БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТАНД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.
Сургалт 2015 оны 05 сарын 15-16-ны өдрүүдэд МУИС-Бизнесийн сургууль /хуучнаар Эдийн засгийн сургууль, хичээлийн IV байр/-ийн 314 тоот өрөөнд зохион байгуулагдана.
Сургалт эхлэх хугацаа: 2015 оны 05 сарын 15-нд 09.00 цаг
Сургалт дуусах хугацаа: 2015 оны 05 сарын 16-нд 18.00 цаг
Манай сургалтын давуу талууд:
- Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
- Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
- Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний сургалт- 10 хувь)
- Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
- Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, үдийн хоол, цай, кофе)
СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн санал болгож буй “Компанийн засаглалын сургалт” нь танд компанийн засаглалын үндсэн мэдлэг, ойлголтуудыг богино хугацаанд, Монгол Улсын тэргүүлэх их сургуульд суралцаж, эзэмших боломж олгоно. Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс албан ёсоор итгэмжлэгдсэн энэхүү гэрчилгээт сургалтыг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын менежмент, санхүү, хуулийн салбарын шилдэг багш нар удирдан явуулж, зөвхөн компанийн засаглал төдийгүй менежмент, санхүү, хууль эрхзүйн цогц, уялдаатай мэдлэг олгоно.
СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ:
Энэхүү сургалтанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, бие даасан гишүүд, гүйцэтгэх удирдлагууд болон бусад сонирхогчид суралцана. Нэг удаагийн сургалт дээд тал нь 25 суралцагчийг элсүүлнэ.
СУРАЛЦАГСДЫН СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС:
- Компанийн засаглалын түүх, сүүлийн үеийн чиг хандлагын өргөн мэдлэгтэй болно.
- Компанийн засаглалын хууль, эрхзүйн орчин, Монгол улс дахь зохицуулалтуудыг мэдэж авна.
- ТУЗ, түүний бүтэц, хороод, нарийн бичгийн даргын үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын зааг, ялгааг нарийн мэдэж авна.
- Гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын харилцааны зарчмуудыг ойлгож, ТУЗ-ийн гишүүний хувьд гүйцэтгэх удирдлагатай хамтран ажиллах арга барилыг сурна.
- Санхүүч бус хүмүүст зориулсан компанийн санхүүгийн үндсэн ойлголт, зарчмуудад суралцана.
- Бизнес/компанийн хөгжлийн үе шатууд, тэдгээрт баримтлах санхүүгийн стратегиудыг мэдэж авна.
- Компанийн тайлагнал, ил тод байдлын ач холбогдол, зарчмуудыг ойлгож авна.
- Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж юу болох, тэдгээрт хэрхэн хандах арга барилтай болно.
- Компанид учирч болох эрсдэл, тэдгээрийг хэрхэн удирдах, зохицуулах мэдлэг олж авна.
- Дотоод хяналт болон аудитын ялгаа, онцлогуудыг мэдэж авна.
- Компанийн нийгмийн хариуцлагын өнөөгийн чиг хандлага, КНХ стратеги хэрэгжүүлэх арга замуудыг мэдэж авна.
ҮНДСЭН БАГШ НАР:
С. Санасэр, Докторант
Менежментийн хөтөлбөрийн багш
МУИС-ийн Бизнесийн сургууль
П. Баянсан, Докторант
Санхүүгийн хөтөлбөрийн багш
МУИС-ийн Бизнесийн сургууль
А. Өнөржаргал, Доктор Ph.D
Нягтлан бодох хөтөлбөрийн багш
МУИС-ийн Бизнесийн сургууль
Б. Амарсанаа, Доктор
Хуульзүйн дэд профессор
МУИС-ийн Хуулийн сургууль
Сургалтын төлбөр: 250,000 төгрөг
бүртгүүлэх:
Г.Нарангэрэл
Утас: 99227130, 11-350997
Цахим шуудан: naagii0116@yahoo.com
Цахим хуудас: bs.num.edu.mn
Read More
Бизнесийн сургууль “Бизнесийн удирдлагын дээд курс” сургалтанд урьж байна
Монгол улсын хөгжилд хувийн хэвшил, компаниуд, бие даасан бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөтэй байдаг гэдгийг бид мэдэх билээ. Тэгвэл улс орны эдийн засгийн “ачааны хүндийг үүрэгч” байгууллагуудын “хөдөлгөгч хүч”, “уураг тархи” нь мэдлэг, чадвар сайтай менежерүүд, ажилтнууд байдаг. Тэдний мэдлэг, ур чадварын хөгжил, шинэчлэл бол улс орны ирээдүйд стратегийн ач холбогдолтой хөрөнгө юм.
МУИС-ийн Бизнесийн сургууль (хуучнаар Эдийн засгийн сургууль) нь Бизнес Консалтинг Төвөөрөө дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнуудад бизнесийн удирдлагын ахисан түвшний, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг санал болгодог.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн зохион байгуулдаг “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР” 2015 оны 5 сарын 25-нд эхэлнэ. Тус хөтөлбөр нь байгууллагуудын ирээдүйтэй менежер, бие даасан бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд суралцагсдад менежментийн ахисан түвшний мэдлэг, шинэ санаа, арга барил олж авах, мэргэжил дээшлүүлэх, чанартай холбоо сүлбээ тогтоох зэрэг олон боломжуудыг олгодог.
Менежментийн ахисан түвшний тус хөтөлбөрийг бизнесийн удирдлагын арвин туршлагатай, Монгол улсын шилдэг компани, банкуудын захирал, мэргэшсэн менежерүүд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн тэргүүлэх профессор, багш нар удирдан явуулдаг.
Сургалтын давуу талууд:
- Монгол улсын шилдэг компаниудыг удирдаж буй, бизнесийн арвин туршлагатай менежерүүдийн практик арга барил, туршлага болон менежментийн шилдэг багш нарын онол, аргазүйн мэдлэгийг хослуулсан хөтөлбөрөөр хичээллэнэ.
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний бусад сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Компанийн засаглалын сургалт – 10 хувь)
- Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Оройн цагаар, 7 хоногт 4 хичээл)
- Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)
Сургалтын бүртгэл: 2015 оны 5 сарын 22 өдөр хүртэл явагдана.
Сургалтын дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс авна уу.
Холбоо барих:
Г. Нарангэрэл
Утас: 99227130
Цахим шуудан: naagii0116@yahoo.com
Цахим хуудас: bs.num.edu.mn
Бизнес Консалтинг Төв
МУИС-ийн Бизнесийн сургууль
Read MoreМагистр, докторант оюутнуудад зориулсан “Судалгааны эх сурвалжийг дурдах, ишлэл татах нь” сэдэвт семинар болно
МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулиас нийт магистр, докторант оюутнууддаа зориулсан энэ долоо хоногийн семинарыг “Судалгааны эх сурвалжийг дурдах, ишлэл татах нь” сэдвээр БС-ийн Менежментийн тэнхмийн багш Д.Энх-Отгон удирдан явуулна. Семинар 2015 оны 4 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт 18.00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд эхлэх тул оюутан, суралцагчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Сургалтын алба
Read More
ПРОФЕССОРЫН СЕМИНАР
Профессор: Д. Моломжамц (ScD), Ч. Энхбаяр(PhD)
Илтгэгч: докторант С. Цолмон
2015 оны 04 сарын 22-ны өдрийн 17.00 цагт хичээлийн 5-р байрны 507 тоот өрөөнд “Буруу илэрхийлэлтэй санхүүгийн тайлангийн алдааг илрүүлэх боломжийн судалгаа” сэдвээр хэлэлцүүлэг хийх тул профессор багш нар, сонирхсон бүх түвшний суралцагчдыг өргөнөөр оролцохыг уръж байна.
САНХҮҮ, НББ, БМС-ИЙН ХӨТӨЛБӨР
Read More
Магистр, докторант оюутнуудад зориулсан “Судалгааны ажлын ёс зүй” сэдэвт семинар болно
МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулиас нийт магистр, докторант оюутнууддаа зориулсан энэ долоо хоногийн семинарыг “Судалгааны ажлын ёс зүй” сэдвээр ШУС-ийн биологийн тэнхмийн багш Г.Баярмаа удирдан явуулна. Семинар 2015 оны 4 дүгээр сарын 22-ны Лхагва гарагт 18.00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд эхлэх тул оюутан, суралцагчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Read More
ВЬЕТНАМ, ЛАОС, КУБА УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Куба Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. Вьетнам Улсад 13 иргэнийг бакалаврт /байгаль орчны нөхөн сэргээлт, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлалт/, 2 иргэнийг магистрт /инженер/; Лаос Улсад 8 иргэнийг бакалаврт /инженер, аялал жуулчлал/; Куба Улсад 1 иргэнийг бакалаврт /анагаах ухаан/ суралцуулна.
Тавигдах шаардлага, бүртгэл:
Бакалавр
Бакалаврын сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээр дурдсан мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 Цагаас өмнө өөрийн суралцаж буй Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүртгүүлж Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны холбогдох ажилтан бүртгүүлсэн оюутны бүртгэл мэдээллийг дараах баримт бичгийг хавсарган 2015 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 17.00 цагаас өмнө МУИС хичээлийн 1-р байрны 219 тоот Оюутны асуудал хариуцсан ахлах мэрргэжилтэн Б.Энхжаргалд ирүүлнэ.
Үүнд:
Оюутан тус бүрийн – голч дүнгийн хуулбар – бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар – иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар – шалгалтын хураамж 10000 төгрөг.
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын тэтгэлэгт шалгуулагчаас англи хэл болон мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр авах бөгөөд шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна.
Мэргэжлийн чиглэл- Шалгалт 1. Инженер Англи хэл, математик 2. Анагаах ухаан Англи хэл, хими 3. Соёлын өвийн сэргээн засварлалт, аялал жуулчлал Англи хэл
Магистрантурын тэтгэлэгт шалгуулагчаас англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр авах бөгөөд шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна.
Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны цахим хуудасны гадаадад суралцах цэсэнд байршуулна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана. Хүлээн авагч тал Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна. Бүртгэлд ирүүлсэн баримт бичгийн хуулбарыг буцаан олгохгүй.
Сургалтын нэгдсэн алба
Read More
Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна.
Read More
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хийгдэх ажлын мэдээлэл
Сургалтын нэгдсэн албанаас Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хэд хэдэн компаниуд, төрийн бус байгууллага, МУИС дэмжигч залуучуудын төлөөлөлтэй хамтран ажиллахаар боллоо.
- Таван богд групптэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд талууд дараах байдлаар хамтран ажиллана.
- Оюутан цалинтай дадлага хийлгэх. МУИС-ийн 2-4 дүгээр түвшний 3,0-с дээш голч дүнтэй амжилттай суралцаж буй оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломжоор хангах,
- МУИС-ийн суралцагчдын хичээлээс гадуурх хөдөлмөр эрхлэлтийн боломжийг дэмжих зорилгоор ажлын туршлага шаардахгүй судалгааны болон цагийн ажлын байранд ажиллуулах мэдээлэл, боломжоор хангах
- МУИС-ийн амжилттай суралцсан төгсөгчдөөс сонгон шалгаруулалтын шаардлагад нийцэх онолын мэдлэг, ур чадварын шаардлага хангахуйц оюутнуудаас мэдээллийг хүний нөөцийн бүрдүүлэлт хийх,
- “Таван Богд Групп”-ийн нэрэмжит ажил мэргэжлийн өдөрлөг зохион байгуулж мэргэшсэн туршлагатай мэргэжилтнүүд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн лекц, семинар, сургалт зохион байгуулах
- Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
- МУИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ, хөдөлмөрийн өдөрлөг яармаг, сургалт зөвлөгөө өгөх ажлыг хамтран зохион байгуулна
- Бүрэлдэхүүн сургуулийн оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч салбарын мэдээ мэдээллүүдээр тогтмол хангана
- МУИС-ийн төгсөх ангийн оюутнуудад “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх” сургалтыг бүлгийн зохион байгуулалттайгаар өгөх, ажлын байранд зуучлах
- МУИС-д суралцаж буй цагийн ажил хийх сонирхолтой оюутан залуучуудыг бүртгэлжүүлж цагийн ажлын байрны зуучлалын үйлчилгээг тогтмол үзүүлнэ
- Бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой оюутнуудыг бүртгэж, бригадын зохион байгуулалтанд оруулан сургаж бэлтгээд түр хугацааны ажлын байраар хангана
- МУИС-ийг дэмжигч залуучуудтай хамтран ажиллах хүрээнд:
- Мэргэжлээ яаж зөв сонгох вэ? Мэргэжил сурталчлах ажлыг хуваарийн дагуу хамтран зохион байгуулах,
- Хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогчдын талаар танилцуулга, уулзалт зохион байгуулах
МУИС, ЗХТБ-ийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүр дээр Оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцан ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан чадавхижуулах сургалт явууллаа. Цаашдаа төгсөх ангийн оюутнуудаа хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтуудыг төлөвлөгөөний дагуу бүрэлдэхүүн сургууль бүр дээр дараахи хуваарийн дагуу хийхээр мэргэжилтнүүдтэйгээ зөвлөн зохион байгуулахаар тогтлоо. Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтыг Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх зэрэгтэй багш Б.Бэлгүтэй удирдан явуулна.
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Үйл ажиллагаа | Хугацаа | Цаг | Хаана | Тайлбар |
БС дээрхи оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалт | 04.06 | 11.00 | МЗХ-ны 209 тоот танхимд | ЗХТБ-ийн захирал Б.Бэлгүтэй |
Төгсөх ангийн оюутнуудад зориулсан “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт” | 04.08 |
12.30-13.30 |
Хууль зүйн сургууль | МУИС СНА, ЗХТБ |
04.10 | 12.30-13.30 | Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.13 | 12.30-13.30 | Олон улсын харилцаа, нийтийн удирдлагийн сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.15 | 12.30-13.30 | ШУС – Нийгмийн Ухааны салбар сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.17 | 12.30-13.30 | Бизнесийн сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.20 | 12.30-13.30 | ШУС –Байгалийн Ухааны салбар сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.22 | 12.30-13.30 | ШУС – Хүмүүнлэгийн Ухааны салбар сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
JOB FAIR ажлын байранд зуучлах өдөрлөг | 04.24 |
Бүтэн өдөр |
МУИС хичээлийн 1-р байрны 320 тоот | МУИС СНА, ЗХТБ, МУИСОХ, Оюутан конгресс, ЗХТБ, ажил олгогч байгууллагууд хамтран төгсөх курсын оюутнуудыг ажлын байранд зуучлах |
Read More
Хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн хуваарь
2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирал
№ | Өдөрлөг хийх | |||
Хөтөлбөр | Сар, өдөр | Цаг | Байр | |
1 | Маркетинг | 4-р сарын 08 | 9.00 | Хичээлийн 4-р байр, 2 давхрын коридор |
2 | Менежмент | 4-р сарын 10 | 10.00 | Хичээлийн 4-р байр, 2 давхрын коридор, заал |
3 | Санхүү | 4-р сарын 13 | 10.00 | Хичээлийн 4-р байр, 2 давхрын коридор, заал |
4 | Нягтлан бодох бүртгэл | 4-р сарын 14 | 10.00 | Хичээлийн 4-р байр, 2 давхрын коридор, заал |
5 | Зочлох үйлчилгээ | 3-р сарын 21, 22. 4-р сарын 11, 12. | 10.00 | Мишээл экспо |
6 | Худалдаа | 4-р сарын 15, 16 | 12.30 | Хичээлийн 8-р байр |
Сургалтын албаны мэргэжилтэн Б.Бадамцэцэг
Read MoreАялал жуулчлалын боловсролыг дэмжигч “5555 тэтгэлэг”
Нийтлэг үндэслэл
- Энэхүү тэтгэлэг нь 2015-2016 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн аялал жуулчлалын менежмент, зочлох үйлчилгээний хөтөлбөрөөр суралцагч нэг оюутанд жил бүр олгогдоно.
- Тэтгэлэг нь дээрх хөтөлбөрөөр суралцагч оюутны 3-8 дугаар улирлын сургалтын төлбөрт зориулагдана.
- Шалгаруулалтад бизнесийн сургуульд элсэн орж, кредитээ бүрэн цуглуулсан 2.5-аас доошгүй голч дүнтэй II түвшинд аялал жуулчлалын менежмент эсвэл зочлох үйлчилгээний хөтөлбөрөөр элсэн суралцах оюутан оролцоно.
Тэтгэлэгийн болзол
- Тэтгэлэгт тэнцсэн оюутан мэргэжил сонголтоор дээр дурьдсан хоёр хөтөлбөрийн аль нэгийг сонгоно.
- Суралцагч гэрээнд заасан үүргээ биелүүлж байвал улирал бүр тэтгэлэг авна.
- Тэтгэлэгт тэнцсэн оюутан дадлагыг тэтгэлэг олгогч байгууллагад хийх ба сургууль төгссөний дараа Цолмон трэвел ХХК-д ажиллах нөхцөлтэй гэрээ байгуулна.
Шалгаруулалт
- Шалгаруулалт 3 үе шаттай явагдана.
- Горилогч 3 үеийн намтар, сургалтын албаны холбогдох ажилтны гарын үсэг, тамга бүхий дүнгийн хуудас, “Суръя, бүтээе, хийе” сэдвээр 200 үгтэй гар бичмэл эссэг – 2015 оны 4 сарын 24-ний өдөр ажлын цагт багтаан МУИС-ийн хичээлийн 7 дугаар байрны 211 тоотод хүлээлгэн өгч бүртгэлийн дугаар авна.
- Горилогчид 2015 оны 5 сарын 1-нд МУИС-ийн хичээлийн 7 дугаар байрны 211 тоотод 14.00 цагт үйлчилгээний хөтөлбөрийн семинарт оролцоно.
- Семинарт манлайлсан 5 оюутан 2015 оны 5 сарын 3-нд Цолмон трэвел ХХК-д ярилцлаганд оролцож эцсийн шийд тодорно.
Цолмон трэвел ХХК
Бизнесийн сургуулийн үйлчилгээний хөтөлбөр
Read More