ИТАЛИД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
Итали улсын Гадаад Хэргийн Яамны жил бүр тус улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг бөгөөд уг хөтөлбөрийн гол зорилго Итали хэл, соёл, тухайн улсын шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг оюутан, багш, судлаачдад олгох явдал юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу суралцагчид нь Италийн улсын их дээд сургуулиудад суралцаж, дадлага хийх, төслийн ажил гүйцэтгэх өргөн боломжтой болох юм.
2017-2018 оны хичээлийн жилд та бүхэн дараах хөтөлбөрүүдэд өргөдлөө мэдүүлнэ үү:
- 2 дахь түвшний мэргэжлийн сургалт (Шинжлэх ухааны магистр- 5 жил, Laurea specialistica/Laurea Magistrale 2° ciclo)
- Магистрын 1 болон 2 дахь түвшний сургалт
- Докторын зэргийн сургалт
- Мэргэшүүлэх сургалтууд
- Судалгааны ажлаа итали профессорын удирдлын дор явуулах
- Урлаг, боловсрол судлал, дуу, хөгжим чиглэлүүдээр дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүд
- Итали, хэл соёлын хөтөлбөрүүд
- Итали хэлний багш нарт зориулсан дадлагажих хөтөлбөр
Тэтгэлэгийн хэмжээ сарын 900 евро бөгөөд тэтгэлэг олгох хугацаа 1-9 сар байна. Өргөдөл мэдүүлэгчийн материалыг Монгол дахь Италийн ЭСЯ-наа томилсон комисс шалгаруулна.
Багш, оюутан та бүхэн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл http://borseonline.esteri.it/BorseOnLine/Default.aspx линкээр орж онлайнаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор (Италийн цагаар 00.00 хүртэл) бүртгүүлнэ үү.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://international.polito.it/financial_aid/ministry_of_foreign_affairs_and_international_cooperation_scholarships_maeci линкээр орж авна уу.
ГХХАХ
Read More“Өрхийн төсөв ба хуримтлал” сэдэвт лекцэнд урьж байна.
МУИС-ийн Хангамж Үйлчилгээний алба, Сургалтын нэгдсэн алба, Санхүү, эдийн засгийн албаны ажилтнууд, бүрэлдэхүүн сургуулийн багш, ажилтнуудад зориулсан “Өрхийн төсөв ба хуримтлал” сэдвээр Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх багш Л.Оюун лекц ярилцлага зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана: МУИС-ийн 1 –р байрны дугуй заал
Хэзээ: 2017 оны 4-р сарын 21-ны 14 цагаас
Зохион байгуулагч: МУИС-ийн БС, Санхүүгийн тэнхим
Read More
БНСУ-ын Поско сангийн тэтгэлэг зарлагдлаа
Тэтгэлэгийн зорилго: Азийн залуу удирдагчдыг дэмждэг POSCO Asia Fellowship тэтгэлэгийг дэлхийн олон орны залуучуудад олгодог бөгөөд Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой.
Тэтгэлэгийн шаардлага:
- Бакалаврын идэвхитэй төлөвийн 2-р түвшний суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
- Улиралд 12-оос багагүй багц цагийн хичээл судласан байх,
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Тэтгэлэгийн бөглөсөн анкет /Application form/
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /англи, монгол хэлээр/
- Суралцагчийн оюутан байх үеийн хувийн амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
- МУИС-аас зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог бол нийгмийн идэвхийг илтгэх бичиг баримт, багшийн болон оюутны албаны тодорхойлолт
Уг тэтгэлэгийн шалгуур үзүүлэлтийг хангаж буй суралцагчид дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2017 оны 4 сарын 26-ны 12.00 цагаас өмнө МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот Оюутны албанд ирүүлнэ.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын бүрдүүлэх бичиг баримт: /шинээр материал өгөх оюутанд хамаарахгүй/
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /англи, монгол хэлээр/
- Тэтгэлэг үргэлжлэх хугацааны ахиц дэвшлийн тайлан
- Идэвхийн оноо бүрдүүлсэн байдал /онооны хуудас бөглүүлсэн байх/
Тэтгэлэг үргэлжлүүлэх оюутнууд дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 4 сарын 25-ны 15:00-17:00 хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоотод ирүүлнэ. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.
Асуух тодруулах зүйл гарвал дараах хаягаар хандана уу.
Enkhjargal@num.edu.mn; 77307730-1143
ОЮУТНЫ АЛБА
Read MoreБС-ийн Оюутнуудын анхааралд
МУИС-ийн Сургалтын журамын 4.8.3 т заасны дагуу Суралцагч судалж, дүгнэгдсэн /B,C,D үнэлгээ авсан/ хичээлээ R үнэлгээ тавиулж дахин судлах бол 2017 он 04-р сарын 26 хүртэл дүнгийн мэдээллээ өргөдлийн хамт Сургалтын албанд өгнө үү.
БС-ийн СУРГАЛТЫН АЛБА
2017.04.11
“DESIGN+ART “ дугуйланд суралцахыг урьж байна.
МУИС-Бизнесийн Сургуулийн нийт оюутан, залууст зориулсан “DESIGN+ART “ дугуйлан нээгдлээ.
Энэхүү дугуйлан нь МУИС-БС-д суралцаж байгаа тодорхой нэгэн урлахуйн авъяастай, урлаг гоозүйн мэдрэмж, сонирхолтой өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй.
Зорилго: Оюутан, залуусын далд нуугдан буй урлагийн авъяас, урчадвар, сонирхол, гоозүйн мэдлэгийг нээн хөгжүүлэх, орчин үеийн дүрслэх болон дизайны урлагийн урсгал,чиглэл, чиг хандлагын талаар ойлголт өгөх, зурж, сэтгэж, урлан бүтээж сурах зэргээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
Хичээлийн хуваарь: 7 хоногт нэг удаа 4-5 цагаар хичээллэнэ. ( 7 хоногийн бямба гаригт )
Хичээллэх хугацаа: Энэхүү дугуйлан нь хичээлийн улирлын турш явагдана. Сонирхолын хүрээнд, чөлөөтэй суралцах боломжтой.
Үр дүн: Суралцагчдын ур чадвар, авъяас, бүтээлч сэтгэлгээг нээн хөгжүүлж, суралцах явцад хийж бүтээсэн ажлуудаар нь үзэсгэлэн гаргах, бэлэг дурсгалд зориулан худалдаалах, сурталчилах зэргээр ажиллана.
Жич: Компьютерын дизайн программын сургалт одоогоор энд хамаарахгүй.
Тус дугуйланд суралцагчид нь зургийн хэрэгсэл, материалаа өөрсдөө бэлтгэх ба сургалт үнэ, төлбөргүй явагдана. (Зөвхөн Бизнесийн сургуулийн оюутнуудад)
Бүртгэл: 2017 оны 4-р сарын 3-наас 6-ны 11.00-13.00 цагийн хооронд МУИС-БС-ийн VIII байр. 301.
Утас: 99971971.
Read More