ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА
Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлалаа.
Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь өдгөө 16 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд энэ хугацаанд нийт 1300 оюутанд тэтгэлэг олгон сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм.
Тэтгэлэгт хамрагдахын тулд Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 3 болон 4 дүгээр курсын суралцагч байх үндсэн шаардлагыг тавьж байгаа ба оюутнуудын материалыг Голомт банкны Төв оффист болон цахим хаягаар хүлээн авч байна.
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт
- Дүнгийн тодорхойлолт
- 1 хувь цээж зураг
- “Тогтвортой хөгжилд залуусын оролцоо” эсвэл “Цэнхэр алт усаа хайрлая” сэдвээр 200-аас доошгүй үгтэй эсээ бичих
- Гаргасан амжилт болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байсныг гэрчлэх баримтуудын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
Өргөдөл хүлээн авах:
- Цаасаар: Голомт банкны төв байрны 1 давхарт харилцагчийн зөвлөхөд хүлээлгэн өгнө.
- Цахим хэлбэрээр: https://student.golomtbank.com/#/ холбоосоор орж анкет бөглөнө.
Шалгаруулалт хэрхэн явагдах:
1-р үе шат: Материал хүлээн авах
2-р үе шат: Бүлгийн сонгон шалгаруулалт
3-р үе шат: Ганцаарчилсан ярилцлага
4-р үе шат: Ёслолын арга хэмжээ
Материал хүлээн авах хугацаа: 2020.09.21-2020.10.02
Read MoreСУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Бизнесийн сургууль ба ITZONE ХХК-ний Хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд Менежментийн тэнхмээс санаачилсан “МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, оюутнуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжиж байна.
Энэхүү төслийн хүрээнд TABLEAU програмын үндсэн болон ахисан түвшний 4 өдрийн сургалт, TABLEAU програмын дата бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг ITZONE ХХК-ны TABLEAU програмын сургагч багш нар явуулна. Уг сургалтанд 24 багш, ажилтан хамрагдах тул суух сонирхолтой багш нар Менежментийн тэнхмийн туслах ажилтан М.Намуунаад бүртгүүлнэ үү.
Read More“DATA-DRIVEN BUSINESS AND ITS KEY TRENDS” СЭДВЭЭР ITZONE КОМПАНИЙ ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ Б.ЦЭЭСҮРЭН ЛЕКЦ УНШИНА
Бизнес аналитик чиглэлээр шинжлэх ухааны мэдлэгийг түгээх, үйлдвэрлэх, инноваци болгох хүрээнд харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санал солилцох зорилгоор Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс Бизнесийн төлөөллийн лекц -ийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байна.
Лекцийг профессор Д.Чимгээ танилцуулна. Энэхүү лекцэнд эрдэмтэн багш нарыг суухыг урьж байна.
Лекц 2020 оны 9 сарын 9-д 15:00 цагт 314 тоот өрөөнд явагдана.
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа
МУИС-ийн Бизнесийн сургууль нь төгсөгч нараасаа хөтөлбөр, сургалтын үр дүнгийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг жил бүр авдаг. Төгсөгч таны мэргэжлийн хөтөлбөртөө өгч буй санал, зөвлөмж тань энэ мэргэжлээр ирээдүйд суралцах оюутнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулахад туслах болно. Таны хувийн мэдээлэл нууцлагдах ба зөвхөн диплом шуудангаар хүргүүлэхэд ашиглагдах болно.
Судалгааг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.
- Судалгааг 2020.06.12-ны өдрөөс өмнө зөвхөн өөрийн …………………@stud.num.edu.mn хаягаар бөглөн илгээнэ үү.
- Судалгааг нэг удаа л бөглөх учраас та мэдээллээ сайн нягталж алдаагүй бөглөнө үү. Мөн судалгаагаа нээсэн бол заавал бөглөж дуусгах ёстойг анхаарна уу.
- Шуудангаар диплом хүлээн авах хаягаа дэлгэрэнгүй бичиж өгнө үү. Мөн энэ хаяган дээрээ өөрийн холбоо барих утаснаас гадна өөр холбоо барих 1-3 дугаарыг давхар заавал бичиж өгнө үү.
Та энд дарж нэвтрэн орж төгсөгчийн сэтгэл ханамжийн судалгаагаа бөглөн илгээнэ үү
Судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал 99227130, 88028798 утсаар холбогдож мэдээлэл авна уу.
Сургуулиа амжилттай төгссөн танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсье. МУИС-ийн төгсөгч-Монголын ирээдүй.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн захиргаа
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, Монголын Санхүүчдийн Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ISSN 2523-417X индекс бүхий “МӨНГӨ САНХҮҮ” сэтгүүлд судалгааны бүтээл ирүүлэхийг урьж байна.
Сэтгүүлийн товч танилцуулга:
Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан: 2004 он
Хэл: Монгол, Англи, Орос
Хураангуй: Монгол, Англи, Орос
Хэвлэх тоо: Жилд 2 удаа
Тайлбар: Судалгааны ажилд хянан магадлагаа хийж шаардлага хангасан ажлуудыг хэвлэнэ.
Судалгааны бүтээл хүлээн авах хугацаа: 2020.05.01 хүртэл
Редакцийн зөвлөлийн гишүүд хянах хугацаа: 2020.05.04-2020.05.08
Өгүүлэлд засвар хийх: 2020.05.08-05.14
Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 2020.05.20
Өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:
- Шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэлтэй, практик судалгаа, дүгнэлттэй байх;
- Шинэлэг санааг дэвшүүлсэн, бусдын бүтээлийг болон бүтээлийн хэсгийг хуулбарлаагүй, өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй анхдагч байх
- Өгүүлэл нь Монгол хэл дээр бичигдсэн бол хураангуй нь Англи эсвэл Орос хэлээр, харин өгүүлэл нь Англи эсвэл Орос хэлээр бичигдсэн бол хураангуй нь Монгол хэл дээр бичигдсэн байна.
Өгүүллийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Өгүүлэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, үндсэн хэсэг, судалгааны хэсэг, үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
- Зураг, хүснэгт, графикийн гарчиг, холбогдох эх сурвалжийг заавал бичих;
- А4 хэмжээтэй цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх;
- Зохиогчийн нэр, е-майл хаяг, ажлын газрын мэдээлэл зэргийг бичсэн байх;
- Ашигласан материалыг бичихдээ дараах загвараар бичнэ. Үүнд:
А. Өгүүлэл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, өгүүллийн сэдэв, сэтгүүлийн нэр, дугаар, он
Б.Ном, нэг сэдэвт бүтээл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, номны нэр, хот, хэвлэлийн газар, он
Өгүүллийг дараах хаягаар хүлээн авна.
- БС-ийн Санхүүгийн тэнхим, 111 тоот өрөө
- Цахим хаяг: bayanturn@yahoo.com, bayantur_n@num.edu.mn
- Утас: Н.Баянтөр (88098109)
“Мөнгө санхүү” сэтгүүлийн редакци
2020.04.10
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш оюутнуудын баг Ази-Номхон далайн бүс нутгийн CFA Research Challenge 2020 тэмцээнд амжилттай оролцоо
CFA Research Challenge 2020, Ази-Номхон далайн бүсийн тэмцээнд үндэсний ялагч багаар шалгарсан Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Б.Бадамгарав, Э.Тод-Од нараар удирдуулсан Санхүүгийн менежмент 4-р курсын оюутнуудаас бүрдсэн NUM Tycoons (Багийн анхлагч: Б.Бадамцэцэг, Багийн гишүүд: Ү.Чулуунбаатар, Г.Хулан, Г.Батбилэг, Д.Гантогтох) баг 2020 оны 3-р сарын 19-ний өдөр тэмцээнд амжилттай оролцож эхний шатанд 2-р хэсгийн аварга багаар шалгарч, сүүлийн шатанд University of Sydney, Southern University of Science and Technology, Ateneo de Manila University, University of Malaya багуудтай тун амжилттай өрсөлдлөө.
Тэмцээн Сөүл хотноо зохион байгуулагдах байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ба нийт 18 орны 26 их сургуулийн баг шалгаран 2 үе шаттайгаар хоорондоо өрсөлдлөө. Ази Номхон далайн бүсийн авгаар University of Sydney-н баг шалгаран дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо.
Тэмцээнд оюутнуудаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нар болон мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц түвшинд эзэмшиж, амжилт гаргасан оюутнууддаа ажил сурлагын өндөр амжилт хүсье.
Read More“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
Шинэ тутам үүсэн хөгжиж байгаа хөрөнгийн үнэлгээний салбарт мэргэжилтэн бэлтгэх, үнэлгээний холбогдох стандарт, арга зүй боловсруулах, судалгаа хийх зэргээр үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэх, зах зээлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн тэргүүн Г.Баянмөнх нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь байгуулснаар хөрөнгийн үнэлгээний сургалт, судалгааны ажилд эрдэмтэн багш нарын оролцоог бий болгож, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр суралцагчдын дадлагын найдвартай баазыг бүрдүүлэх үр днтэй юм.
Read More2019 оны ажлын үр дүнгээр амжилттай ажилласан багш, ажилтнууд болон тэнхим нэгжүүдээ шагналаа
2019 оны ажлын үр дүнгээр амжилттай ажилласан багш, ажилтнуудаа МУИС-ийн Хүндэт жуух бичиг, МУИС-ийн баярын бичгээр; МУИС-ийн Бизнесийн сургуулиас 2019 онд сургалт, судалгааны чанарыг сайжруулахад мэргэжлийн багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжиж амжилттай ажиллан шилдэгээр шалгарсан Менежментийн тэнхим, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” хичээлийн хамтлаг болон олон улсын болон үндэсний хэмжээний мэргэжлийн уралдаан тэмцээн, улсын олимпиадуудад оюутнуудаа бэлтгэн амжилттай оролцуулсан баг, хамт олондоо шагналыг гардууллаа.
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Бакалаврын түвшний оюутнуудын 2019- 2020 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Энэхүү хурал нь Бизнесийн сургуульд суралцаж буй оюутнуудын суралцах, хийж бүтээх идэвхи санаачлагыг дэмжих, тэдний судалгаа шинжилгээний ур чадварыг чадавхийг дэмжин хөгжүүлэх үндсэн зорилготой.
Хугацаа: 2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 10:00 цаг
Хаана: МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно.
Хамрах хүрээ
Хуралд мэргэжлийн тэнхимүүдийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлагын чиглэлд хамаарсан сэдэвтэй байх
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээний тодорхой онол арга зүйд суурилсан, судалгаа шинжилгээний арга аргачлалуудыг ашигласан байх
- Судалгаандаа бодит тоон мэдээлэл ашиглаж, өгөгдлийг орчин үеийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан боловсруулалт хийж, бодитой дүгнэлт гаргасан байх
- Судалгааны ажлын үр дүнд онол практикийн ач холбогдол бүхий санал зөвлөмж, арга аргачлал боловсруулсан байх
- Судалгааны ажлыг оюутны эрдэм шинжилгээний хуралд анх удаа хэлэлцүүлж байгаа,
- Илтгэлийг ганцаар болон болон багаар бэлтгэсэн байж болно, заавал удирдагч багштай байна,
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг /2-5/, зорилго, үндсэн хэсэг (онолын болон судалгааны), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, ерөнхий дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал болон эх сурвалжийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байна;
- Ишлэл зүүлт хэрэглэнэ;
- Судалгаанд ашигласан арга зүй тодорхой байх;
- Илтгэлийн эхэнд эсвэл нүүр хуудсанд сургууль, тэнхим, илтгэлийн сэдэв, удирдагч багшийн овог нэр, зэрэг цол, илтгэгчийн нэр, холбогдох e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 хуудасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 8-10 хуудсанд багтаан бичсэн байх.
Шалгаруулалт:
- Зохион байгуулах комисс тэнхим бүрээс ирүүлсэн илтгэл бүрийг уншиж, урьдчилан шалгаруулалт хийх бөгөөд эхний 8 илтгэлийг хуралд нээлттэй хэлэлцүүлнэ.
- ЭШ хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тодорхой онооны системээр үнэлж, эцсийн дүнг гаргах ба эхний 3 байрт шалгарсан илтгэлүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Шагнал:
I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 1
Тэнхимүүд илтгэлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 16:00 цаг хүртэл Менежментийн тэнхимийн Сарантуяа багшид биечлэн хураалгана.
Зохион байгуулах комисс
2019 оны 12 сарын 17
Read More