт 6 сар Англид очиж суралцах гэсэн сонголтууд байгаа. Миний хувьд хоёр дахь хэлбэрийг сонгон суралцахаар төлөвлөж байна.
– Англи тэр дундаа Их Британий шилдэг их, дээд сургуульд суралцах мөрөөдөлтэй залуус олон бий. Таны хувьд Английн боловсрол, сургалтын системд суралцаж үзсэний хувьд тэдгээр залуусд хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө юу вэ?
Юун түрүүнд цагийн менежмэнтэд маш сайн суралцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Цагийг тулгахад маш олон асуудал үүсдэгийг бид бүгд мэднэ. Судалгааны ажлуудаа аль болох эрт эхэлж байж судалгаа даацтай , нягт нямбай болно. Хоёрдугаарт, Англид очиж суралцана гэж төлөвлөж байвал одооноос дор хаяж нэг англи номыг сардаа унш. Тэмдэглэл хөтөлж, үгийн баялагаа нэмэгдүүлж англи хүн шиг тэр хэлээр чөлөөтэй урсгаж сурах хэрэгтэй санагдсан. Цагийн менежмент сайтай, суралцах аргад суралцсан , сайн уншигч хүн бол тэнд алзахгүй гэж бодож байна.
Аливааг санаачлагч, хөдөлмөрч, бүтээгч хүмүүстэй ярилцах нь үргэлж сайхан байдаг. Таны цаашдын сурлага, ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Удахгүй Английн сургуулийн магистрын зэргээ хамгаалсаных нь дараа эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Ярилцсан: Сэтгүүлч М.Золбоо
Read MoreСанхүүгийн тэнхимийн ОЭШХ-ын мэдээлэл
Хаврын уламжлалт Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал 2018.04.06-ны өдөр 13.00-17.30 цагт БС-ийн 4-р байрны 314 тоот өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд оюутнуудын 7 илтгэлийг хэлэлцлээ. Шалгаруулах комиссын гишүүд (Ахлах багш П.Баянсан, багш Д.Одбилэг, Н.Баянтөр, Т.Мөнхзаяа, Г.Гүнбилэг) илтгэлүүдийг БС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурлын дүгнэх хуудсын /маягтын/ дагуу дүгнэж нийт авсан онооны дарааллаар I, II, III байр эзлүүлсэн ба шалгарсан дараах илтгэлүүдийг БС-ийн ОЭШХ-д оролцуулахаар болов.
Эзэлсэн байр | Илтгэлийн сэдэв | Оюутны нэр | Удирдагч багш |
I | Зээлжих зэрэглэл ба түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл | Ж.Эрдэнэчулуун | П.Баянсан |
II | Хорогдуулсан мөнгөн урсгалын загварыг ашиглан компанийн үнэлгээг тооцох | Ц.Бадамхатан, О.Намхай, О.Цэвээнравдан | Д.Одбилэг |
III | Даатгалын салбарт хэн нь давамгай тоглогч вэ? | Ж.Эрдэнэ, Б.Сонинбаяр | Ч.Анхбаяр |
Read More
Санхүүгийн тэнхимийн ОЭШХ-д оролцох илтгэлийн нэрс
№ | Илтгэлийн сэдэв | Оюутны нэр |
1. | Зээлжих зэрэглэл ба түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл | Ж.Эрдэнэчулуун |
2. | Мөнгөний нийлүүлэлтийн шокын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх нь | С.Цагаан |
3. | Хорогдуулсан мөнгөн урсгалын загварыг ашиглан компанийн үнэлгээг тооцох | Ц.Бадамхатан, О.Намхай, О.Цэвээнравдан |
4. | Валютын ханшин дахь өдрийн нөлөө | Б.Дулам, Б.Дүүрэнбаяр, Л.Насанжаргал |
5. | Татварын оновчтой хэмжээ ба эдийн засгийн өсөлт | Г.Төрбат
Б.Мягмарсүрэн |
6. | Даатгалын салбарт хэн нь давамгай тоглогч вэ? | Ж.Эрдэнэ, Б.Сонинбаяр |
Жич: Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал 2018.04.06-ны өдөр 13.00-17.30 цагт БС-ийн 4-р байрны 112 тоот өрөөнд зохион байгуулагдана.
Дээрх оролцох оюутнууд 2018.04.06-ны 12.00 цагт bilgeebts@yahoo.com хаягаар илтгэлийн РРT-файлыг явуулна уу.
Read MoreМенежмент-Санхүүгийн IV, V түвшний оюутнуудад
Үйлдвэрлэлийн дадлага 2018.02.02-2018.04.01 хугацаанд хийсэн оюутнуудын дадлага хамгаалах хугацаа
№ | Дадлагын удирдагч багш | Хамгаалуулах хугацаа |
1. | Проф Ч.Энхбаяр /Д-р/ | 2018.04.12-нд 14.00 цагаас |
2. | А.Ганзориг /Д-р/ | |
3. | Н.Батжаргал | |
4. | П.Баянсан | |
5. | Дэд проф Д.Сувдаа /Д-р/ | 2018.04.16-нд 12.00 цагаас |
6. | Д.Одбилэг | |
7. | Н.Баянтөр | |
8. | Д.Энхтүвшин |
Тайлбар: Оюутнууд дадлагын тайлангаа өөрийн дадлага удирдаж байгаа багшдаа 2018.04.09-ны дотор хураалгана.
Дадлага удирдагчийн мэдээллийг /өгөгдсөн хүснэгтийн дагуу/ багш Д.Одбилэг, Н.Баянтөр нарт хураалгана.
Бүх оюутнууд дадлага хамгаалуулах өдөр өөрийн дадлага удирдаж буй багшийн багт хамгаална.
Санхүүгийн тэнхим
Read MoreСанхүүгийн Менежментийн Улсын VI Олимпиадын 2-р шат амжилттай зохион байгуулагдлаа.
Санхүүгийн Менежментийн Улсын VI Олимпиадын 2-р шат 3 сарын 30-нд СЭЗИС дээр зохион байгуулагдсан ба 3 сургуулийн шилдэг 6 багийн 30 оюутан мэдлэг ур чадвараа сорин өрсөлдлөө.
Удирдсан багш нарын багийн дүнгээр:
1. Тэргүүн байр: МУИС-Бизнесийн Сургуулийн Профессорын баг
2. Дэд байр: СЭЗИС-ийн СУТ-ийн Мэргэжлийн баг
3. Гутгаар байр: ШУТИС-ийн БуХСургуулийн До.Баярмаа
4. Тусгай байр: ХААИС-ийн ЭЗБСургуулийн Б.Ариунболд
Хувийн дүнгээр:
1. Тэргүүн байр: МУИС-Бизнесийн Сургууль Д.Лхагва-Очир
2. Дэд байр: МУИС-Бизнесийн Сургууль А.Мөнх-Эрдэнэ
3. Гутгаар байр: МУИС-Бизнесийн Сургууль Н.Тэргэл
4. Тусгай байр: МУИС-Бизнесийн Сургууль Б.Даваадорж
5. Тусгай байр: МУИС-Бизнесийн Сургууль Б.Мягмаржав
Багийн дүнгээр:
1. Тэргүүн байр: МУИС-Бизнесийн Сургууль Peak Val баг
2. Дэд байр: МУИС-Бизнесийн Сургууль Invictus баг
3. Гутгаар байр: СЭЗИСургуулийн Pac-Man баг
Шагналт байранд шалгарсан оюутан, удирдсан багш нартаа баяр хүргэе!
Нийт оролцсон оюутнууд, удирдсан багш нарт талархал илэрхийлье.
Санхүүгийн Менежментийн Улсын Олимпиад Зохион Байгуулах Комисс
БМИҮЗ-ийн шинжээчдийн баг 2018 оны 4 сарын 2-6-ны хооронд МУИС-д ажиллана
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөр байгууллагаа магадлан итгэмжлүүлэхээр өөрийн үнэлгээний тайланг бичиж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн. БМИҮЗ-өөс томилогдсон шинжээчдийн баг 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 06-ны хооронд МУИС дээр ажиллана.
Read More