Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль Монгол улсад эдийн засаг, бизнесийн удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэх үйлсэд анхдагч байж, улс орныхоо хөгжлийн түүчээ болсон төрийн болон бизнесийн удирдлагын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлэн ирсэн ууган сургууль билээ.
“Бизнес Консалтинг Төв” МУИС-ийн Бизнесийн сургуулийн харъяанд 2005 оны 11-р сарын 28-наас “Бизнес сургалтын төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж төр, хувийн хэвшлийн байгууллага, ААН-д сургалтын үйл ажиллагаа явуулж эхлэсэн ба 2009 оноос “Бизнес Консалтинг Төв” болон үйл ажиллагаагаа өргөтгөн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД
- Судалгаа, шинжилгээ:
- Эдийн засаг, бизнесийн орчин, салбар, зах зээл, өрсөлдөгч, хэрэглэгч, бүтээгдэхүүний судалгаа хийх.
- Төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах.
- Зөвлөх үйлчилгээ:
- Компанийн засаглал, стратеги, байгууллагын соёл, зан төлөв, хүний нөөц, маркетингийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлэхэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.
- Сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүд:
- “ХАА-ны мэргэшсэн ажилтан бэлтгэх” сургалт.
- “Тендерт амжилттай оролцох нь” сургалт.
- “Компанийн засаглалын мэргэшсэн ажилтан” бэлтгэх сургалт.
- Тус төв нь хоёр үндсэн ажилтантай бөгөөд гэрээний үндсэн дээр Бизнесийн сургуулийн 80 гаруй багш, судлаачидтай хамтран ажилладаг.
Бизнес консалтинг төв нь бизнесийн байгууллагуудын хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллаж байна.
БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН
Бизнес консалтинг төв нь 2 үндсэн ажилтантай, гэрээний үндсэн дээр Бизнесийн сургуулийн 80 гаруй багш судлаачидтай хамтран ажиллаж байна.
- Бизнес консалтинг төвийн захирал Дэд Профессор Д.Энх-Отгон CV MN
- Мэргэжилтэн А.Уранчимэг CV MN
- Мэргэжилтэн М.Оюун-Эрдэнэ CV MN
БИДНИЙ ТУРШЛАГА
Бизнес консалтинг төв өнгөрсөн хугацаанд 80 гаруй багш, судлаачидтай хамтран ажиллан, захиалагчийн гэрээт ажил, сургалтуудыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн болно. Бидний голлон ажилласан туршлага бүхий чиглэлүүд:
- 1. Компанийн бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний аргачлалыг боловсруулах, стратегийн зорилго, зорилтуудыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалт нийцүүлэх чиглэлээр:
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
- Эрчим хүчний зохицуулах хороо
- 2. Компанийн хангамжийн бараа материалын удирдлага, аюулгүй нөөцийн удирдлагын чиглэлээр:
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- Багануур ХК
- 3. Төсвийн болон төслийн зардал санхүүжилтийн хяналт үнэлгээний чиглэлээр:
- Монгол Улсын 2023 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлд монеторинг хийсэн
- 4. Компанийн засаглалыг бэхжүүлэх, засаглалын талаар мэргэшил, мэдлэг болгох зорилгоор сургалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр:
- Вояж компани
- Их дээр сургуулийн багш нарт зориулсан сургалт
- 5. Худалдан авах ажиллагааны чиглэлээр:
- Худалдан авах ажиллагааны мэрэгсэн ажилтан бэлтгэх сургалтыг жилд 20 орчим удаа зохион байгуулан Таван толгой ХК, ТЭЦ-IV ТӨҮГ болон төсөвт албан байгууллагуудтай хамтран ажилладаг.
Тендерт оролцогчдод зориулсан сургалтуудыг зохион байгуулан, тендерт амжилттай оролцоход нь зөвлөн тусалдаг.
Компаниудын хөрөнгө оруулалт, санхүүгийн удирдлага, менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт, судалгааны чиглэлээр нилээдгүй компаниудтай ажиллаж, туршлага хуримтлуулж байна. Мөн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран Бизнесийн удирдлагын үндсэн сургалтыг 5 дах жилдээ амжиллтай зохион байгуулж байна.
Холбоо барих:
- Хаяг: Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, МУИС-ийн хичээлийн V байр, 105 тоот өрөө.
- Утас: +976-9908-9045
- Цахим шуудан:
- Вэб сайт:
- Фэйсбүүк хуудас: