ОХУ-ын Эрхүүгийн Байгалийн УИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзалт хийв
2019 оны 01 сарын 28-ны өдөр ОХУ-ын Байгалийн УИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Музычук Т.Л. тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д зочилж, МУИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б. Очирхуяг; Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б. Очирхуяг, ГХХ-ийн дарга Ш. Мэндбаяр, Бизнесийн сургуулийн захирал Ч. Энхбаяр нартай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлжх талаар санал солилцов. Энэхүү уулзалтын дараа тэд Бизнесийн сургууль дээр зочилж тус сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөлтэй уулзсан ба уулзалтын гол сэдэв нь МУИС-ийн Бизнесийн сургууль Байгалийн УИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг тодорхойлоход чиглэсэн юм.
Уулзалтаар Эрхүүгийн Байгалийн УИС-тай магистрын түвшинд англи хэл дээр санхүү банкны болон менежментийн чиглэлээр 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж, тулгарах асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар 2 тал харилцан ярилцаж эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэдэг дээр санал нэгдэв.
Энэхүү хөтөлбөрт суралцах оюутнууд 2 сургууль дээр тус бүр 1 жилийн хугацаатай англи хэлээр суралцах бөгөөд 2 сургуулийн магистрын дипломыг авч төгсөх юм.
Түүнчлэн ОХУ-д багш нарын мэргэжил дээшлүүлэх курсэд үнэ төлбөргүйгээр суралцах боломж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Бизнесийн сургуулийн хөтөлбөрийн хорооноос Эрхүүгийн Байгалийн УИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжлээ.
Read More