Монгол Улсын их сургуулийн санхүүгийн тэнхим нь 1958 онд байгуулагдсан бөгөөд санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх үндсэн үүрэгтэй. Тус тэнхим нь төрийн санхүү, санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалт, банк, даатгалын чиглэлээр төрөлжсөн багш, сургалт судалгааны багууд ажиллаж багш нарын хамтын ажиллагаа гүнзгийрч ирлээ.
Оюутнууд нь улс, их сургуулийн түвшний олимпиад, эрдэм шинжилгээний хуралд тогтмол амжилттай оролцож, тэргүүн байруудыг эзэлдэг. Багш нарын 50 гаруй хувь нь докторын зэрэгтэй бөгөөд судалгааны бүтээлүүд нь дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд тогтмол нийтлэгддэг юм.