“Би ирээдүйн тэрбумтан” хөтөлбөр
МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
“БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” ХӨТӨЛБӨР
МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЕБС-ийн сурагчдад зориулсан “БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” – Хувийн санхүүгээ удирдах мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. 2015 оны 01 сарын 05-09-ны хооронд хичээллэх сургалт элсэлтээ авч байна. Сургалтанд 30 хүүхэд бүртгэж авах тул та амжиж хүүхдээ бүртгүүлээрэй.
СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ
Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд хэн мөнгөө зөв, үр ашигтай удирдаж чадна, тэр амжилтанд хүрдэг. Иймээс ч “Хүн бүр захирал болох албагүй, гэхдээ хүн бүр санхүүч байх ёстой” гэсэн үг гарчээ. Учир нь олсон мөнгөө зөв зарцуулж чадахгүй бол өөрийн эрхгүй орлогогүй, хуримтлалгүй, бусдаас хараат байдалд орно. Иймээс хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн өөрт байгаа бага ч гэсэн мөнгөө зөв зарцуулж, оновчтой хуваарилж чадвал ирээдүйн элбэг хангалуун амьдралын үндэс болно.
Таны хүүхэд энэ сургалтанд хамрагдсанаар санхүү, бизнесийн анхан шатны мэдлэг болон хувийн санхүүгээ зөв удирдах чадварыг эзэмшиж, ирээдүйн тэрбумтан болох эхлэлээ тавих юм.
СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР
Сургалтын хугацаа: 2015 оны 01 сарын 05-09
Хичээлийн цаг: Өдөр бүр 09.00-13.00 цагуудад
Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес консалтинг төв
Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 135.000 төгрөг
СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-аас дээш насны сурагчид
СУРАЛЦАГСДЫН СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС
- Мөнгөний удирдлага, хөрөнгийн хуримтлалын талаар мэдлэгтэй болж, ирээдүйд болзошгүй санхүүгийн эрсдлээс хамгаалах, элбэг хангалуун амьдралыг цогцлоон бүрдүүлэх эхний алхамаа хийнэ.
- Ирээдүйн бизнесийн гараагаа эхлэхэд шаардлагатай анхан шатны мэдлэгийг эзэмшинэ.
- Өрхийн төсөв зохиох, хөтлөх арга, аргачлалыг эзэмшиж, мөнгөн хөрөнгөө үр ашигтай, хэмнэлттэй, зөв зарцуулж сурна.
- Өсвөр насныхан ба залуучуудад эдгээр мэдлэг, чадварыг эзэмшүүлснээр ирээдүйн тэрбумтан болоход нь дэмжлэг үзүүлнэ.
СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД
Өдөр 1 | Өдөр 2 | Өдөр 3 | Өдөр 4 | Өдөр 5 |
Мөнгө ба санхүүгийн хэрэгслүүд– Мөнгөний тухай ойлголт
– Карт – Хувьцаа – Бонд – Хадгаламжийн сертификат |
Өрхийн төсөвт таны оролцоо– Тэрбумтнуудын хүүхэд нас
– Өрхийн орлого, зарлагын төрлүүд – Өрхийн санхүүгийн сахилга бат – Өрхийн төсөв зохиох арга, аргачлал – Бизнес гэж юу вэ, ямар бизнес эрхлэх вэ? |
Мөнгөн хөрөнгийн удирдлага– Хадгаламж, хуримтлал
– Даатгал – Зээл – Хүүний энгийн тооцоолол -Хувь хүний хөгжил, түүнийг тодорхойлох арга зам, нөлөөлөх хүчин зүйл |
Бизнес аялалХарилцааны соёл ба ёсзүй | Цагийн менежмент– Цагийн философи
– Цагийн менежментийн арга, техникүүд – Хувийн зохион байгуулалт |
ҮНДСЭН БОЛОН ТУСЛАХ СУРГАГЧ БАГШ
- Л. Оюун, Доктор, санхүүгийн зөвлөх профессор, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Д. Оюунцэцэг, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Н. Батжаргал, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Д. Нарантуяа, Магистр, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Г. Үүрдмандах, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль
ХОЛБОО БАРИХ
Г. Нарангэрэл (МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв)
Утас: 99227130
Read More“Энтрепренёшипын тухай ярилцлага” (Dialogue on entrepreneurship) уулзалт зохион байгуулна
МУИС-ийн Бизнесийн Сургууль нь энтрепренёршипын сургалт, судалгааг хөгжүүлэх, оюутнууддаа энтрепренёрлэг сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан, зорилтууд тавин ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 11 сард “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН 2014” үйл ажиллагааг зохион байгуулсан. Тус сургуулийн Бизнес Консалтинг Төв (Энтрепренёршипын Төв) нь энтрепренёршипын чиглэлээр оюутнуудынхаа идэвхи санаачлагыг өдөөх, хамтран ажиллах зорилгоор “ОЮУТАН-ЭНТРЕПРЕНЁР” клубыг байгуулсан бөгөөд оюутны клубтэйгээ хамтран “ЭНТРЕПРЕНЁРШИПЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА” (DIALOGUE ON ENTREPRENEURSHIP) уулзалтыг 2014 оны 12 сарын 16-ны 17.00 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид хичээлийн жилийн хугацаанд сар бүр уламжлал болгон зохион байгуулах “ЭНТРЕПРЕНЁРШИПЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА” (DIALOGUE ON ENTREPRNEURSHIP)-ын энэ удаагийн уулзалтанд Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэйвид Уайш (David L. Wyche) “АНУ дахь энтрепренёршипын хөгжил”, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн багш, доктор, дэд профессор Ц. Түвшинтөр “Оюутнууд энтрепренёр болох арга замууд” сэдвээр ярих юм. Уулзалт МУИС-ийн оюутан, багш, ажилтнуудад нээлттэй бөгөөд анги танхимын багтаамжаас шалтгаалан 40 хүн хамрагдах боломжтой. Та бүхэн энтрепренёршипын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг ашиглаарай!
Уулзалтын талаарх мэдээллүүд:
Хэзээ: 2014 оны 12 сарын 16 өдөр, 17.00 цагт
Хаана: МУИС-ийн IV байрны 314 тоотод
Лавлах, мэдээлэл авах: Н. Батсүх, 99637887
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Бизнес Консалтинг Төв (Энтрепренёршипын Төв)
Read MoreНББ-ийн хөтөлбөрөөр суралцаж буй магистр оюутнуудын эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ХАМРАХ ХҮРЭЭ:
- Магистрантууд хийж буй судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулж илтгэл тавьж оролцоно.
- Магистрант оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, сурталчлах, судалгааны ажлыг чиглүүлэх зорилготой.
ХААНА:
Хичээлийн IY байрны 304 тоот өрөөнд
ХУГАЦАА:
2014 оны 12 сарын 12-ны өдрийн 14.00 цагт
ОРОЛЦОГЧИД:
Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй магистрант оюутнууд.
БҮТЭЭЛИЙГ ДҮГНЭХ ЖУРАМ:
- НББ-ийн хөтөлбөрийн багш нарын бүрэлдэхүүнтэй комиссын дүнгээр 1-3 дугаар байр эзлүүлнэ. Илтгэл тавьж оролцсон магистрантууд журмын дагуу магистрын судалгааны ажлын 0.5 багц цагийг авах боломжтой.
- Эхний 3 байр эзэлсэн илтгэлийг Бизнесийн сургуулийн магистрантуудын эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. Сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн магистрантууд журмын дагуу магистрын судалгааны ажлын 1.0 багц цагийг авах боломжтой.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн илтгэл нь удирдагч багшаар хянагдаж зөвшөөрөгдсөн, илтгэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна.
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
- шинэлэг санаа дэвшүүлсэн;
- онол, арга зүйн үндэслэлтэй;
- практик ач холбогдолтой;
- бодит мэдээлэл ашиглаж боловсруулан, баримтаар баталгаажуулсан;
- дүгнэлт, зөвлөмж бүхий байна.
ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ:
- Илтгэлийн хураангуй нь оршил, үндсэн судалгаа, үр дүн, дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт, диаграмм оруулж болно.
- Илтгэлийн хураангуйг Times new roman фондоор 12 үсгийн хэмжээгээр мөр хоорондын зай 1.5 байхаар бэлдэнэ. Хуудасны дээр доор болон баруун захаас 1,5 см, харин зүүн захаас 3,0 см байна.
- Ашигласан материал болон ишлэл зүүлтийг журмын дагуу хийнэ.
- Илтгэлийн хураангуйг 5-10 хуудсанд бичих ба 15 аас илүүгүй слайд бэлтгэж 8-10 минутад багтааж танилцуулна.
Оролцогчид 2014 оны 12 сарын 10-ны 17 цагаас өмнө илтгэлийн хураангуйг файлаар болон хэвлэмэл байдлаар хичээлийн 4-р байрны 302Б тоот өрөөнд багш А.Өнөржаргалд хураалгана.
Хурал зохион байгуулах комисс
Холбогдох утас: 99182548, a.unur@yahoo.com
Read More
Бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
МУИС-ийн БС-ийн Бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал уламжлал болон жил бүрийн намар, хаврын улиралд тус тус зохион байгууллагддаг.
2014-2015 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутны ЭШБХурал 2 үе шаттайгаар явагдах бөгөөд Эхний шатны хурал хөтөлбөрүүдийн хэмжээнд 2014 оны 11 сарын 28-ны өдрийн дотор, Хоёрдох шатны хурал 2014 оны 12 сарын 4-ний өдрийн 14.00 цагт МУИС-ийн хичээлийн IVбайрны 314 тоот /Бизнес төв/ өрөөнд болно.
Нэг. Оюутны ЭШБХ-ын зорилго
Бизнесийн сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, судалгааны үр дүнг дээшлүүлэх, туршлага солилцоход оршино.
Хоёр. Хамрах хүрээ
- Санхүүгийн хөтөлбөрүүд
- Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрүүд
- Менежментийн хөтөлбөрүүд
- Маркетинг, ОУХ-ны хөтөлбөрүүд
- Бизнесийн мэдээллийн системийн хөтөлбөрүүд
Дээрх хөтөлбөр тус бүрээс шалгарсан 2-3 илтгэлийг хоёрдох шатны хуралд оролцуулна.
Гурав. Хурлын бэлтгэл ажил
- 2014 оны 11 сарын 21-ны дотор эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн зар, удирдамжийг хөтөлбөрүүдэд хүргүүлэх
- 2014 оны 11 сарын 24-ны дотор /анонс, сургуулийн цахим хуудас, фэйсбүүк, зарлалын самбар/-аар нийтэд мэдээлэл хүргэх
- 2014 оны 11 сарын 28-ны дотор хөтөлбөрүүдийн хурал зохион байгуулагдаж дуусах
- 2014 оны 12 сарын 1-ны дотор хоёрдох шатанд оролцох илтгэлүүдийг хүлээж авч дуусгах
Дөрөв. Оролцогчдод зориулсан мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь шатанд оролцохын тулд хурал зохион байгуулах комисст дараах шаардлагыг хангасан илтгэлийг ирүүлнэ. Үүнд:
- Хөтөлбөрүүдийн хэмжээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын шийдвэрийг хавсаргах
- Илтгэлийг салбар хуралдааны удирдагч нарын гарын vсгээр баталгаажуулах
- Илтгэлд тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан байх
- Илтгэлийг заасан хугацаанд цаасаар, РРТ, текст (word) форматаар бэлтгэж ирүүлэх /2014 оны 12 сарын 1-ний өдрийн дотор/
Зохион байгуулах комисс нь заасан эрдэм шинжилгээний чиглэлд тохироогvй, шинжлэх ухааны үр дунг тусгаагүй тохиолдолд ирүүлсэн ажлыг хуралд оруулцуулахгvй байх эрхтэй. Шалгарсан бөгөөд шаардлага хангасан илтгэлүүдийг ЭШХ-ын эмхэтгэлд хэвлүүлнэ.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой байх;
- Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
- Аливаа дүгнэлт, зөвлөмжийн шийдэл бүхий байх.
Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Илтгэл нь товч хураангуй, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй, ишлэл зүүлт ашигласан байх;
- Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-15 хүртэлх нүүр хуудсанд багтсан байх;
- Илтгэлийг 10 минутанд багтаан илтгэхээр боловсруулж бэлтгэсэн байх.
Илтгэлийн материалд Илтгэгчийн дараах мэдээллүүд өгөгдсөн байна. Үүнд:
- Овог нэр
- Харьяалагдах хөтөлбөр
- Харилцах утас, mail хаяг
Шагнал: I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Хоёрдох шатанд оролцох илтгэлийн материалыг хүлээн авах хаяг:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Хичээлийн IV байр 300 тоот – туслах ажилтан Х.Уранчимэг
О.Пүрэвдорж, утас – 88102010, Email: purevee_21@yahoo.com
Г.Мөнхтуяа, утас – 99149898, Email: munkhtuya9999@yahoo.com
Хурал зохион байгуулах комисс
2014.11.20
Read MoreКомпанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд суралцахыг урьж байна.
Сургалт 2014 оны 12 сарын 12-13-ны өдрүүдэд МУИС-Бизнесийн сургууль /хуучнаар Эдийн засгийн сургууль, хичээлийн IV байр/-ийн 314 тоот өрөөнд зохион байгуулагдана.
СУРГАЛТ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2014 оны 12 сарын 12-нд 09.00 цаг
СУРГАЛТ ДУУСАХ ХУГАЦАА: 2014 оны 12 сарын 13-нд 17.00 цаг
МАНАЙ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУД:
- Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
- Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
- Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний сургалт- 10 хувь)
- Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
- Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, үдийн хоол, цай, кофе)
СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн санал болгож буй “Компанийн засаглалын сургалт” нь танд компанийн засаглалын үндсэн мэдлэг, ойлголтуудыг богино хугацаанд, Монгол Улсын тэргүүлэх их сургуульд суралцаж, эзэмших боломж олгоно. Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс албан ёсоор итгэмжлэгдсэн энэхүү гэрчилгээт сургалтыг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын менежмент, санхүү, хуулийн салбарын шилдэг багш нар удирдан явуулж, зөвхөн компанийн засаглал төдийгүй менежмент, санхүү, хууль эрхзүйн цогц, уялдаатай мэдлэг олгоно.
СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ:
Энэхүү сургалтанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, бие даасан гишүүд, гүйцэтгэх удирдлагууд болон бусад сонирхогчид суралцана. Нэг удаагийн сургалт дээд тал нь 25 суралцагчийг элсүүлнэ.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 250,000 төгрөг
БҮРТГҮҮЛЭХ:
Г.Нарангэрэл
Утас: 99227130, 11-350997
Цахим шуудан: naagii0116@yahoo.com
Цахим хуудас: bs.num.edu.mn
Read More“Монголын энтрепренёруудын нэгдсэн чуулган 2014”-д оролцохыг урьж байна
ТОВЧ ТОЙМ
МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөрийн Яам, Хөгжлийн Шийдэл, Стартап Монголиа хамтран, МҮХАҮТ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, ЖэйСиАй Монгол байгууллагуудын дэмжлэгтэйгээр “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН 2014” үйл ажиллагааг 2014 оны 11 сарын 10, 11-нд Чингис Зочид буудалд зохион байгуулна.
ЧУХАМ ЮУ БОЛОХ ВЭ?
Олон улсад зохион байгуулагддаг энтрепренёршипын чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын (Global Entrepreneurship Congress, Global Entrepreneurship Weekend, Startup Nations Summit, World Entrepreneurship Forum г.м) жишиг, загвараар зохион байгуулагдах чуулганд гадаадаас 4 илтгэгч, Монгол Улсаас 20 орчим илтгэгч оролцож, энтрепренёршипыг хөгжүүлэх үндэсний стратеги, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтийн механизмыг оновчтой тодорхойлох зэрэг бодлогын асуудлуудаас гадна гарааны бизнесийг үүсгэн байгуулж, амжилтанд хүргэх арга зарчмуудыг танилцуулж, энтрепренёрууд харилцаа холбоо тогтоох, бизнесийн түншээ олох зэрэг олон талын ач холбогдолтой чуулган болох юм. Тус чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.
ОРОЛЦОГЧИД НЬ ХЭН БАЙХ ВЭ?
Гарааны бизнес эрхлэгч залуус, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч энтрепренёрууд төдийгүй бүхий л хэлбэрийн бизнес эрхлэгчид, энтрепренёрууд, компанийн удирдлага, ажилтнууд оролцох боломжтой.
ЧУУЛГАНД ОРОЛЦОХЫН АЧ ХОЛБОГДОЛ НЬ ЮУ БАЙХ ВЭ?
Чуулганд оролцсоноор энтрепренёр та дараах ашиг тусыг хүртэнэ. Үүнд:
- Монгол Улсад энтрепренёршипыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, бодлого, судалгааны талаар мэргэшсэн судлаач, эдийн засагчид, талбарын шилдэгүүдийн мэдлэг, туршлага, үзэл бодол, судалгааг сонсож шинэ санаа олж авах
- Энтрепренёршипыг дэмжих, инновацид ээлтэй орчин бий болгох үндсэн хүчин зүйлсийн нөлөөг таньж мэдэх
- Амжилтанд хүрсэн бизнесмэн, энтрепренёроос бизнесээ эхлэх, өргөжүүлэх зөвлөгөө авах, инкубатор төв, хөрөнгө оруулагч нартай уулзах
- Компанийн үүсгэн байгуулагч, анхны хөрөнгө оруулагч нарын хэлэлцүүлэгт оролцох, энтрепренёршипыг хөгжүүлэх замын зураг боловсруулахад гар бие оролцох
- Гаргасан амжилтандаа тулгуурлан илүү их үр дүнд хүрэх, бизнес эрхлэхэд тулгардаг саад бэрхшээлийг ялах, өөр салбарын хүмүүстэй ирээдүйд хамтран ажиллах чиглэлээр хэлэлцүүлэгт оролцох, санаа бодлоо солилцох
- Чуулганы оролцогчдоос танилын хүрээгээ өргөжүүлэх, шаардлагатай холбоо сүлбээ үүсгэх зэрэг болно.
ЧУУЛГАНД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Чуулганы бүртгэлийн хураамж: 50.000 төгрөг (2 өдөр, үдийн хоол багтсан)
Оюутан – 20.000 төгрөг (2 өдөр, үдийн хоол багтсан)- Хязгаарлагдмал тоогоор
Дансны мэдээлэл: Голомт банк, данс: МУИС-ийн Бизнесийн сургууль, дансны дугаар: 1102927810, гүйлгээний утга: MES, овог нэр, утасны дугаараа бичнэ. Жишээ нь MES, Г. Ганбат, 99887766
Мандат олгох: Бизнесийн сургуулийн /МУИС-ийн хичээлийн 4-р байр, хуучнаар Эдийн Засгийн сургууль/ 314 тоотод төлбөр төлсөн баримттайгаа ирж мандат авна.
ЧУУЛГАНЫ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВАХ ВЭ?
Чуулганы албан ёсны цахим хуудас: www.entrepreneurship.mn
Чуулганы Фэйсбүүк дэх албан ёсны хуудас: https://www.facebook.com/MongolianEntrepreneurshipSummit
Чуулганы Твиттер дэх албан ёсны данс: @Mesummit2014
ХЭРХЭН ХОЛБОО БАРИХ ВЭ?
Н. Батсүх 99637887, 350997
Г. Үүрдмандах 99101839
Read More