“Career fair 2019” ажил мэргэжлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
МУИС-ийн Бизнесийн сургууль нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн байгууллагуудад тус сургуулийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл өгөх, тэднийг нээлттэй ажлын байранд зуучлах, их сургууль, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Career fair 2019” ажил мэргэжлийн арга хэмжээг 2019.04.26-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Emart, “Mongolian Economy” Эдийн засаг, бизнесийн сэтгүүл, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Транс банк, Богд банк, Монгол даатгал, Тесо групп, Номин холдинг, Deliotte ХХК, MMCG ХХК, Анунгоо ХХК, “Хаан шоргоолж” ХХК зэрэг хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна төрийн болон төрийн бус байгууллагууд хүрэлцэн ирж манай сургуулийн шилдэг оюутан, суралцагчидтай уулзаж нэгэн дор цугларч, ажил мэргэжлийн уулзалтуудыг амжилттай хийлээ.
Read MoreМУИС, БС-ийн магисртын хаврын эрдэм шинжилгээний хурал боллоо
Магистрын эрдэм шинжилгээний хуралдаан 2019 оны 04-р сарын 24-ны өдөр 15:00 цагаас МУИС-ийн хичээлийн IV байрны 314 тоот өрөөнд боллоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд дараах нэр бүхий магистрантуудын судалгааны ажилтай танилцаж, хэлэлцсэн байна. Үүнд:
- Маркетингийн хөтөлбөрийн судалгааны магистрант П.Түвшинмандах, Удирдагч багш Б.Даваасүрэн
Сэдэв: Брэндийн дүр төрх нь хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх нь
- Маркетингийн хөтөлбөрийн судалгааны магистрант М.Долгорсүрэн, Удирдагч багш Я.Отгонсүрэн
Сэдэв:Автомашин борлуулагч байгууллагуудын сошиал медиа идэвхжүүлэлтийн судалгаа
- Санхүүгийн хөтөлбөрийн судалгааны магистрант З.Энхболд, Ц.Оюут Удирдагч багш Д.Намжил
Сэдэв:Давхар бичилт ба Финтекийн хувьсал
- Санхүүгийн хөтөлбөрийн судалгааны магистрант Г.Эрдэнэцогт, Удирдагч багш Д.Сувдаа
Сэдэв: Орон нутаг дахь хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, үр дүнг дээшлүүлэх боломж
Хуралд оролцсон нийт магистрантуудад эрдэм шинжилгээний 1 кредит тооцож, батламж гардуулан өгөв.
Read MoreЖ.ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
У Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг энэ жил найм дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад энэ сарын 20-23-нд болж, төрийн болон хувийн хэвшлийн 7 их дээд сургуулийн 14 багийн нийт 70 оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Олимпиад эрсдэлийн менежмент, зах зээлийн эрсдэл, банкны тухай хууль, ня-бо бүртгэлийн цогц бодлого, зээлийн эрсдэлийн шинжилгээ, худалдааны санхүүжилт, банкны менежментийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан Н.Баясгалан, дэд байрт МУИС-ийн 4-р дамжааны оюутан А.Өнөрбуян, гуравдугаар байрт “Мандах бүртгэл” их сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Буянжаргал шалгарлаа. Харин “Мандах бүртгэл” их сургуулийн 4-р дамжааны оюутан Х.Ариунаа, МУИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Амаржаргал нар ижил оноогоор 4, 5-р байрт байрын эзэд болсон юм. Ялагчид буюу эхний 5 байрт шалгарсан оюутнууд батламж, мөнгөн шагналаас гадна ХААН Банкинд ажиллах урилга гардан авдаг нь оюутнуудад хамгийн том шагнал болдог гэдгийг олимпиадад оролцогчид болон их, дээд сургуулийн багш нар онцолж байлаа. Мөн олимпиадад оролцогчдоос 3-р дамжааны шилдэг нэг оюутанд Ж.Питер Морроугийн нэрэмжит тэтгэлэг олгодог уламжлалын дагуу энэ удаа ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн, СЭЗИС-ийн оюутан Н.Баясгалан 500,000 төгрөгийн тэтгэлэг хүртэхээр боллоо.
Харин багийн төрөлд СЭЗИС-ийн хоёр, МУИС-ийн хоёр, ИЗСЭЗС-ийн нэг баг айргийн тавд шалгарснаас МУИС-ийн “Platinum” баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 1,5 сая төгрөгийн эзэд болсон бол СЭЗИС-ийн “UFERAS” баг дэд байрт шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөг хүртлээ. Ганцаарчилсан болон багийн нийт дүнгээр МУИС-ийн оюутнууд тэргүүлж, шилжин явах цом хүртсэн юм. Өнгөрсөн жил шилжин явах цом гардаж байсан МУИС-ийнхан хүчтэй өрсөлдөгч байж энэ жил амжилтаа ийнхүү баталж чадлаа.
Олимпиад зохион байгуулах комисст өмнөх жилүүдийн банкны олимпиадад шалгарч Төв ХААН Банкны газарт хэлтсүүдэд ажиллаж буй шилдэг залуус оролцсон бөгөөд ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн шилдгүүдийг шалгарууллаа.
Read MoreХүний нөөцийн менежментийн улсын XI олимпиадад Бизнесийн сургуулийн оюутнууд тэргүүллээ
“Хүмүүнлэг, бүтээлч HR” уриан дор зохион байгуулагдсан “Хүний нөөцийн менежментийн улсын XI олимпиад” энэ сарын 19,20-нд зохион байгуулагдаж МУИС, БС-ийн Менежментийн тэнхимийн доктор, дэд профессор Б.Болор багшаар удирдуулсан “Электрон” баг тэргүүн байр эзэлж алтан медаль, доктор, ахлах багш Н.Оюунжаргал багшаар удирдуулсан “Chameleon” баг тусгай байр эзэллээ. Хувийн дүнгээр менежментийн IV түвшний оюутан Б.Даваадулам, менежментийн IV түвшний оюутан Б.Баяржаргал нар гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Оюутнуудаа амжилттай удирдаж оролцсон Б.Болор, Н.Оюунжаргал багш нартаа болон хичээл зүтгэл, идэвхи чармайлт гаргаж сургууль, баг хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн шавь нартаа халуун баяр хүргэж цаашдын эрдэм судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Нягтлан бодох бүртгэлийн ХХII олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ээс НББ-ийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НББ-ийн улсын XXII олимпиад 2019 оны 4 дүгээр сарын 18, 19-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд болж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн олимпиадыг МУИС-ийн Бизнесийн Сургуулийн НББ-ийн тэнхимийн Зөвлөх профессор, доктор Б.Сайнжаргалын нэрэмжит болгон зохион байгуулагдлаа. Б.Сайнжаргал нь 50 гаруй жил МУИС-д ажиллаж байгаа эрдэмтэн багш төдийгүй ММНБИ, Хөрөнгийн үнэлгээний институтийн үүсгэн байгуулагчдын нэг, Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарын шилдэг эрдэмтэн бөгөөд одоо ч эрдэм мэдлэг, дадлага туршлагаа түгээн ажилласаар байна.
Олимпиадад МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС, Сан ИС, Улаанбаатар эрдэм ИС, ОУЭЗБДС, Отгонтэнгэр ИС, ХУИС, Этүгэн ИС, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Мандах ИС-ийн Дархан салбар гэсэн 12 их дээд сургуулийн 60 оюутан эрдэм мэдлэгээ сорин оролцлоо.
Байр эзэлсэн оюутан, тэднийг бэлтгэн оролцуулсан багш нарт нь баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Read MoreМУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН МАГИСТРАНТЫН ХАВРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
МУИС-ийн Бизнесийн сургуулийн МАГИСТРАНТЫН
эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Сэдэв: БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД
Зорилго: Бизнесийн удирдлагаар суралцаж буй магистрын түвшний оюутнуудын бие даан судалгаа, шинжилгээ хийх дадал чадварыг хөгжүүлэх
Нэг. Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт, шалгаруулалт:
Тэнхимийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлийг тогтоосон хугацаанд хураалгаж, 15 минутад багтаан илтгэж, хэлэлцүүлнэ.
Хэлэлцүүлсэн илтгэлээс эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах ба илтгэл хэлэлцүүлсэн магистрантуудад эрдэм шинжилгээний багц цаг тооцох шийдвэрийг гаргана.
Хоёр. Судалгааны ажилд тавигдах шаардлага:
- Эрдэм шинжилгээний илтгэл нь хураангуй, зорилго үндэслэл, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт зөвлөмж, ашигласан материал эх сурвалж, хавсралт гэсэн бүтэцтэй байх;
- Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйг ашигласан байх;
- Дэвшүүлсэн санаа нь шинэлэг, оновчтой, зорилгоо хангасан байх;
- Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэх бөгөөд заавал удирдагч багштай байх;
- Судалгааны ажлын хэлбэржүүлэлт нь цаасны хэмжээ – А4 (дээр, доор, баруун талаас 2.0, зүүн талаас 3.0 см), үсгийн фонт, хэмжээ – Times New Roman 11, мөр хоорондын зай-1.15, хуудасны тоо 12 хүртэл, ишлэл зүүлт хийсэн байх;
Илтгэлийн хураангуй РРТ-г цахим хэлбэрээр 2019 оны 04-р сарын 24-ны өдрийн 12:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
E-mail хаяг: battuya.d@num.edu.mn, namjil_9777@yahoo.com
Бизнесийн сургуулийн магистрантын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 04-р сарын 24-ний өдрийн 15:00 цагт хичээлийн IV байрны 314 тоот өрөөнд болно.
БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН МАГИСТРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Нягтлан бодох бүртгэл /E04110101/ магистрын хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээ хүлээн авлаа
МУИС, БС-ийн Нягтлан бодох бүртгэл /E04110101/ магистрын хөтөлбөр дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 12 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж, №20192001 тоот гэрчилгээ хүлээн авлаа.
Read More“ШИЛДЭГ ТОГТМОЛ ХЭВЛЭЛ” номинацид НББ- ийн тэнхимийн “JOURNAL OF THE ACCOUNTING THEORY AND PRACTICE” сэтгүүл шалгарлаа
СИБИРИЙН БҮСИЙН VIII УРАЛДААН
Шинжлэх Ухаан, Боловсрол, Соёл (Орос, монгол) Сибирийн бүс нутгийн их сургуулийн ном-2019 тэмцээний “ШИЛДЭГ ТОГТМОЛ ХЭВЛЭЛ” номинацид НББ- ийн тэнхимийн “Journal of the accounting theory and practice” сэтгүүл шалгарсан явдалд баяр хүргэе.
Read More