МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш оюутнуудын баг Ази-Номхон далайн бүс нутгийн CFA Research Challenge 2020 тэмцээнд амжилттай оролцоо
CFA Research Challenge 2020, Ази-Номхон далайн бүсийн тэмцээнд үндэсний ялагч багаар шалгарсан Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Б.Бадамгарав, Э.Тод-Од нараар удирдуулсан Санхүүгийн менежмент 4-р курсын оюутнуудаас бүрдсэн NUM Tycoons (Багийн анхлагч: Б.Бадамцэцэг, Багийн гишүүд: Ү.Чулуунбаатар, Г.Хулан, Г.Батбилэг, Д.Гантогтох) баг 2020 оны 3-р сарын 19-ний өдөр тэмцээнд амжилттай оролцож эхний шатанд 2-р хэсгийн аварга багаар шалгарч, сүүлийн шатанд University of Sydney, Southern University of Science and Technology, Ateneo de Manila University, University of Malaya багуудтай тун амжилттай өрсөлдлөө.
Тэмцээн Сөүл хотноо зохион байгуулагдах байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ба нийт 18 орны 26 их сургуулийн баг шалгаран 2 үе шаттайгаар хоорондоо өрсөлдлөө. Ази Номхон далайн бүсийн авгаар University of Sydney-н баг шалгаран дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо.
Тэмцээнд оюутнуудаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нар болон мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц түвшинд эзэмшиж, амжилт гаргасан оюутнууддаа ажил сурлагын өндөр амжилт хүсье.
Read More“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
Шинэ тутам үүсэн хөгжиж байгаа хөрөнгийн үнэлгээний салбарт мэргэжилтэн бэлтгэх, үнэлгээний холбогдох стандарт, арга зүй боловсруулах, судалгаа хийх зэргээр үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэх, зах зээлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн тэргүүн Г.Баянмөнх нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь байгуулснаар хөрөнгийн үнэлгээний сургалт, судалгааны ажилд эрдэмтэн багш нарын оролцоог бий болгож, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр суралцагчдын дадлагын найдвартай баазыг бүрдүүлэх үр днтэй юм.
Read More2019 оны ажлын үр дүнгээр амжилттай ажилласан багш, ажилтнууд болон тэнхим нэгжүүдээ шагналаа
2019 оны ажлын үр дүнгээр амжилттай ажилласан багш, ажилтнуудаа МУИС-ийн Хүндэт жуух бичиг, МУИС-ийн баярын бичгээр; МУИС-ийн Бизнесийн сургуулиас 2019 онд сургалт, судалгааны чанарыг сайжруулахад мэргэжлийн багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжиж амжилттай ажиллан шилдэгээр шалгарсан Менежментийн тэнхим, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” хичээлийн хамтлаг болон олон улсын болон үндэсний хэмжээний мэргэжлийн уралдаан тэмцээн, улсын олимпиадуудад оюутнуудаа бэлтгэн амжилттай оролцуулсан баг, хамт олондоо шагналыг гардууллаа.
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Бакалаврын түвшний оюутнуудын 2019- 2020 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Энэхүү хурал нь Бизнесийн сургуульд суралцаж буй оюутнуудын суралцах, хийж бүтээх идэвхи санаачлагыг дэмжих, тэдний судалгаа шинжилгээний ур чадварыг чадавхийг дэмжин хөгжүүлэх үндсэн зорилготой.
Хугацаа: 2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 10:00 цаг
Хаана: МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно.
Хамрах хүрээ
Хуралд мэргэжлийн тэнхимүүдийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлагын чиглэлд хамаарсан сэдэвтэй байх
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээний тодорхой онол арга зүйд суурилсан, судалгаа шинжилгээний арга аргачлалуудыг ашигласан байх
- Судалгаандаа бодит тоон мэдээлэл ашиглаж, өгөгдлийг орчин үеийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан боловсруулалт хийж, бодитой дүгнэлт гаргасан байх
- Судалгааны ажлын үр дүнд онол практикийн ач холбогдол бүхий санал зөвлөмж, арга аргачлал боловсруулсан байх
- Судалгааны ажлыг оюутны эрдэм шинжилгээний хуралд анх удаа хэлэлцүүлж байгаа,
- Илтгэлийг ганцаар болон болон багаар бэлтгэсэн байж болно, заавал удирдагч багштай байна,
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг /2-5/, зорилго, үндсэн хэсэг (онолын болон судалгааны), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, ерөнхий дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал болон эх сурвалжийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байна;
- Ишлэл зүүлт хэрэглэнэ;
- Судалгаанд ашигласан арга зүй тодорхой байх;
- Илтгэлийн эхэнд эсвэл нүүр хуудсанд сургууль, тэнхим, илтгэлийн сэдэв, удирдагч багшийн овог нэр, зэрэг цол, илтгэгчийн нэр, холбогдох e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 хуудасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 8-10 хуудсанд багтаан бичсэн байх.
Шалгаруулалт:
- Зохион байгуулах комисс тэнхим бүрээс ирүүлсэн илтгэл бүрийг уншиж, урьдчилан шалгаруулалт хийх бөгөөд эхний 8 илтгэлийг хуралд нээлттэй хэлэлцүүлнэ.
- ЭШ хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тодорхой онооны системээр үнэлж, эцсийн дүнг гаргах ба эхний 3 байрт шалгарсан илтгэлүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Шагнал:
I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 1
Тэнхимүүд илтгэлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 16:00 цаг хүртэл Менежментийн тэнхимийн Сарантуяа багшид биечлэн хураалгана.
Зохион байгуулах комисс
2019 оны 12 сарын 17
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургууль “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-тай хамтран ажиллана
МУИС-ийн Бизнесийн сургууль нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны охин компани болох “ДИ БИ ЭМ Лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр нар дараах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Үүнд:
- Сургалт, судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр хамтран ажиллах,
- Урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах,
- Бизнесийн байгууллагуудад чиглэсэн хурал, семинаруудыг зохион байгуулах,
- Оюутны дадлагын бааз газрын нэг байх,
- Бусад
Талуудын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.
Read More“Мэдлэгийн менежмент” улсын VII олимпиадад МУИС-ийн баг тэргүүн байр эзэллээ
“Мэдлэгийн менежмент” улсын олимпиадыг МУИС-ын Бизнесийн сургууль 7 дахь жилдээ 2019 оны 11-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн олимпиадад бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 5 томоохон сургууль болох МУИС-ийн Бизнесийн сургууль, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль тус тус оролцож ур чадвараа сорилоо.
Мэдлэгийн менежмент олимпиадын онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Business Strategic Games программыг ашиглан цахим орчинд өрсөлдөж буй багууд бизнесийн шийдвэр гарган ур ухаанаа уралдаалдаг ба үнэлгээ автомат системээр хийгдэдгээрээ шударга өрсөлдөөн болдог юм.
Энэ жилийн 7 дахь удаагийн олимпиадад МУИС-ийн баг нэгдүгээр байранд, ХУИС хоёрдугаар байранд, СЭЗИС гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Олимпиадыг 2012 оноос эхлэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн санаачлагаар зохион байгуулж ирсэн. Энэхүү олимпиадад оролцогч сургуулиудын тоо жилээс жилд нэмэгдэж улам өрсөлдөөнтэй, багууд туршлагатай болж байгаа бөгөөд олимпиадын цар хүрээ нэмэгдсээр байна.
Энэ удаагийн олимпиадад МУИС-ийн баг 104 оноо авч бусад багаа тэргүүлсэн бөгөөд дэлхийн чансаагаар үзвэл топ 100 багийн тоонд ажилттай орж байгаагаагаа онцлогтой юм.
МУИС-БС-ийн Менежментийн тэнхим
Read MoreСанхүүгийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхимийн “Санхүүгийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 14 цагаас IV байрны 112 тоотод зохион байгуулагдлаа.
Хурлаар банк, санхүү, даатгал, төсвийн талаар 10 илтгэл хэлэлцэгдсэнээс тэргүүн байранд А. Энхбат багшаар удирдуулсан Санхүү менежмент ангийн Х. Анхбилэг, С. Дөлгөөн, Ж. Анударь нарын Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын шинжилгээ сэдэвт илтгэл шалгарлаа. Удаах байруудад Ч. Анхбаяр багшийн удирдсан илтгэлүүд орсон бөгөөд Дэд байранд Б. Батдэлгэр(Банк), С. Санаасан(Санхүү менежмент) нарын Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх эдийн засгийн эмзэг байдлын нөлөө сэдэвт илтгэл, Гутгаар байранд санхүү менежмент ангийн Д. Ичинхорол, Э. Отгон-Эрдэнэ, О.Удвал нарын Сонгуулын популист амлалт ба эдийн засгийн өсөлтийн хамаарал сэдэвт илтгэл, мөн Тусгай байранд санхүү менежмент ангийн Д. Анударь, Г.Хулан нарын Даатгалын салбарын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлс сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж цаашдын сурлагад өндөр амжилт хүсье!
Read MoreБизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын спортын бага наадам 2019 оны 11 сарын 3, 4-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө
Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын 2019-2020 оны хичээлийн жилийн спортын бага наадам 2019 оны 11 сарын 3, 4-ний өдрүүдэд сагсан бөмбөг, волейболын төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 2, 3, 4-р түвшиний 17 анги оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн тэмцээн оюутан, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зорилгоор төгсөгчдийн багийг урилгаар оролцуулсанаараа онцлогтой боллоо.
Волейболын төрөлд холимог баг оролцсон ба алтан медаль:
Б.Болор багштай 3-2 анги
Мөнгөн медаль Н.Дамдиндорж багштай 4-6 анги
Хүрэл медаль Н.Саруултөгс багштай 3-4 анги
Сагсан бөмбөгийн төрөлд
Эрэгтэй алтан медаль Н.Саруултөгс багштай 4-2 анги
Мөнгөн медаль Л.Оюунцэцэг багштай 4-4 анги
Хүрэл медаль Б.Болор багштай 3-2 анги
Эмэгтэй сагсан бөмбөг алтан медаль
Багш-төгсөгчдийн баг
Мөнгөн медаль Н.Саруултөгс багштай 3-4 анги
Хүрэл медаль Л.Оюунцэцэг багштай 4-4 анги
Волейболын шилдэг эрэгтэй тамирчин 3-2 ангийн О.Пүрэвдаваа
Волейболын шилдэг эмэгтэй тамирчин 4-6 ангийн Н.Хулан
Сагсанбөмбөгийн эрэгтэй шилдэг тамирчин 4-6 ангийн Б.Эрдэнэ-Очир
Эмэгтэй шилдэг тамирчин 3-4 ангийн С.Номин
Холын шидэлтийн тэмцээний аваргаар
Эрэгтэй 3-2 ангийн Д.Жамъян
Эмэгтэй 4-4 ангийн Д.Сарангэрэл
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2019- 2020 оны хичээлийн жилийн намрын улирлын Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2019- 2020 оны хичээлийн жилийн намрын улирлын Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний
хурлын удирдамж
СЭДЭВ: САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.
Эрдэм шинжилгээний хурал дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.
- Илтгэл ирүүлэх хугацаа: 2019-11-11-ны өдрийн 17:00 цаг
- Мэргэжлийн багш нарын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан эхний 10 хүртэлх илтгэлээр шалгарсан тухай мэдээллийг Е-майлээр хүргүүлэх: 2019-11-13-ны өдрийн 17:00 цаг
- Шалгарсан илтгэлүүдийг IV байрны №314 тоот өрөөнд хэлэлцүүлэх: 2019-11-15-ны өдрийн 14:00 цаг
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлага болон санхүүгийн салбарын /банк, даатгал/ чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байх,
- Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурласан байх,
- Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх,
- Судалгааны ажил нь анх удаа хэлэлцүүлэгдэж байгаа,
- Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байна,
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Ишлэл зүүлт ашигласан байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
- Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.
Илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахим хэлбэрээр finstudentconference@gmail.com хаягаар, мөн хэвлэмэл байдлаар IV байрны №111 тоот өрөөнд хүлээн авна.
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
Read More