МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
МУИС-ийн оюутнуудын “Мэргэжлийн хөтөлбөр сонгох” үйл ажиллагаа нь 2017 оны 06-р сарын 19-ний Даваа гарагаас 23-ны Баасан гарагийн хооронд журмын дагуу явагдана.
2015 оноос өмнө элссэн болон бусад сургуулиас МУИС-ийн ерөнхий суурь хөтөлбөрт шилжиж ирсэн оюутнууд мэргэжлийн хөтөлбөр сонгох шаардлагыг (журмын 1.2 заалт) хангасан тохиолдолд хөтөлбөр сонгох боломжтой.
ШУС, ХШУИС-ийн оюутнууд нэгдсэн жагсаалтаар тус хоёр сургуулийн нийт хөтөлбөрөөс, бусад сургуулийн оюутан өөрийн бүрэлдэхүүн сургууль дээр хэрэгжиж буй хөтөлбөрөөс батлагдсан хяналтын тоонд багтаан сонгоно.
Оюутан хөтөлбөр сонголтоос хоцорсон тохиолдолд шалтгаанаас үл хамааран дараагийн улирлын төгсгөлдүлдсэн хөтөлбөрөөс сонгож болно.
Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд болон дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн хөтөлбөр сонгох боломжгүй нь тодорхой бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан сонгуулах боломжтой бөгөөд энэ талаар урьдчилан бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд мэдэгдэнэ. Оюутны итгэмжлэгдсэн төлөөлөгч мэргэжил сонголтын хугацаанд оюутныг төлөөлж сонголт хийхдээ буруу сонголт хийсэн тохиолдолд сонголтыг буцаах боломжгүйг анхаарна уу.
Мэргэжил сонгох үйл явц
- 2017 оны 06-р сарын 19-ний Даваа гарагийн 09.00 цагаас 06-р сарын 20-ны Мягмар гарагийн 17.00 цаг хүртэл цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрүүдэд СИСИ системээр саналаа өгнө. (ШУС, ХШУИС, БС, ОС, ЗС-ийн оюутнууд 4 мэргэжлийн хөтөлбөрт, ОУХНУС 1 мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх боломжтой)
- 2017 оны 06-р сарын 21-ний Лхагва гарагийн 09.00-20.00 цагийн хооронд тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан оюутан СИСИ системд өөрийн эрхээр орж зөвхөн нэг мэргэжлийн хөтөлбөрөөр саналаа баталгаажуулна.
- 2017 оны 06-р сарын 22-ны Пүрэв гарагийн 09.00-20.00 цаг хүртэл хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголтын баталгаажуулалт үргэлжлэн явагдана.
- 2017 оны 06-р сарын 22-ны Пүрэв гарагийн 20.00 цаг гэхэд мэргэжлийн хөтөлбөрөө СИСИ системээр сонгож чадаагүй үлдсэн ШУС, ХШУИС-ийн оюутнууд 2017 оны 06-р сарын 23-ны Баасан гарагийн 10.00-17.00 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй заланд, бусад сургуулийн оюутнууд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанаас зарласан өдөр, цагт /оюутны үнэмлэхний хамт/ өөрийн биеэр хүрэлцэн ирж онооны жагсаалтын дагуу үлдсэн мэргэжлийн хөтөлбөрөөс сонгоно. Үлдсэн хөтөлбөрөөс сонгуулах үйл ажиллагааг Сургалтын нэгдсэн алба, бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын алба зохион байгуулна.
- Оюутнууд Сиси системийн хувийн мэдээлэлд буй холбогдох утасны дугаараа шалган зөв бичиж үлдээнэ үү.
СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА
2017.05.29
Read MoreМУИС-ийн Бизнесийн Сургууль дээр болох “Динамик нийцэл ба цалин” семинарт урьж байна.
Илтгэгч:
Доктор Д. Лхагвасүрэн /Канадын Конкордын Их Сургуулийн профессор /
Сэдэв: “Динамик нийцэл ба цалин”
Хэзээ: 2017.5.23-ны 16.00 цагт
Хаана: МУИС-ийн 4-р байр 306 тоотод болно. Багш нар, докторантууд, магистр оюутанууд нээлттэй оролцоно уу.
Read MoreОюутнуудын анхааралд
Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс Бизнесийн сургуулийн оюутнуудад 2017 оны 05-р сарын 16-ны 16.00 цагаас хичээлийн 4-р байрны 221 тоотод “Халаасны хулгайн гэмт хэрэг” сэдэвт лекц унших тул хүрэлцэх ирэхийг урьж байна.
Лекц уншигч: Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Доржбат
Сэдэв, агуулга:
•Улсын хэмжээнд үйлдэгдсэн Халаасны хулгайн гэмт хэрэг /ХХГХ/-ийн мэдээ мэдээлэл
•ХХГХ илрүүлэлтийн түвшний мэдээлэл, халаасны хулгайн тухай ойлголт, үйлдэгддэг арга, урьдчилан сэргийлэх арга зам
•Гэмт хэрэг үйлддэг бүлэг хүмүүсийн мэдээлэл
•ХХГХ үйлдэгдэж буй хэргийн бичлэг
МУИС Оюутны алба
Read MoreСанхүү эдийн засаг, Санхүү менежмент, Банк, Нягтлан бодох бүртгэлийн II-IV ангийн нийт оюутнуудын анхааралд:
Санхүү эдийн засаг, Санхүү менежмент, Банк, Нягтлан бодох бүртгэлийн II-IV ангийн нийт оюутнуудад Банк санхүүгийн академи “Шинэ үеийн банкир” төслийнхөө 2 дахь удаагийн элсэлт, сонгон шалгаруулалттай холбоотой уулзалт ярилцлагыг 2017.05.24-ны 14.20 цагаас IY байрны лекцийн зааланд хийх тул нийт оюутнууд идэвхитэй оролцоно уу?
Санхүүгийн тэнхим
Read More
МУИС- Бизнесийн сургууль “ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ”-т та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МУИС- Бизнесийн сургууль нь 2017 оны их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан “ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ”-төө та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээрээ тус сургуулийн мэргэжлийн тэнхимүүдийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд ирээдүйн мэргэжилээ зөв сонгоход өөрийн гэсэн ойлголттой болж авна. Мөн тус сургуулийн мэргэжлийн эрдэмтэн, багш нартай биечлэн уулзаж, зөвөлгөө авч болно.
1. МУИС-ийн Бизнесийн сургууль нь бакалавр, магистр, докторын түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулдаг
бизнесийн сургалт судалгааны үндэсний томоохон төв юм.
– Доктор (өдөр)
– Магистр (өдөр, магистрын бэлтгэл)
– Бакалавр (өдөр, орой, эчнээ)
2. Бакалаврын өдрийн хөтөлбөрүүд:
• Санхүү, банк
• Нягтлан бодох бүртгэл
• Маркетинг
• Менежмент
• Худалдаа
• Даатгал
• Зочлох үйлчилгээ
• Аялал жуулчлалын менежмент
Өдөрлөг 2017оны 5-р сарын 5,6-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд
МУИС-Бизнесийн Сургуулийн 4-р байрны урд задгай талбай дээр явагдана.
Утас: 7575-4106, 11-350277.
Read MoreНИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД (Танадалт эхэллээ.)
2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд судлах хичээлийн тандалт буюу Хичээлд бүртгүүлэлт /санал/ эхэллээ.
2017 оны 05 сарын 10-ныг дуустал SISi системийн зүүн цэсний Хичээлд бүртгүүлэлт->Санал хэсгээр саналаа өгнө үү.
Жич: Гарын авлагыг SISi нүүр хуудасны гарын авлага хэсэгт байрлах SISi систем хэрэглэх заавар хэсгийн Хичээлд бүртгүүлэлт->Санал хэсгээс харна уу!
Анхаарах зүйл:
1. Дараа улиралд судлах хичээлдээ тандалт өгөхийн тулд энэ улиралд судалж буй хичээлүүдийнхээ багш, хичээл, анги танхимын санал асуулгыг заавал өгсөн байх шаардлагатай
2. Идэвхтэй сурч байгаа, Идэвхгүй сурч байгаа, Оюутан солилцоогоор явсан, Чөлөө авсан – 1 улирал, Чөлөө авсан – 2 улирал, Иргэнээр сурч байгаа төлөвтэй оюутнууд хичээл тандалт өгөх боломжтой. Бусад төлөвтэй тохиолдолд таны ХИЧЭЭЛИЙН ЖАГСААЛТ ХАРАГДАХГҮЙ тул өөрийн харъяа сургуулийн сургалтын албандаа хандана уу
3. Тухайн хичээлд тандалт өгөөгүй тохиолдолд дараагийн улирлын Хичээлд бүртгүүлэлт (баталгаажуулалт) –аар хугацааны 50%-ийн хоцрогдолтойгоор баталгаажуулалт хийнэ
4. Хичээл тандалтын үр дүнгээс хамааран дараагийн улирлын хичээлийн хуваарь хийгддэг тул та тандалтаа заавал өгнө үү
5. Хичээлийн урд байрлах бүдэг цэнхэр таван хошуу нь тухайн хичээл харъяалагдах тэнхимээс тухайн хичээлийг дараа улиралд орохоор төлөвлөөгүй хичээл гэсэн утгатай бөгөөд та зайлшгүй судлах шаардлагатай бол тухайн хичээл харъяалагдах тэнхим эсвэл сургалтын албандаа хандан сайтар лавлана уу.
МУИС МТА
Read More
Миний мэргэжил сайхан-2017 салбарын тэргүүлэх мэргэжилтэнтэй хийх уулзалзанд урьж байна.
МИНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН-2017
САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТЭНТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ
Хүндэт зочиноор МУИС-ийн ЭЗС-ийг нягтлан бодогч – эдийн засагч мэргэжлээр 1998 онд төгссөн, UBS телевизийн Санхүү, маркетинг эрхэлсэн захирлаар Базарсадын НАРМАНДАХ Мэргэшсэн нягтлан бодогч, магистр
Улаанбаатар” телевизэд Ерөнхий нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлсэн. 2004 оноос хойш UBS телевизийн Санхүү, маркетинг эрхэлсэн захирлаар ажиллаж байна.
- Зар сурталчилгааны бүртгэлийг шинэчлэх, боловсронгуй болгох, цахимжуулах ажлыг телевиздээ анхлан хийсэн.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, маркетингийн алба байгуулан, байгууллагад маркетингийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн.
- Телевизийн санхүү, маркетингаас гадна уран бүтээлийн талд туршлага хуримтлуулж, 2011 оноос эхлэн “Ногоон ирээдүй” эко шоу нэвтрүүлгийн төслийн удирдагчаар 4 жил дараалан ажиллаж байгаа.
- “Ажил амжилтын яриа /ААЯ/” нэвтрүүлгийг санаачлан, хөтлөгчөөр ажилласан. Дэд захирлын хувиар байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого, менежментийг сайжруулахад анхаарч ажилладаг.
Хэзээ: 2017 ОНЫ 04-Р САРЫН 26-НИЙ ӨДӨР
Хаана: МУИС-БС-ИЙН 4-Р БАЙР ЛЕКЦИЙН ЗААЛАНД (221 ТООТ)
Read More