“Сутайн бор” клубын Удирдах Зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүхээс Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуульд мэргэжлийн ном товхимолууд бэлэглэлээ.
“СУТАЙН БОР” : ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын Удирдах Зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүхээс Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуульд мэргэжлийн ном товхимолууд бэлэглэлээ.
Нийт 91 ширхэг ном товхимол багтжээ. Дийлэнх ном зохиол нь англи хэлээр хэвлэгдсэн бөгөөд манай улсын их, дээд сургуулиудад эдийн засаг-бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын эрэлт хэрэгцээг харгалзан шилж сонгожээ. Номыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал доктор, профессор Ч.Энхбаяр, номын сангийн эрхлэгч Л.Эрдэнэбулган нарт өнөөдөр хүлээлгэн өглөө. Номын бэлэг гардуулах ёслолд Олон Улсын Уулын Холбооны Залуучуудын Комиссын гишүүн О.Батсайхан, “Сутайн бор” клубын менежер О.Номин, Д.Түмэнцэцэг нар оролцлоо. МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Энхбаяр: ”Билэгт сайн энэ өдөр ном товхимолууд хүлээн авч байгаадаа баяртай байна. Ирээдүйн мэргэжилтэн судлаачдыг бэлтгэх үйлсэд хувь нэмэр болох нь дамжиггүй билээ. Цаашид ч ном зохиолууд нэмж хандивлаасай хэмээн хүсч байна. Мөн манай сургуулийн магистр, докторантурын оюутнуудад багшлах урилга маань үргэлж нээлттэй байгааг дахин сануулья. Номын цагаан буян өнөд дэлгэрэх болтугай!” хэмээн ерөөв.
Дашрамд дурьдахад, доктор А.Батсүх нь Санхүүгийн Их Сургууль/СЭЗДС/-ийн Эрдэмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын Академийн зөвлөх профессор бөгөөд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Эдийн Засаг, Хуулийн Улсын Их Сургуулийн профессор нэгэн юм.
“Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт” (Ц.Дамдинсүрэн)
Бакалаврын оройн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүсийн анхааралд
Бакалаврын оройн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүс 2017 оны 08 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 -17:00 цагийн хооронд Сургалтын албанд доорх бичиг баримттай ирж бүртгүүлнэ үү.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх хуулбарын хамт
2. Өмнөх бакалаврын боловсролын дипломын эх хувь болон хуулбарын хамт
3. Гэрээ 2 хувь (Сургалтын албанаас авах)
4. Бүртгэлийн анкет (Сургалтын албанаас авах)
5. Цээж зураг 2 хувь
СУРГАЛТЫН АЛБА
Утас: 7730-7730 (4106)
2017-2018 оны хичээлийн жилд Бизнесийн сургуулийн бакалаврын оройн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүс
№ |
Шифр | Шалгалтын онооны дүн (80 оноо) |
Гүйцэтгэлийн оноо (100 хувь) |
1 |
372 | 56 | 70 |
2 | 371 | 55 |
68.75 |
3 |
367 | 54 | 67.5 |
4 | 370 | 51 |
63.75 |
5 |
373 | 51 | 63.75 |
6 | 357 | 50 |
62.5 |
7 |
359 | 50 | 62.5 |
8 | 377 | 50 |
62.5 |
9 |
365 | 48 | 60 |
10 | 364 | 48 |
60 |
11 |
375 | 48 | 60 |
12 | 369 | 47 |
58.75 |
13 |
362 | 45 | 56.25 |
14 | 374 | 44 |
55 |
15 |
356 | 43 | 53.75 |
16 | 376 | 43 |
53.75 |
17 |
361 | 41 | 51.25 |
18 | 360 | 40 |
50 |
19 |
363 | 40 | 50 |
20 | 354 | 38 |
47.5 |
21 |
366 | 35 | 43.75 |
22 | 358 | 35 |
43.75 |
23 |
378 | 29 | 36.25 |
24 | 355 | 27 |
33.75 |
25 |
368 | 27 |
33.75 |
2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд Бизнесийн сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт шилжих шалгалтын дүн
2017 оны 8 сарын 23 өдөр
№ | Шифр | Шалгалтын оноо (50 оноо) | Гүйцэтгэлийн оноо (100) |
ЕРӨНХИЙ СУУРЬ | |||
1 | 890 | 30 | 60 |
2 | 903 | 27 | 54 |
3 | 843 | 22 | 44 |
4 | 858 | 20 | 40 |
5 | 874 | 19 | 38 |
6 | 857 | 18 | 36 |
7 | 884 | 18 | 36 |
8 | 873 | 17 | 34 |
9 | 897 | 16 | 32 |
САНХҮҮ БАНК (II) | |||
1 | 899 | 41 | 82 |
2 | 882 | 39 | 78 |
САНХҮҮ БАНК (III) | |||
1 | 840 | 24 | 48 |
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ (II) | |||
1 | 836 | 25 | 50 |
2 | 904 | 24 | 48 |
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ (III) | |||
1 | 853 | 24 | 48 |
МАРКЕТИНГ (II) | |||
1 | 896 | 29 | 58 |
2 | 848 | 18 | 36 |
3 | 878 | 16 | 32 |
МЕНЕЖМЕНТ (II) | |||
1 | 854 | 28 | 56 |
2 | 837 | 26.5 | 53 |
3 | 902 | 25.5 | 51 |
МЕНЕЖМЕНТ (III) | |||
1 | 894 | 25.5 | 51 |
ДААТГАЛ (II) | |||
1 | 880 | 23 | 46 |
2 | 834 | 17 | 34 |
3 | 885 | 16 | 32 |
ХЯНАЛТЫН ТООНД БАГТААГҮЙ БОЛОН ТЭНЦЭЭГҮЙ | |||
1 | 835 | 22 | 44 |
2 | 852 | 20.5 | 41 |
3 | 866 | 20 | 40 |
4 | 868 | 17 | 34 |
5 | 851 | 17 | 34 |
6 | 839 | 15 | 30 |
7 | 841 | 15 | 30 |
8 | 877 | 14.5 | 29 |
9 | 850 | 14.5 | 29 |
10 | 887 | 14 | 28 |
11 | 863 | 14 | 28 |
12 | 859 | 14 | 28 |
13 | 895 | 13.5 | 27 |
14 | 893 | 13 | 26 |
15 | 846 | 13 | 26 |
16 | 855 | 12.5 | 25 |
17 | 898 | 12 | 24 |
18 | 865 | 12 | 24 |
19 | 905 | 11.5 | 23 |
20 | 845 | 11.5 | 23 |
21 | 907 | 11 | 22 |
22 | 860 | 11 | 22 |
23 | 900 | 11 | 22 |
24 | 881 | 10.5 | 21 |
25 | 886 | 10.5 | 21 |
26 | 842 | 10 | 20 |
27 | 872 | 10 | 20 |
28 | 871 | 10 | 20 |
29 | 876 | 10 | 20 |
30 | 889 | 10 | 20 |
31 | 849 | 9 | 18 |
32 | 867 | 9 | 18 |
33 | 891 | 9 | 18 |
34 | 883 | 9 | 18 |
35 | 847 | 9 | 18 |
36 | 856 | 8.5 | 17 |
37 | 870 | 8 | 16 |
38 | 875 | 8 | 16 |
39 | 862 | 8 | 16 |
40 | 906 | 7 | 14 |
41 | 844 | 7 | 14 |
42 | 901 | 6.5 | 13 |
43 | 879 | 6 | 12 |
44 | 861 | 6 | 12 |
45 | 888 | 5.5 | 11 |
46 | 838 | 4 | 8 |
47 | 892 | 3 | 6 |
48 | 864 | 2 | 4 |
49 | 869 | 2 | 4 |
МУИС-ийн Бизнесийн сургууль, Английн NCC Education байгууллагатай хамтарсан БИЗНЕСИЙН УДИРДЛАГА-ын олон улсын хөтөлбөрт та бүхнийг урьж байна.
Элсэлт 2017 оны 8 сарын 25 өдрийг хүртлэх хугацаанд явагдана.
ИХ БРИТАНИЙН БОЛОВСРОЛЫГ ЭХ ОРОНДОО ЭЗЭМШИЦГЭЭЕ
Хаяг: МУИС-ийн хичээлийн 4-р байр, 210a тоот
Холбоо барих утас: 99840816
Read MoreМУИС-ИЙН 2017 ОНЫ БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд дараах өөрчлөлт орлоо. Үүнд.
- Орон нутгийн элсэлтийн бүртгэлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана.
- Орон нутагт элсэх эрх олгох үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас 07 дугаар сарын 02-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдана.
- Орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсоноос хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.
- Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах тул элсэх эрх баталгаажуулах 1 багц цагийн төлбөрийг авахгүй.
- Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр элсэлт түр зогсоно.
МУИС-ийн ЭЛСЭЛТ-2017 оны 06 дугаар сарын 20-нд орон даяар эхэлнэ
Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг урьж байна
Монгол Улсын Их Сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 2017 оны 06 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 03-ны 12.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ явагдаж байгаа тул элсэгч та амжиж бүртгүүлээрэй.
МУИС нь 2017-2018 оны хичээлийн жилд
- Шинжлэх ухааны сургууль
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
- Бизнесийн сургууль
- Хууль зүйн сургууль
- Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
- Завхан сургууль
- Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.
ЭЛСЭГЧ Та МУИС-д элсэн суралцсанаар:
Тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөр /мэргэжил/ нь харьяалагдах бүрэлдэхүүн сургууль /салбарт/ элсэх давуу талтай бол ЭЛСЭГЧ МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ журмын дагуу сонгох боломжтой.
Мөн Суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын таанай орчин нөхцөл боломжыг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
МУИС-ийн элсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Та бүхэн дараах линкээр авч болно.
https://www.facebook.com/MUIS1942/
МУИС-ийн Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх журам
Read More
2016 – 2017 оны хаврын төгсөлтийн диплом гардуулах ёслолын ажиллагааны танилцуулга
- 06.16 өдөр 11.30-аас МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгч нарт диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлнэ. Хөтлөгч нээлтийн үйл ажиллагааг нээнэ.
- 12:00 МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч док.проф.Ч.Энхбаяр нийт төгсөгчдөд хандаж үг хэлнэ.
- 12:10 МУИС-н Бизнесийн сургуулийн профессор Д.Дуламсүрэн нийт төгсөгчдөд зориулан үг хэлнэ.
- 12:20 Шагнал гардуулах ёслол
- 12:30 Дуучин Дэрмээ хонхны баярын дуу дуулна.
- 12:35 Шилдэг төгсөгчийн төлөөлөл үг хэлнэ.
- 12:40 Төгсөгч нарт диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлнэ.
МУИС-ийн 72 дах удаагийн төгсөгчид хүндэтгэлийн баярын жагсаал хийнэ
МУИС-ийн Эрдмийн баяр нь Монголын шинэ үеийн төлөөлөл болсон залуу мэргэжилтэн, дээд боловсролтой иргэнийг нийгэмд бэлтгэн нийлүүлж байгаа МУИС-ийн эрдэмтэн багш нар, хамт олон төгсөгчид, тэдний төрөл төрөгсөд, найз нөхдийн баяр, бахархлын өдөр байдаг. Энэхүү өдөр нь Төгсөгчдийн хувьд төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙНХАА нэр хүндийг өргөх, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтой байдаг.
МУИС-ийн 72 дах удаагийн төгсөгчид сургуулийнхаа түүхт 75 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн баярын жагсаалыг 2017 оны 06 сарын 16-ны 09.00-10.00 цагийн хооронд их сургуулийнхаа гудамжаар хийхээр болоод байна.
Read More