Nature брэндийн бүх сэтгүүлийг үнэ төлбөргүйгээр унших боломжийг энэ оны 03-05 дугаар саруудад нээлээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Springer Nature-ийн хамтын ажиллагааны хүрээнд БСШУСЯ, ШУТСан, ШУА болон төрийн өмчийн их сургууль, судалгааны хүрээлэнгүүдийн нийт эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутнуудад зориулан Nature брэндийн бүх сэтгүүлийг үнэ төлбөргүйгээр унших боломжийг энэ оны 03-05 дугаар саруудад нээлээ.
Та бүхэн албан ёсны мэдээллийг https://mecss.gov.mn/news/1382/ хаягнаас авна уу.
Хавсралтаар Nature poster, сэтгүүлүүдийг нэрсийг харна уу. Эдгээр мэдээллийг ашиглан байгууллага тус бүр өөрсдийн вэб сайт болон бусад мэдээллийн сувгуудаар сурталчилахыг хүсч байна.
Вэб сайт: Nature
Олон улсын бизнес үндэсний олимпиадад оролцохыг урьж байна
МУИС-Бизнесийн сургуулийн Маркетинг Худалдааны тэнхимийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Олон улсын бизнес” Үндэсний Олимпиадыг Монголын Их Дээд Сургуулиудын дунд 2019 оны 04 сарын 21-ний өдрөөс 04 сарын 27-ны өдрүүдийн хооронд зохион байгуулна.
Санхүүгийн тэнхимийн багш нар Банк санхүүгийн академиас зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа
Банк санхүүгийн академийн “Шинэ үеийн банкир – Сургагч багш“ төслийн хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрдэмтэн, профессор багш нарт орчин үеийн заах арга зүйн талаар сургалт явуулж, харилцан туршлага солилцлоо.
Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Алтанцэцэг “21-р зууны манлайлагчид байвал зохих ур чадвар“ сэдвээр, сургагч багш Равжир “Танхимын сургалтын үр дүнтэй аргууд“ сэдвээр, Шинэ үеийн банкир төслийн удирдагч Дэлгэрмаа дараах сэдвүүдийг хамруулан сургалт хийлээ.
- Шинэ үеийн сургагч багш бол бизнесийн түнш мөн (үүрэг, хариуцлага)
- Эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайханд санхүүгийн системийн гүйцэтгэх үүрэг
- Сургалтын зорилгоос эхлэх нь
- Сургалтад тохиромжтой тоглоомыг төлөвлөх нь
НИЙТ БАГШ НАРЫН АНХААРАЛД
Бизнесийн сургуулийн цахим сургалт 2019-2020 оны хичээлийн жилд эхлэх тул энэ 2018-2019 оны хичээлийн жилд бэлтгэсэн цахим хичээлүүдийн агуулгыг сайжруулах, шинэчлэх ажлыг хичээлүүдийг хөгжүүлсэн хамтлаг, багш нар гүйцэтгэж энэ хаврын улиралд бэлэн болгоно уу.
Жич: Энэ хичээлийн жил МУИС-ийн нэгдсэн журам хараахан гараагүй байгаа тул сургалтыг хойшлуулсан болно.
БС-ийн Цахим сургалтыг хөгжүүлэх ажлын хэсэг
2019.03.01
Read More