Хөтөлбөрийн эрхэм зорилго:
Төрийн болон бизнесийн хүрээний аль ч аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх, хяналт тавих төдийгүй санхүүгийн мэдээллийг боловсруулж, холбогдох судалгаа, шинжилгээг хийх чадвар бүхий мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, олон улсад өрсөлдөхүйц санхүүгийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн үндэслэл:
Монгол Улсын санхүүгийн зах зээл улам өргөжин тэлж санхүү, банк, даатгалын салбарын мэргэжилтний эрэлт их байгаа нь тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болж байна.
Сургалтын хөтөлбөр:
Санхүү магистрын сургалтын хөтөлбөр нь:
-Судалгааны буюу судалгааны арга зүй мэдлэг эзэмшүүлэхэд чиглэсэн, цаашид докторын хөтөлбөрт элсэн суралцах агуулгыг тусгасан
– Мэргэжлийн буюу санхүү, банк, даатгалын мэргэжлийн нарийвчилсан мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэх агуулгыг тусгасан 2 чиглэлтэй.
Хөтөлбөрийн хүрэх үр дүн:
№ | Компетенц
/ур чадвар/ |
Хүрэх үр дүн |
1 | Академик компетенц | Төрийн болон бизнесийн байгууллагын санхүүгийн асуудал, бусад салбар нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог танин мэдэхийн зэрэгцээ асуудалд шинжлэх ухаанчаар хандан багаар хэлэлцэж, шийдвэр гаргах ур чадвар эзэмшинэ. |
2 | Судалгааны компетенц | Санхүүгийн шинжлэх ухааны онолын мэдлэгтээ тулгуурлан санхүүгийн зах зээл, төрийн болон бизнесийн байгууллагын санхүүгийн байдалд судалгаа хийж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох ур чадварт суралцана. |
3 | Ерөнхий компетенц | Бизнесийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдэж, санхүү, банк, даатгалын байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах арга барил эзэмшинэ. |
Төгсөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар
Тус хөтөлбөрийн төгсөгч нь:
- Санхүүчийн мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай,
- Бие даан болон багаар ажиллах чадвартай,
- Судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх,
- Тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгох,
- Аливаа эдийн засаг, санхүүгийн мэдээллийг боловсруулж, асуудлын зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, харьцуулсан судалгаа хийх,
- Асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бодитой үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болж төгсөнө.