МУИС-ийн Бизнесийн сургууль нь 75 жилийн хугацаанд эдийн засаг, бизнесий удирлагаар мэргэшсэн 17 мянга гаруй дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэн гаргасан эрдмийн их уурхай юм.
Түүхэн хөгжил:
1947 оноос УИС-ийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн Улс төр эдийн засгийн анги
1958 оноос УИС-ийн Эдийн засгийн факультет
1959 оноос Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургууль
1967 оноос МУИС-ийн Эдийн засгийн факультет
1991 оноос МУИС-ийн Эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
1997 оноос МУИС-ийн Эдийн засгийн сургууль
2014 оноос МУИС-ийн Бизнесийн сургууль
1940 онд Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын 10 дугаар Их хурал болж “Ардын хувьсгал ялснаас хойшхи хориод жилд Монгол оронд гарсан эрс өөрчлөлтийн үе шувтарч тусгаар тогтносон эх орноо цоо шинэ арга замаар мандуулах түүхэн үе нээгдэж байгаа ….”-г Их хурал Үндэсний их сургууль байгуулах түүхэн заалт өгчээ. МАХН-ын энэ заалт Зөвлөлт Улсын тусламжаар Улсын их сургууль (УИС)-ийг 1942 онд багш, хүн, мал эмнэлгийн гурван салбартай байгуулж, мөн оны 10 дугаар сарын 5-нд хичээлийг нь нээснээр хэрэгжиж эхэлжээ.
1959 оны сүүлчээр хуралдсан МАХН-ын Төв Хорооны Бүгд Хурлын дараагаар Намын Төв Хороо Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хуралдааны шийдвэрээр Д.Сүхбаатрын нэрэмжит Намын дээд сургуулийг татан буулгаж оронд нь УИС-иас Эдийн засгийн факультетийг өрх тусгаарлуулан Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Төлөвлөгөөний Комиссын харьяа Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургууль (ЭЗДС) болгон байгуулсан юм.
ЭЗДС-ийг МУИС-тай нэгтгэснээр 1967 онд Эдийн засгийн факультет (ЭЗФ) байгуулагдаж сургалт, эрдэм-шинжилгээний ажлыг төрөл бүрийн чиглэлээр явуулах болов. Улмаар худалдааны мэргэжлийн төрөл олширч, элсэн суралцагчдынх нь тоо эрс нэмэгдэх болсны улмаас Худалдаа-эдийн засгийн факультет (ХЭЗФ)-ийг 1974 онд нэмэн байгуулжээ. Ингэснээр МУИС нь 1988 он хүртэлх хугацаанд эдийн засгийн салбарын хоёр факультеттэй байсан ба Худалдаа-эдийн засгийн факультет 1988 онд татан буугдаж, ЭЗФ-д нэгдсэн байна.
1990-ээд оны эхэн үе бол эдийн засгийн сургалт судалгааны хуучин тогтолцоог өөрчилж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх эхлэлийн үе байлаа. Энэ үед МУИС-ийн ЭЗФ-ийг Эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн (ЭЗСЭШХ) болгон зохион байгуулсан байна. 1997 оноос Эдийн засгийн сургууль гэж нэрлэгдэх болжээ.
2013 онд бүтцийн өөрчлөлтөөр МУИС-ийн бүрэлдэхүүний 14 сургуулийг 5 болгон нэгтгэж Бизнесийн сургуулийг байгуулсан.