Эрдмийн баяр
Эрдмийн баяр 2020-2021
Бизнесийн сургуулийн төгсөгчдийн Эрдмийн баярыг 2021.06.21-ний өдрийн 12.00-13.30 цаг хүртэл цахимаар зохион байгуулна.
Read MoreДокторын түвшний “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид ажиллаж байна.
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх түвшний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан байдаг. Энэ удаад докторын түвшний “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид 2021 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна.
Read MoreМУИС-ийн Бизнесийн Сургуулийн магистрын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд Бизнесийн сургуулийн “Санхүү” магистрын хөтөлбөр, “Маркетинг” магистрын хөтөлбөрүүд Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны 4 дүгээр сарын 15–ны өдрийн 02 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнөөдөр /2021.05.25/ БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.
Read MoreХӨСҮТ-ийн хамт олонд МУИС-ийн Бизнесийн Сургуулийн хамт олноос сэтгэлийн хандив өргөлөө
Анх 1933 онд АНУ-д тэмдэглэж эхэлсэн түүхтэй, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлдэг “Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр дэлхий нийтийг өвдөг сөхрүүлсэн аюулт цар тахалтай нүүр тулан ажиллаж буй ХӨСҮТ-ийн хамт олонд МУИС-ийн Бизнесийн Сургуулийн хамт олноос сэтгэлийн хандив өргөлөө.
2020 онд Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн багш нар шагналаа гардан авлаа
Шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэм шинжилгээний бүтээл нь 2019-2020 оны хичээлийн жилд Web of Science мэдээллийн санд бүртгэгдэн МУИС-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж, үндэсний хэмжээнд тэргүүлэгч судалгааны сургууль болоход жинтэй хувь нэмэр үзүүлсэн Бизнесийн Сургуулийн профессор Р.Энхбат, Ч.Энхбаяр, доктор Ч.Алтаннар, Д.Баттуяа, З.Алтанчимэг нар МУИС-ийн “Шилдэг зохиогч” шагналыг гардан авлаа. Багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Намжил “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон” -оор шагнагдлаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Намжил “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон” -гоор шагнагдлаа.
Read MoreОлон улсын боловсролыг МУИС Бизнесийн сургуульд эзэмшиж, төгссөн төгсөгчдөд диплом гардууллаа
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Их Британийн NCC боловсрол байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрт 2018-2020 онд суралцаж амжилттай төгссөн төгсөгчдөд Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр диплом гардуулан, цаашдын сурлага, хөдөлмөрт амжилт хүсч, баяр хүргэлээ.
Англи, Америк, Австрали зэрэг улсуудад хүлээн зөвшөөрөгдөх, их дээд сургуулиудад дүйцүүлэн тооцуулах боломжтой бакалаврын түвшний дипломын хөтөлбөрүүдийг 2006 оноос Бизнесийн сургууль Их Британийн NCC боловсрол байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
Холбоо барих: МУИС БС 200 тоот.
Утас 77307730-4118, 99840816
Профессорын семинар
Уг семинар нь “Тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага ба хүний эрх” сэдвээр явагдах тул Та бүхнийг онлайнаар оролцохыг урьж байна.
Семинарын илтгэгч: HҮБ-ийн Бизнес ба хүний эрхийн зөвлөх С.Мойлтмаа
Агуулга: Компанийн нийгмийн хариуцлага ба хүний эрхийн асуудал шинэ шатанд гарч энэ чиглэлээр судалгаа, бодлогын баримт бичгүүд болон хурал, хэлэлцүүлгүүд явагдаж байна. Бизнесийн байгууллагууд ISO 26000: Ниймгийн хариуцлагын олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж эхлээд байна. Эдгээр чиглэлээр мэдээлэл түгээн дэлгэрүүлэх, мөн Бизнесийн сургууль, эрдэмтэн багш нарын үүрэг, оролцооны талаар илтгэгч зочинтой санал солилцох зорилгоор энэхүү семинарыг онлайн хэлбэрээр, нээлттэй зохион байгуулж байна.
Семинарыг Менежментийн тэнхмийн профессор Д.Чимгээ удирдан явуулна.
Хэзээ: Семинар 2021 оны 1 сарын 15-ны 14:00 цагт Microsoft Teams-д үүсгэсэн
“Тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага ба хүний эрх” сувгаар болно.
Холбоос: https://teams.microsoft.com/l/channel/19%3ac6374a0d8e704914af65a6b87cb1d240%40thread.tacv2/General?groupId=b567076c-e733-4a5c-b687-fbe45dac02ab&tenantId=9fc13a43-2d3c-4727-916f-6db7ed337b9f
“САНХҮҮГИЙН ИННОВАЦИ” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал 2020.12.23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС болон ОХУ-ын Плехановын нэрэмжит
ЭЗИС-ийн УБ дахь салбарын хамтарсан 15 дахь удаагийн “САНХҮҮГИЙН ИННОВАЦИ” сэдэв ОУ-ын эрдэм шинжилгээний хурал 2020.12.23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхим ОХУ-ын Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн УБ дахь салбар сургуультайхамтран жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар жил бүр санхүүгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн чиг хандлагын чиглэлд Монгол Улс, ОХУ болон бусад орны судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагууд болон Олон Улсын Байгууллагууд, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлагууд, бизнесийн байгууллагын төлөөллийг оролцуулан илтгэл хэлэлцүүлсээр ирсэн.
15 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Санхүүгийн инноваци сэдвийн хүрээнд сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэг хийх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай зөвлөмж, саналыг боловсруулан гаргахад хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж байна.
Энэ удаагийн хуралд АНУ, Энэтхэг, Малайз, Итали, Япон, ОХУ-ын эрдэмтэн судлаачид, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах Хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудын төлөөлөл болон бусад судлаачид оролцлоо.
Энэ удаагийн хурлын онцлог нь анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, хамрах хүрээ нэлээд өргөжсөн, Виртуал валют, финтек, хэрэглэгчийн санхүүгийн эмзэг байдал, төр хувийн хэвшлийн түншлэл, баялагийг хөшүүрэгдэх замаар институци, хувь хүмүүсд хөрөнгө оруулах, орон сууцын зах зээл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хандлага, даатгалын технологи, системийн эрсдэл, тэтгэврийн шинэчлэл, татварын нөлөөлөл, цахим зээл, зээлийн зэрэглэл зэрэг сэдвийг хамарсан маш сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.
Хуралд оролцсон нийт эрдэмтэй судлаачид оролцогчид та бүхний судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.