МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хорооны 2015 оны 12 сарын 30 өдрийн хурлаар хэлэлцэн батлав.
Бизнесийн сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдэд элсүүлэх оюутны хяналтын тоо
Д/д | Мэргэжлийн хөтөлбөр | Оюутны хяналтын тоо | |
тоо | хувь | ||
1 | Аялал жуулчлалын менежмент | 25 | 4,3 |
2 | Зочлох үйлчилгээ | 25 | 4,3 |
3 | Маркетинг | 60 | 10,3 |
4 | Менежмент | 100 | 17,1 |
5 | Нягтлан бодох бүртгэл | 150 | 25,6 |
6 | Санхүү, банк | 150 | 25,6 |
7 | Даатгал | 25 | 4,3 |
8 | Худалдаа | 50 | 8,5 |
9 | Бизнесийн удирдлага /NCC-тэй хамтарсан/ | 0 | 0,0 |
Бизнесийн сургуулийн Сургалтын алба
Утас 350277
Read More
МУИС-ийн оюутнуудад олгодог тэтгэлэгийн танилцуулга болно
МУИС–ийн оюутнуудад тэтгэлэг олгодог гадаадын байгууллага, санд МУИС болон тэтгэлэг хүлээн авагч оюутнуудын зүгээс “Талархал илэрхийлэх ёслол”-ын үйл ажиллагаа 2015 оны 12 сарын 22-ны өдрийн 10:30-11:30 цагт Дугуй заалны өмнөх талбайд болно. Уг үйл ажиллагаанд Гадаадын тэтгэлэг олгогч байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирнэ.
Оюутны алба болон Тэтгэлэг хүлээн авагч оюутнууд тухайн тэтгэлэгийн талаар танилцуулахаас гадна тэтгэлэгт оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцана. Та бүхэн өргөнөөр оролцож сонирхсон мэдээллээ авна уу.
Оюутны алба
Read More
Хэн хамгийн сайн санхүүч болох вэ? Сэдэвт АХА тэмцээний удирдамж
Тэмцээний зорилго: Оюутнуудын хувийн санхүүгийн онолын мэдлэгийг дээшлүүлж, хувийн санхүүгээ зөв удирдах чадварт суралцуулахад оршино.
Тэмцээний зохион байгуулалт
Уг тэмцээнд “Хувь хүний санхүү” хичээлийг судалж байгаа 1-р түвшний оюутнууд оролцох боломжтой.
1-р үед хувь хүний санхүүгийн онолын асуултуудад хариулна.
2-р үед оюутнууд хувь хүний санхүүгийн нэр томъёог тайлбарлана.
3-р үед хувь хүний санхүүгийн нэр томъёотой холбоотой англи хэлний мэдлэгийг шалгана.
Тэмцээн: 2015 оны 12 сарын 11-нд болно. МУИС-ийн 4 байр 4 давхарт
Тэмцээнд оролцох хүсэлтэй оюутнууд 2015-12-11-ний өдрийн 16.00 цагаас хичээлийн 4-р байрны 407 өрөөнд хүрэлцэн ирнэ үү.
Тэмцээний шагнал
1-р байр 1. Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр 1. Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр 1. Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Зохион байгуулагч: Оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клуб
Санхүүгийн хөтөлбөрийн багш Доктор С.Ариунаа, доктор Д.Оюунцэцэг
Хичээлийн 4-р байрны 402 тоот өрөө.
Read More
Судалгааны семинарын зар
2015 оны 12 сарын 10-д 15.00 цагт 310 тоот өрөөнд “Strategic Framework for Implementation of Knowledge Management System in Higher Educational Institutes in Mongolia” сэдвээр Роял олон улсын их сургуулийн зөвлөх профессор, багш Aмбариш Рэндей ( Ambarish Pandey) илтгэл тавина.
Энэхүү семинарт сонирхогч багш, оюутан, судлаачдыг урьж байна.
Судалгааны семинарыг Бизнесийн мэдээллийн системийн хөтөлбөрийн багш, доктор Д.Чимгээ удирдан явуулна.
Read More