“POSCO TJ Park” сан Ази судлалын 2017 оны судалгааны тэтгэлэгээ зарлаж байна
“POSCO TJ Park” нь (www.postf.org) бие даасан, ашгийн бус ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг POSCO /Pohang Iron and Steel Company/ компаниас бүрэн санхүүждэг сан юм.
Ази тивийн улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг хөнгөвчлөх үүднээс тус сан Ази судлалын чиглэлээр нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх /түүх, археологи, шашин судлал, газарзүй, философи, социологи, антропологи, уран зохиол, сэтгэл судлал, менежмент, эдийн засаг гм./ ухааны салбарын судалгаанд тэтгэлэг зарлаж байна. Үүнд:
- Энэ жилийн судалгааны чиглэл:
Ази судлалын талаар нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааны бүх чиглэл
- Эмпирик судалгаа, хээрийн судалгаа болон уран зохиол судлалаар дамжуулан Азийн бүс нутагтай холбоотой шинэ онол, шинжилгээ харуулсан судалгааны санал гаргаж, түүнийг хэрэгжүүлэх талаарх төсөл байх
- Шаардлага хангасан өргөдөл гаргагч нь Азийн их дээд сургуульд бүтэн цагийн багш, эрдэм шинжилгээний ажилтан байна
- Тэтгэлэгийн үргэлжлэх хугацаа: 2017 оны 5 дугаар сар ~ 2018 оны 5 дугаар сар
- Төсөлд олгох тэтгэлэгийн хэмжээ нь 10,000 ам.доллар Судлаачид судалгааны сэдвийнхээ төсвөө зөв тооцсоны дараа өргөдөл гаргана
- Өргөдөл гаргах хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 31. jruskin@postf.org хаягаар хүлээж авна. Нэгэнт хүлээн авсан өргөдлийг өөрчлөх болон буцаах боломжгүй.
- Өргөдлийн хариу гарах хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр өөрийн вэб хуудсаар зарлана http://www.postf.org
- Тэтгэлэгийг 3 удаа хэсэгчлэн олгоно.
- 1-рт: Тэтгэлэг олгох талаар гэрээ байгуулагдсаны дараа холбогдох сургуулиар дамжуулан нийт тэтгэлэгийн 30%- ийг олгоно.
- 2-рт: Явцын тайланг хүлээн авч хэлэлцсэний дараа нийт тэтгэлэгийн 40%- ийг олгоно.
- 3-рт: Төслийн ажлын эцсийн тайланг хүлээн авч, үнэлгээ хийсний дараа 40% -ийг олгоно.
Тайлан хүлээн авах;
- Явцын тайлан: 2017 оны 11-р сар
- Эцсийн тайлан: 2018 оны 5-р сар
Өргөдөлд дараах зүйлс орно:
- Өргөдөл
- Судалгааны төлөвлөгөө
- Төслийн төсвийн дэлгэрэнгүй
- Тухайн судалгааг явуулах гол болон хамтран судлаачдын CV татаж авах / 2017_Application_form, 2017_Research Proposal, 2017_Research Proposal Abstract
- Сургуулийн ажил байдлын тодорхойлолт
- Өргөдлийн талаар асуух зүйл байвал дараах хаягаар холбогдож лавлана уу:
Хөтөлбөрийн зохицуулагч: In-Seok Sohn (Mr.), POSCO TJ Park сан
Утас: +82-2-562-0934 E-mail: jruskin@postf.org
Судалгааны тэтгэлэгийн өргөдөл болон судалгааны төлөвлөгөө гаргахад дараах зүйлийг анхаарна уу.
- Тухайн сэдвээр хийж буй бие даасан болон хамтарсан судалгааны төслийн аль альнаар нь өргөдөл гаргах боложтой.
- Судалгааны төслийн гишүүд уг судалгааны сэдвээр бусад аливаа байгууллагаас тэтгэлэг авдаг бол энэхүү судалгааны тэтгэлэгт оролцох боломжгүй.
- Өргөдөл болон судалгааны бүх материалыг Англи хэлээр бичсэн байх. (MS word).
- Өгсөн загварын дагуу тэтгэлэгийн өргөдөл гаргах. Судалгааны төлөвлөгөө өөр загвартай байж болох боловч хавсаргасан загварт оруулсан мэдээллийг багтаасан байх шаардлагатай.
ОЮУТАН ЦЭРЭГ
МУ-ын Засгийн газрын 2017 оны 1 сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан Оюутан цэргийн мэргэжил олгох сургалтын журам гарсаны дагуу 1 дүгээр дамжааны 18 нас хүрсэн, 2,8-аас дээш голчтой оюутнууд Бизнесийн сургуулийн Сургалтын албанд 2017 оны 02 сарын 16-ны 17,00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү. Бизнесийн сургуулиас 9 оюутан авна.
БС-ийн Сургалтын алба
Read More
Япон улсын Васеда Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
МУИС болон Япон улсын Васеда Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага :
- МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Тухайн сургуулиас тавигдах тусгай шаардлагыг дараах холбоосоос үзнэ үү.татах
- Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт татах
- Бусад нэмэлт материал татах
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах Language Proficiency score TOFEL, IELTS эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас/
- Тэнцсэн тохиолдолд шаардагдах нэмэлт материалууд /Application for Certificate of Eligibility (COE)/
2-1. 5 хувь чээж зураг (3*4 хэмжээтэй)
2-2. Өргөдлийн маягт Certficate of Eligibility (сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг наах, зурагны ард нэрээ бичих)
(Certficate of Eligibility бөглөх заавар татах)
2-3. Гадаад паспортын хуулбар
2-4. Банкны баталгаа -нэг жилийн хугацаанд суралцах бол 960.000 JPY хагас семестр суралцах бол 480.000 JPY-ийг дансанд байршуулсан байх.
Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Сар бүрийн стипенд 80,000 JPY.
Оюутан солилцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү. татах
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 02 дугаар сарын 20-ны Даваа гарагт 17.00 цаг.
Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд
Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
ОЮУТНЫ АЛБА
Read MoreСүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
2016-2017 оны хичээлийн жилийн Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна.
Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.
Тэтгэлэгийн хүрээ: Бакалаврын түвшний нийт 10 оюутан байна. Үүнд:
- I түвшний оюутан – 8,
- III түвшний оюутан-1
- IV түвшний оюутан-1
Тэтгэлэгийн шаардлага:
- МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын түвшний оюутан байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
Тэтгэлэгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 3 дугаар сарын 06-ны 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албан дээр хүлээн авна.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Өргөдөл /загварын дагуу/-2 хувь
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
- Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе
Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
Дүнгийн тодорхойлолт, идэвхийн онооны хуудсаа 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд авчирч өгнө. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.
Мэдээлэл авах утас: 77307730-1143, Enkhjargal@num.edu.mn
Оюутны алба
Read More2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын шилжилтийн шалгалтын дүн
№ | Шифр | Шалгалтын оноо |
1 | 495 | 90 |
2 | 499 | 75 |
3 | 504 | 75 |
4 | 493 | 70 |
5 | 503 | 70 |
6 | 500 | 70 |
7 | 510 | 65 |
8 | 509 | 65 |
9 | 514 | 65 |
10 | 513 | 60 |
11 | 501 | 60 |
12 | 507 | 55 |
13 | 494 | 55 |
14 | 511 | 45 |
15 | 497 | 40 |
16 | 512 | 40 |
17 | 506 | 40 |
18 | 498 | 35 |
19 | 508 | 35 |
20 | 502 | 15 |
21 | 496 | 0 |
Шилжилтийн шалгалт өгсөн оюутнуудын анхааралд:
60 онооноос дээш Шалгалтын оноо авсан бол тэнцсэнд тооцно.
Тэнцсэн хүмүүс 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 14:00 – 17:00 цагийн хооронд Сургалтын албанд доорх бичиг баримттай ирж бүртгүүлнэ үү.
Үүнд:
- Иргэний үнэмлэх хуулбарын хамт
- ЭЕШ-ийн батламж Эх хувиар
- Ерөнхий боловсролын гэрчилгээ эх хувиар
- Өмнө нь суралцаж байсан сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт албан ёсны тамга тэмдэг, гарын үсэгтэй
СУРГАЛТЫН АЛБА
Read MoreСургалтын төлөвлөгөө шилжин суралцах магистрантуудад сургалт зохион байгуулна.
Сургалтын төлөвлөгөө шилжүүлэн суралцуулах хүсэлт ирүүлж, төлөвлөгөө шилжин суралцах болсон магистрантууд 1 сарын 25 өдрийн 14:00 цагт хичээлийн IV Байрны 221 тоотод цуглана уу.
Read MoreМагистр, докторын шалгалтанд тэнцсэн оюутнуудын чиглүүлэх сургалт болно.
Бизнесийн сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн өвлийн элсэлтийн магистр, докторын шалгалтанд тэнцсэн оюутнуудын чиглүүлэх сургалт 2017 оны 01-р сарын 24-ний 16.00 цагт хичээлийн 4-р байрны 221 тоотод болно.
Сургалтын алба
Read More
Магистр , Бэлтгэл магистр, Докторын шалгалтанд тэнцсэн элсэгчдийн анхааралд
60 онооноос дээш Шалгалтын оноо авсан бол тэнцсэнд тооцно.
Тэнцсэн хүмүүс 2017 оны 01 дүгээр сарын 23,24-ны өдрийн 10:00 – 17:00 цагийн хооронд Сургалтын албанд доорх бичиг баримттай ирж бүртгүүлнэ үү.
Үүнд:
- Иргэний үнэмлэх хуулбарын хамт
- Өмнөх бакалаврын диплом эх хувиар болон хуулбарын хамт /Докторт элссэн бол магистрын диплом авчрах/
- 1 хувь цээж зураг
- Анкет /Энд дарж татах/
- Суралцагчтай байгуулах гэрээ 2 хувь /СА-ны гадаа байгаа тавиураас авах/
СУРГАЛТЫН АЛБА
Read More