БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
БАТЛАВ: МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ……………………Ч.ЭНХБАЯР /ДОК. ПРОФ/
МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН
БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ХУРЛЫН УДИРДАМЖ
2018 оны 11-р сарын 28
МУИС-ийн Бизнесийн сургуулийн бакалаврын оюутнуудын дунд улирал бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Нэг. Зохион байгуулалт
Хугацаа: 2018 оны 11-р сарын 30- ны 13.30 цагт
Газар: Хичээлийн IV байр 314 тоот танхимд
- Тус хуралд тавигдах илтгэлүүд нь Бизнесийн сургуулийн тэнхим тус бүрийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг 3 илтгэлүүд байна.
- Илтгэлүүдийг 2018 оны 11-р сарын 29–ний өдөр 09.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн Бизнесийн сургуулийн (хичээлийн IV байрны 4 давхарт) 408 тоот өрөөнд Т. Лагнай багшид /91919175/ хэвлэмэл байдлаар, num.1947@gmail.com хаягаар цахим хэлбэрээр PPT файлын хамт хүлээн авах ба хэвлэмэл болон цахим аль аль хэлбэрээр хугацаандаа амжиж өгсөн байна.
- Илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэхдээ Power Point программ дээр урьдчилан бэлтгэсэн байх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, асуулт хариулт 5 хүртэлх минут байна.
Хоёр. Судалгааны ажилд тавих ерөнхий шаардлага
- Шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэсэн, тодорхой аргачлал хэрэглэсэн байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Практик ач холбогдолтой байх
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
Гурав. Бичвэрт тавих шаардлага
А. Эрдэм шинжилгээний илтгэл нь дараах хэсгүүдтэй байна:
- Бүтээлийн нэр
- Зохиогчийн овог нэр, хаяг, цахим шуудангийн хаяг
- Товч хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үнсэн хэсэг (судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн, сэдэвтэй холбоотой дэд сэдвүүд)
- Дүгнэлт,
- Санал зөвлөмж
- Ном зүй
- Хавсралт
Б. Илтгэлийн хэлбэржүүлэлт дараах байдалтай байна:
- Илтгэлийг А4 цаасан дээр форматын дагуу бичих
- Үсгийн фонт: Times New Roman
- Бичвэрийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: 1,5
- Top -1.5cm, bottom -2cm, left -3cm, right -1.5cm
- Илтгэл 4-8 нүүр байх
- Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг эшлэлд авч, зүүлтийг зохих журмын дагуу (foot note, end note эсвэл хаалтад зохиогчийн нэр, ном, бүтээлийн хуудсыг тэмдэглэж) хийх
- Ном зүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, номын эсвэл өгүүллийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичих
- Илтгэлд нүүр хуудас хийх бөгөөд сургууль, тэнхим, сэдвийн нэр, овог нэр, утасны дугаар, мэргэжил, курс, түвшин, удирдагчийн нэрийг бичнэ. (Нүүр хуудасны загвараас харна уу)
Дөрөв. Шалгаруулах журам
Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлийг шүүгчийн бүрэлдэхүүнээр дараах шалгуурын дагуу дүгнэж, байр эзлүүлнэ. Үүнд:
- Шинжлэх ухааны үндэслэл
- Судалгааны арга аргачлал
- Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэлд хүрсэн байдал
- Илтгэх чадвар
Эзлүүлэх байр, шагнал:
Нэгдүгээр байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Хоёрдугаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Гуравдугаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Тусгай байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
МУИС, БС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал
зохион байгуулах ажлын хэсэг
Холбоо барих утас: 88076790
Read More
НББ-ийн салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС-ийн НББ-ийн тэнхимийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2018.11.14-ны өдөр амжилттай өндөрлөлөө. Өмнөх жилүүдийн хурал оюутан илтгэлээ танилцуулаад шүүгчид, оюутнууд асуулт асуух байдлаар зохион байгуулагддаг байсан бол энэ жилийн хурал оюутнуудын дундах хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар зохион байгуулагдсан нь ихээхэн үр дүнтэй болсон гэж тэнхимийн зүгээс дүгнэж байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Read MoreСанхүүгийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын Санхүүгийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 сарын 21-ний лхагва гаригт хичээлийн V байрны 103 тоотод зохион байгуулагдлаа. (more…)
Read More“САНХҮҮЧДИЙН ӨДӨР”-ийг угтсан салбарын оюутны спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Санхүүгийн салбарын ахлах ангийн III, IV түвшний (Төрийн санхүү /СЭЗ/, Банк, Даатгал, Санхүү менежмент) нийт оюутнуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн спортын төрлүүдээр багийн тэмцээн 2018.11.17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.
Гар бөмбөгийн тэмцээн холимог багийн төрлөөр зохион байгуулагдсанаас Санхүү менежмент 3А анги тэргүүн байр, Санхүү менежмент 4А анги дэд байр, Санхүү менежмент 4Б анги гуравдугаар байранд шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангаж Санхүү эдийн засаг 3-р анги тусгай байранд шалгарав.
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй багийн төрөлд Даатгал 4 тэргүүлж, Санхүү менежмент 3Б дэд байр, Оройн анги Багш нарын хамтарсан баг гуравдугаар байр, Санхүү менежмент 3А анги 4-р байр тус тус эзлэв.
Эмэгтэй багийн төрөлд Банк 4, Банк 3, Даатгал 3 багууд алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангаж Санхүү эдийн засаг 4 анги тусгай байранд шалгарсан байна.
Жил бүр уламжлал болгон зохиогддог спортын арга хэмжээ нь “Санхүүчдийн өдөр“-ийг угтсан “ШИЛДЭГ АНГИ“ шалгаруулах уралдааны нэг хэсэг бөгөөд спортын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаар нь анги тус бүрт оноо өгдөг тул тоглолтууд маш сонирхолтой, үзүүштэй байж оюутнууд анги хамт олноо дэмжин идэвхтэй оролцлоо.
Эрүүл биед саруул ухаан оршино.
Ажлын хэсэг
Read MoreСанхүүгийн тэнхмийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцоно уу
САНХҮҮГИЙН ТЭНХИМИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
/2018-2019 оны хичээлийн жил, Намрын улирал/
Хаана: хИЧЭЭЛИЙН v БАЙР, №103 ТООТ
хэзээ: 2018 оны 11 сарын 21-НИЙ лХАГВА ГАРИГ, 14:00 ЦАГ
№ |
Илтгэлийн сэдэв | Илтгэгчийн нэр | Анги | Холбоо барих утас |
Удирдагч |
1. |
Монгол улсын өмчийн зах зээл дээрх эрсдэлийн шагналыг тооцох нь
|
Э.Ганцэцэг
Б.Отгонбаяр О.Толхин |
СМ-4 | 8805-7343
9945-9195 8809-0158 |
Г.Гүнбилэг |
2. |
Эдийн засгийн салбаруудын бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь | Б.Төгөлдөр | СМ-3А | 9915-0936 | С.Ариунаа |
3. |
Банкны дефолтын хүндрэлийг тодорхойлох нь | Г.Төрбат
Б.Мягмарсүрэн |
СМ-4А | Ч.Анхбаяр | |
4. | IPO –н жинхэнэ өртөгийг олон улсын жишигтэй харьцуулан бодитоор тооцох нь | С.Батсайхан
Б. Нацагдолгор М. Дэлгэрцэцэг |
СМ-4 | 8890-9911
9937-6651 |
Э.Тод-Од |
5. | Хувьцааны үнэлгээ тооцох аргууд ба тулгамдаж буй асуудлууд /МХБ-ийн жишээн дээр | Б.Алтангэрэл
Ж.Барсболд О.Намхай |
СМ-4
БМ-4 |
8815-3233
9566-1773 9920-4015 |
Д.Одбилэг |
6. | Монгол улсын гадаад өрийн макро эдийн засаг болон төсөвт үзүүлэх нөлөө, эрсдэл түүнийг бууруулах арга зам | О.Баярцэцэг | СЭЗ-4 | 8872-3262 | А.Энхбат |
7. | Ердийн даатгалын зах зээлийн хөгжлийн үндсэн үзүүлэлтэд
нөлөөлөх хүчин зүйлс |
Ж.Эрдэнэ
Х.Амартүвшин Ү.Чулуунбаатар |
ДМ-4
СМ-3 |
9520-4545
9955-9356 8844-3636 |
Г.Бурмаа |
8. | Нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ дотоодын валютын ханшид нөлөөлөх нь | А.Болормаа
И.Дөлгөөн О.Цэвээнравдан |
СЭЗ-4 | 9596-1468
9921-6003 9920-8204 |
Д.Сувдаа |
9. | Цахим банкныг хэрэглэгчдэд оновчтой хүргэх нь | Б. Лхагвадэлгэр | СМ-3 | 9996-0312 | Ё.Чимэдцогзол |
10. | Монгол улсын банкны салбарын өрсөлдөөний хэлбэрийг
тодорхойлох нь |
Г.Батбилэг
Д.Гантогтох |
СМ 3В | Г.Гүнбилэг |
Сонирхсон оюутнуудад нээлттэй.
Жич: Илтгэх дарааллыг хурлын өдөр сугалаагаар нээлттэй шийднэ. Илтгэлийг PPT хэлбэрээр 11 сарын 20-ны өдрийн 17 цагаас өмнө fin.dep.1958@gmail.com руу И-майлээр явуулна уу.
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
2018-11-19
Read More
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
СЭДЭВ: ОРЧИН ҮЕИЙН САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН
ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.
Эрдэм шинжилгээний хурал дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.
1. | Илтгэл ирүүлэх хугацаа: | 2018-11-18-ны өдрийн 1700 цаг | |
2. | Мэргэжлийн багш нарын үнэлгээгээр хамгийн | ||
өндөр оноо авсан эхний 10 хүртэлх илтгэлээр | 2018-11-20-ны өдрийн 1700 | цаг | |
шалгарсан тухай мэдээллийг Е-майлээр | |||
хүргүүлэх: | |||
3. | Шалгарсан илтгэлүүдийг V байрны №103 тоот | 2018-11-21-ны өдрийн 1400 | цаг |
өрөөнд хэлэлцүүлэх: | |||
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлага буюу санхүүгийн чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байвал зохино.
- Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийсэн байна.
- Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байна.
- Судалгааны ажил нь анх удаа хэлэлцүүлэгдэж байх ёстой.
- Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байна.
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Ишлэл зүүлт ашигласан байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
- Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.
Илтгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 1700 цаг хүртэл цахим хэлбэрээр fin.dep.1958@gmail.com хаягаар, хэвлэмэл байдлаар IV байрны №111 тоот өрөөнд хүлээн авна.
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
2018.11.05
Read More“САНХҮҮЧДИЙН ӨДӨР”-ИЙГ УГТСАН САЛБАРЫН ОЮУТНЫ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ
ЗОРИЛГО: Санхүүгийн салбарын ахлах ангийн III, IV түвшний (Төрийн санхүү /СЭЗ/, Банк, Даатгал, Санхүү менежмент) нийт оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн нь анги хамт олон бүрдэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, салбарын оюутнуудын хоорондын харилцаа холбоог нэгтгэх, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, спортын ур чадварыг нь сорих, түүнд дэмжлэг үзүүлэхэд оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС:
Багш: Н.Баттүшиг, Ө.Гэрэлт-Од, Б.Жавхланцогт, Б.Уугангэрэл, А.Уранчимэг
ТЭМЦЭЭНИЙ ТӨРЛҮҮД: Сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортын төрлөөр зохион байгуулагдана.
- ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН:
Гар бөмбөгийн тэмцээн ХҮИС-ийн спорт зааланд 2018 оны 11-р сарын 17-ны өдрийн 08:00 цагт эхэлнэ. Тус тэмцээнд анги тус бүрээс холимог нэг баг оролцоно. Багийн бүрэлдэхүүнд 3-4 эрэгтэй, 3-4 эмэгтэй, нийт 6-8 тамирчин байна. Талбайд хамгийн олондоо 3 хүртэл эрэгтэй тоглогч тоглох боломжтой.
- САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН:
Сагсан бөмбөгийн тэмцээн ХҮИС-ийн спорт зааланд 2018 оны 11-р сарын 18-ны өдрийн 08:00 цагт эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 5-7 тамирчны бүрэлдэхүүнтэй байна. Тоглолтыг эрэгтэй багийн тоглолтыг талдаа 6 минутаар, эмэгтэй багийн тоглолтыг 4 минутаар бохир цагаар, хоёрдугаар үеийн сүүлийн 2 минутын цагийг цэврээр явуулна.
БАГУУДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Ангиуд дангаараа оролцох бөгөөд хэрэв ангийн оюутны тоо 20-с бага тохиолдолд 2-с дээшгүй ангиуд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээний төрөлд нэгдэн оролцож болно. Нэгдэн орсон тохиолдолд спортын амжилтын оноог анги тус бүрт тэнцүү хувааж хуваарилна.
- Багийн гишүүд тухайн ангийн үндсэн оюутан байх бөгөөд маргаан гарсан тохиолдолд SISI програмаас баталгаажуулж шалгана.
- Баг тамирчид хувийн дугаар, шаардлага хангасан жигд тоглолтын хувцастай байна.
- Тоглолтын цагаас хоцорсон багийг хожигдсонд тооцох (оноог тэглэх)
- Тухайн багийн бүрэлдэхүүнд ангийн зөвлөх багш орж болно.
ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
- Тэмцээний техникийн зөвлөгөөн 2018 оны 11-р сарын 15-ны өдрийн 17.30 цагаас МУИС-ийн IV байрны 112 тоот өрөөнд болно.
- Техникийн зөвлөгөөнд багийн албан ёсны мэдүүлгийг авч ирнэ. Зөвлөгөөнөөр багуудын тоглолтын оноолтыг сугалаагаар гаргах болно.
ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ: Тэмцээнд оролцсон багуудын тоглолтын хожил бүрт оноо өгөх бөгөөд нийлбэр оноогоор жагсаан спортын төрөл тус бүр дээр эхний 3 байрыг эзэлсэн багуудад өргөмжлөл, медаль олгоно. Ангиудыг онооны дарааллаар байр эзлүүлнэ.
Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.
2018 оны 11-р сарын 12
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
Зохион байгуулах комисс
Утас: 99000324, 99078910
Read More“САНХҮҮЧДИЙН ӨДӨР”-ИЙГ УГТСАН САЛБАРЫН ОЮУТНЫ УРЛАГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Ерөнхий зүйл
- Урлагийн тэмцээн нь Дуу /гоцлол эсхүл хамтлаг дуу 2-4 хүнтэй/, Бүжиг / Цэнгээнт бүжиг 3-5 хос/, Мэргэжил сурталчилсан жүжигчилсэн тоглолт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдана.
- III, IV түвшний ангийн дарга нар 2018 оны 11 сарын 29-ний 15 цаг 30 минутад 116 /санхүүгийн тэнхимийн багш нарын өрөө/ тоотод хүрэлцэн ирж урлагийн тэмцээнд үзүүлэх үзүүлбэрийн дарааллаа сугална. Энэхүү дараалал нь дуу, бүжиг, жүжигчилсэн тоглолтоо үзүүлэхэд ижил хамаарна. Жич: Дараалал сугалахад хүрэлцэн ирээгүй ангийн сугалааг үлдсэн сугалаанаас Э.Жавхлан багш сугалж дарааллыг тогтооно.
- III, IV түвшний ангийн нийт оюутнууд 2018 оны 12 сарын 01-ний өглөө 9 цаг 00 минутад урлагийн тэмцээнийг зохион байгуулах А зааланд /МУИС-ийн хичээлийн II байр/ бэлэн байх ёстой. Сугалааны дагуу үзүүлбэрүүд эхлэхэд тухайн анги бэлэн биш байсан тохиолдолд тухайн ангийн тухайн тэмцээний оноог шууд 0 оноогоор тооцно. Жич: Сугалааны дагуу танай ангийн урьд байгаа ангиуд бэлэн биш байснаас танай ангийн үзүүлбэр үзүүлэхээр тооцож байсан хугацаа урагшилж болох талтайг анхаарна уу.
- Урлагийн тэмцээн нь дараах дарааллын дагуу зохион байгуулагдана. Үүнд:
- Бүх ангиудын дууны үзүүлбэр сугалсан дарааллын дагуу явагдана. 1 ангийн дууны номер нь 2-4 минут байна.
- Бүх ангиудын бүжгийн үзүүлбэр сугалсан дарааллын дагуу явагдана. 1 ангийн бүжгийн номер нь 3-5 минут байна.
- Бүх ангиудын мэргэжлээ сурталчилсан жүжигчилсэн тоглолт нь сугалсан дарааллын дагуу явагдана. Жүжигчилсэн тоглолтын үргэлжлэх хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна.
Хоёр. Урлагийн тэмцээний үнэлгээ
- Шүүгчийн бүрэлдэхүүнд 3 шүүгч ажиллах бөгөөд эдгээр шүүгчид нь тэмцээнд оролцож байгаа ангийн зөвлөх багш байж болохгүй.
- Нэг шүүгч тухайн ангийн үзүүлж буй үзүүлбэрт 5, 4, 3, 2, 1 оноонуудын аль нэгийг өгнө.
- Бүх ангиудын дууны номер /бүх ангиудын бүжгийн болон мэргэжлээ сурталчилсан жүжигчилсэн тоглолт/ дууссаны дараа шүүгчид дээрх оноонуудын аль нэгийг нийтийн өмнө ил нээлттэйгээр, үзүүлбэрийн дарааллын дагуу өргөх бөгөөд олон нийтэд танилцуулах зорилгоор хөтлөгч нь шүүгчдийн үнэлгээг микрофоноор зарлана. Зарласан оноог нийтийн өмнө тогтмол байрлах дэлгэцэнд урлагийн тэмцээн дуустал харуулна.
- Бүх үзүүлбэр дууссаны дараа тухайн ангийн дуу, бүжиг, жүжигчилсэн тоглолтын оноог нэмж анги тус бүрээр нийт оноо гаргана. Энэхүү нийт оноог нийтэд ил тод дэлгэцэнд харуулна.
- Нэгдсэн оноогоор нь III, IV түвшний нийт ангиудыг жагсааж I, II, III, Тусгай байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Мөн дуу болон бүжгийн үзүүлбэр тус бүрээр I, II, III байр эзлүүлж алт, мөнгө, хүрэл медаль олгоно.
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
Зохион байгуулах комисс
2018.11.12
Read MoreБизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын дундах спортын арга хэмжээ амжилттай явагдаж өндөрлөлөө.
2018-2019 оны хичээлийн жилийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын дундах спортын арга хэмжээ 2018 оны 11 сарын 3, 4-ний өдрүүдэд сагсан бөмбөг, волейболын төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 2, 3, 4-р түвшиний 17 анги оролцлоо.
Волейболын төрөлд холимог баг оролцсон ба алтан медаль:
Т.Лагнай багштай 2-2 анги
Мөнгөн медаль
Н.Саруултөгс багштай 4-2 анги
Хүрэл медаль Г.Мөнхзул багштай 2-4 анги
Сагсан бөмбөгийн төрөлд
Эрэгтэй алтан медаль Н.Саруултөгс багштай 4-2 анги
Мөнгөн медаль Н.Дамдиндорж багштай 3-6 анги
Хүрэл медаль Л.Оюунцэцэг багштай 3-4 анги
Эмэгтэй сагсан бөмбөг алтан медаль
Л.Оюунцэцэг багштай 3-4 анги
Мөнгөн медаль Б.Болор багштай 4-5 анги
Хүрэл медаль Б.Алтан-Эрдэнэ багштай 4-3 анги
Волейболын шилдэг тамирчин 2-2 ангийн О.Пүрэвдаваа
Сагсанбөмбөгийн эрэгтэй шилдэг тамирчин 4-2 ангийн Н.Жамьяан
Эмэгтэй шилдэг тамирчин 4-5 ангийн Шүрэнцэцэг
Холын шидэлтийн тэмцээний аваргаар
Эрэгтэй 2-4 ангийн Б.Батгэрэл
Эмэгтэй 4-2 ангийн Б.Нямдорж
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Read More
Япон улсын Graduate Institude for Entrepreneurial Studies магистрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, төгсөгч тодорхойлно.
Япон улсын Graduate Institude for Entrepreneurial Studies магистрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, төгсөгч тодорхойлно.
I. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- 2018-2019 оны хичээлийн жилд (2019 оны 6 сард 22 нас хүрсэн байх, Биенесийн сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн магистрантурт сурч байгаа 1984 оны 04 сарын 02-ны өдрөөс хойш төрсөн суралцагч бүртгүүлэх боломжтой.)
- Япон хэлний өндөр мэдлэгтэй (N2, N1 түвшний сертификаттай байх)
- Суралцах хугацааны голч оноо 3.2 -аас дээш
II. БҮРТГЭЛ
Хаана: Бизнесийн сургууль, Сургалтын алба (Б.Цэцэгжаргал)
Хэзээ: 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 15:00 цаг хүртэл
III. БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Анкет (Сургалтын албанаас авна)
- Дүнгийн тодорхойлолт (Цуглуулсан багц цаг)
- Япон хэлний мэдлэгийн түвшнийг батлах баримт (N1, N2 сертификат)
IV. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Сургуулиас томилогдсон ажлын хэсэг нь дээрх шаардлагыг ханган, бүртгүүлсэн оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж, болзол хангсан 1 оюутан, суралцагчийг сургуулиас тодорхойлно.
Сонгон шалгаруулалтын товыг тусад нь зарлана.
Бизнесийн сургууль
Read More