Санхүүгийн хөтөлбөр зорилго
Санхүүгийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилан түүнийг бүтээлчээр хөгжүүлэх; макро болон микро түвшний санхүүгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, амьдралд хэрэгжүүлэх онолын мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд оршино.
Хөтөлбөрөөр суралцсаны давуу тал
- Макро болон микро эдийн засгийн аль ч түвшинд ажлын байраар хангагдах
- Төрийн санхүүгийн орчин үеийн онол, үзэл баримтлал, хандлага, зарчим, арга зүйг эзэмшин, түүнийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх
- Бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, төсөвт байгууллагуудын санхүүгийн албанд ажиллах
- Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцлийг судалж шинжилгээ хийх
- Хөрөнгө оруулалтын төсөл боловчруулах, үнэлэх
- Эрсдлийг удирдах
- Санхүүгийн хяналт шалгалт хийх
- Макро түвшинд санхүүгийн бодлого боловсруулахад оролцох зэрэг мэдлэг чадвар, дадал эзэмшинэ
САНХҮҮГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ ЧИГЛЭЛ
- Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн албанд ажиллах боломжтой
- Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн албанд ажиллах боломжтой
- Санхүүгийн шинжилгээ, тооцоолол хийж, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах
- Санхүү, хөрөнгө оруулалтын төсөл, төлөвлөгөө боловсруулах
- Эрсдэлийг удирдах
- Макро болон микро эдийн засгийн аль ч түвшинд ажлын байраар хангагдах.
- Төрийн санхүүгийн орчин үеийн шинэ онол, үзэл баримтлал, хандлага зарчим, арга зүйг эзэмшин түүнийг бүтээлчээр амьдралд хэрэгжүүлэх
- Төрийн өмчит болон төсөвт байгууллагын төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах
- Улсын төсвийн хотын төсөл боловсруулах, үнэлэх, хянах
- Засгийн газрын санхүүгийн бодлого оловсруулах, шийдвэр гаргахад оролцох.
ТӨГСӨӨД ХААНА АЖИЛЛАХ ВЭ?
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ,
- санхүүгийн менежер, санхүүч
- Санхүүгийн Зохицуулах Хороо, Хөрөнгийн бирж, брокер дилерийн компани зэрэг санхүүгийн зах зээлийн байгууллагууд -Мэргэжилтэн, брокер, дилер, шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөх
- Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагад -Судлаач, мэргэжилтэн
- Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад яамдын санхүү хөрөнгө оруулалтын газар/хэлтсүүдэд – Мэргэжилтэн, эдийн засагч, шинжээч, санхүүч, татварын / гаалийн/ хяналтын улсын байцаагч
- Аймаг, нийслэл, сум дүүргийн Санхүү-эдийн засаг төрийн сангийн газар / хэлтэст – Төсвийн мэргэжилтэн орлогын мэргэжилтэн, эдийн засагч, төлөвлөгч
- Бүх төсөвт байгуулага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт—Санхүүгийн мэргэжилтэн, эдийн засагч, санхүүч
- Үндэсний аудитын төв болон орон нутгийн байгууллагууд -Хянан шалгагч, аудитор