КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /COVID-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
ХУРААНГУЙ
Дэлхий дахиныг донсолгосон коронавируст цар тахал /COVID-19/-ын тархалтыг албан ёсоор 2019 оны 12 сарын 8-наас эхэлсэн гэж үздэг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орныг хамраад байна. COVID 19 нь дэлхийн улс орнуудын засгийн газрыг эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарын аль ч түвшинд тодорхойгүй байдалд ажиллахад хүргэсэн бөгөөд тэдний онцгой нөхцөлд хэр шуурхай хариу үйлдэл үзүүлэх, тулгамдсан асуудлыг хэрхэн ухаалгаар шийдвэрлэх чадамжийг шалгасан явдал болж байна. Манай улсын Засгийн газар ч энэхүү хүнд сорилттой тулгарсан бөгөөд шуурхай хариу арга хэмжээг авч чадсаны үр дүнд хэдийгээр халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн ч дотооддоо алдалгүй 8 сар тэсч чадсан юм. Харин өнөөдөр байдал өөрчлөгдөж дотооддоо нэгэнт халдварыг алдсан бөгөөд цаашид түүнийг богино хугацаанд хумих, эдийн засгаа аль болох эрсдэл багатайгаар авч гарах зэрэг асуудалтай шууд нүүр туллаа. Энэхүү судалгааг бид богино хугацаанд хийсэн бөгөөд зарим орны жишээн дээр дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг: ерөнхий нөхцөл байдал; эрүүл мэнд, онцгой байдал; хууль эрх зүй, улс төр, нийгэм; бизнес, эдийн засаг гэсэн чиглэлүүдээр авч үзэн зэрэгцүүлж харахыг хичээлээ. Судалгаанд хүчирхэг эдийн засаг болон үүссэн нөхцөл байдалд түргэн шуурхай, уян хатан хандсан зэргийг харгалзан улсуудыг сонгож, хамгийн түгээмэл байгаа мэдээллүүдийг ашиглав. Дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь харилцан адилгүй байгаа тул ижил төстэй хувилбаруудыг нэгтгэн дүгнэх боломж өнөөгийн байдлаар хомс байна. Иймд бид судлаачдад өөрсдийн чиглэл бүрээр ажиллахад нь нэмэр болох зорилгоор ерөнхий тойм судалгааг хийлээ. Энэ нь тэдний цаашдын нарийвчилсан судалгаанд өчүүхэн ч гэсэн тус болох болов уу гэж найдаж байна. Бидний хувьд ч энэхүү тойм судалгаагаа үргэлжлүүлэн нарийвчилсан чиглэлүүдээр хийхээр ажиллаж байгаа болно. Судалгааны ажлыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Read MoreМУИС-ийн суралцагчдын анхааралд
Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны албан хэрэгцээнд зориулан дараах асуулгыг МУИС-ийн нийт оюутнуудаас авч байна.
Асуулга бөглөх холбоос https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=QzrBnzwtJ0eRb2237TN7n6bwrkhOQllArki31bLUylJUOEJFSjM4TDIxMTJDOURMQTlVR0tHSjRENi4u
Энэхүү асуулгад МУИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний бүх суралцагч хамрагдах бөгөөд ТА сургуулийн албан цахим шуудангийн хаягаар нэвтэрч асуулгыг бөглөнө үү.
Дараах холбоосоор нэвтэрч МУИС-ийн цахим шудан /stud.num.edu.mn/ ашиглах заавартай танилцаарай.
http://stud.num.edu.mn/?fbclid=IwAR0kIeNiZkG1haHoKb8AJFpqIaZol2qInuUb0Nbxo4D3ttoAp7j44DEwTwM
Тус асуулга 15 минут орчим үргэлжлэх бөгөөд өгсөн мэдээллийн нууцыг Монгол Улсын “Хувь хүний тухай” хуулийн 5-р зүйлийн 4 дэх хэсэг болон “Статистикийн тухай” хуулийн 22-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу чандлан хадгална. Мэдээллийг зөвхөн судалгааны үр дүнг тооцоход ашиглах болно.
Read MoreМагистрын түвшний “Санхүү” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид ажиллаж байна
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх түвшний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан байдаг.
Энэхүү зорилтын хүрээнд Бизнесийн сургууль нь бакалаврын түвшний бүх хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн бөгөөд ахисан түвшний хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа амжилттай хийгдэж байна. Энэ удаад магистрын түвшний “Санхүү” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид 2020 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна.
Read More