Хамтарсан хөтөлбөрөөр суралцах анхны оюутнууд БНПУ-ыг зорив.
Монгол улс болон Бүгд Найрамдах Польш Улсын (БНПУ)-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургууль БНПУ-ын Лодзийн их сургуулиуд хамтран 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2019-2020 оны хичээлийн жилд байгуулсан билээ.
Уг хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү, Банк, Даатгал, Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд жил бүр 15 хүртэлх оюутныг Лодзийн их сургуулийн Эдийн засаг-Социологийн сургуульд үргэлжлүүлэн суралцах нөхцлийг дээрх хэлэлцээрээр бүрдүүлж өгсөн байдаг.
Хамтарсан хөтөлбөрт суралцах оюутнууд Польш хэлийг эх орондоо ахисан түвшинд эзэмшсэн байх нь голлох шалгууруудын нэг тул Бизнесийн сургууль энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтран ажиллаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн 2-р түвшний 3 оюутан Лодзийн их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНПУ-ыг зорив.
Хамтарсан хөтөлбөрт суралцахаар явж буй оюутнуудтай Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар гурвалсан гэрээ байгуулж, Монгол улсын болон МУИС-ийнхаа нэрийг өндөрт өргөн, амжилттай суралцахыг хүслээ.
Read MoreМУИС, Бизнесийн сургууль ITZONE ХХКомпанитай дата ур чадвар эзэмших чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Дижитал шилжилтийг даган нийгмийн салбар бүрд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, тэр хэрээр цоо шинэ ур чадвар, шинэ мэргэжил үүсэн төрөх болсон. Үүний нэг бол яах аргагүй Дата ур чадвар юм. LinkedIn компаниас 2020 онд гаргасан “Ажлын байран дээрх хамгийн эрэлттэй байгаа ур чадварууд” тайланд дэлхий дахинаа хамгийн эрэлттэй 10 ур чадварыг (hard skill) жагсаахад дөрвөн төрөлд нь дататай холбоотой буюу Аналитик үндэслэл гаргах, Хиймэл оюун ухаан, Бизнесийн дүн шинжилгээ хийх зэрэг дата ашиглах ур чадвар багтсан байдаг.
Энэхүү өндөр эрэлттэй, үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэх болсон ур чадварыг Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс гарсан санал, санаачлагыг дэмжин ITZONE ХХК-тай хамтран ажиллах талаар 2020 оны 10-р сарын 21-нд МУИС, Бизнесийн сургууль ба ITZONE ХХК-ний хооронд Хамтран ажиллах санамж бичиг, гэрээг үзэглэж хамтын үйл ажиллагааг албан ёсоор баталгаажууллаа.
Энэ хамтын гэрээний хүрээнд “МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, оюутнуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжиж эхэллээ.
МУИС-ийн Бизнесийн сургууль нь багш, оюутнуудынхаа мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх, ингэснээр багш, оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилт тавин ажилладаг ба энэхүү хамтын ажиллагаа нь МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнуудын сургалт, судалгааны үр дүнгээс гадна төгсөгчдийн ажлын байраар хангагдах боломжид сайнаар нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаа юм.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Ай Ти Зон компани нь өгөгдөл бэлтгэл, анализ, дүрслэлийн программ хангамж болох Tableau BI-ийг нэг жил ашиглах эрхийг Бизнесийн сургуулийн нийт 2747 оюутан, 86 гаруй багшид олгож, уг программ дээр мэргэжлийн түвшинд ажиллах практик ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулах юм.
Tableau нь их хэмжээний өгөгдөл датаг бэлтгэх, цэвэрлэх, дүрслэх шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч технологи хөгжүүлэгч бөгөөд тус компанийн албан ёсны түншээр 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж буй ITZONE ХХК нь албан ёсоор сургагч эрх бүхий 15 дата экспертүүдээрээ дамжуулан Анхан болон Ахисан түвшний дата аналитикийн сургалтуудыг академик түвшинд тусгайлан бэлдсэн программ, хөтөлбөрийн дагуу тус тус хэрэгжүүлдэг юм.
Ийнхүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарыг дэмжин ажиллаж ирсэн ITZONE ХХК компани 195 орчим сая төгрөгийн өртөг бүхий биет болон биет бус хөрөнгө оруулалтыг МУИС, Бизнесийн сургуулийн эрдэмтэн багш төдийгүй бакалавр болон ахисан түвшний оюутнуудад хүргэж байгаад талархаж байна.
Read MoreПрофессорын семинарт урьж байна
Профессор Ч.Энхбаярын ээлжит семинар 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 16:00 цагт МУИС-ийн IV байрны 314 тоот өрөөнд “Санхүүгийн чадавх, түүнийг үнэлэх арга зүйн асуудал” сэдвээр явагдах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Илтгэгч: Докторант Н.Батжаргал
Read MoreМОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ “БАНК САНХҮҮГИЙН СЕКТОР” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА
Эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк-банк” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу 2020.10.13-ны өдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнуудад “Банк санхүүгийн сектор” сэдвээр лекц уншлаа.МУИС, Монголбанк нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээрх үе үеийн боловсон хүчнийг бэлтгэж, хөгжүүлж ирсэн Монгол Улсын ууган институциуд юм. Монголбанкны хувьд Тинк-Банк хөтөлбөрөөс гадна “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг манлайлан хэрэгжүүлж байгаагийн нэг зорилтот бүлэг нь их дээд сургуулийн оюутнууд юм. Өдгөө магадлан итгэмжлэгдсэн 11 их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт “Хувь хүний санхүү” хичээлийг мэргэжил харгалзахгүй үзэж байна.
Read More