БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОУ-ИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА
БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОУ-ИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:
15:00 – 15:15 – Нээлт: Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр.
15:15 – 16:35 – Бизнесийн сургуульд хэрэгжиж буй хамтарсан хөтөлбөрүүдийн танилцуулга. Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Оюундарь
16:35 – 17:15 – Эн Си Си хөтөлбөрийн азийн бүсийг хариуцсан бизнес хөгжлийн менежер Sheetal Choraria.
17:15-17:35 – Польш Монголын хамтын ажиллагаа. Польш хэлний багш Ж.Алтангэрэл
17:35-17:50 – Хэлэлцүүлэг.
PROGRAM OF THE EVENT
EVENT TITLE: Introduction international joint programs of Business School
15:00 – 15:15 – Opening remarks by Prof, Enkhbayar.Ch, Dean of Business school
15:15 – 16:35 – Joint programs of Business school, by Oyundari.B, Program officer.
16:35 – 17:15 –“NCC education” Business Development Manager for the Asian region, Sheetal Choraria,
17:15-17:35 – Poland’s cooperation with Mongolia, by Polish language teacher, Altangerel.J
17:35-17:50 – Discussion
Read MoreМУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилгоор МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://news.num.edu.mn/?p=59350 сайтаас танилцана уу.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 5-ны 15.00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс 216 тоот, Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа: Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдын батламжийг эрдмийн зөвлөлийн хуралдаан дээр ёслол төгөлдөр гардуулна.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com
Read MoreМУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
БАТЛАВ: МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ……………………Ч.ЭНХБАЯР /ДОК. ПРОФ/
2019 оны 03-р сарын 29
Хурлын зорилго: Бизнесийн сургуулийн бакалаврын оюутнуудын дунд улирал бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал нь оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, оролцоог идэвхижүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг сайжруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй олон талт асуудлаар шийдэл, гарцыг олох дадлага, туршлага олгох, оюутны судалгааны ажлыг нийтийн хүртээл болгоход оршино.
Нэг. Зохион байгуулалт
Хугацаа: 2019 оны 4-р сарын 22- ны 14.00 цагт
Газар: Хичээлийн V байр 103 тоот танхимд
- Тус хуралд тавигдах илтгэлүүд нь Бизнесийн сургуулийн тэнхим тус бүрийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг 3 илтгэлүүд байна.
- Илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэхдээ Power Point программ дээр урьдчилан бэлтгэсэн байх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, асуулт хариулт 5 хүртэлх минут байна.
- Илтгэлүүдийг 2019 оны 4-р сарын 19–ний өдөр 09.00-17.00 цагийн хооронд МУИС-ийн Бизнесийн сургуулийн (хичээлийн IV байрны 4 давхарт) 401 тоот өрөөнд Д.Одбилэг багшид /99093452/ бүрэн эхээр хэвлэмэл байдлаар хураалгах, PPT файлыг bs.num.1947@gmail.com хаягаар илгээх ба хэвлэмэл болон цахим аль аль хэлбэрээр хугацаандаа өгсөн байна.
Хоёр. Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага
- Шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэсэн, тодорхой аргачлал хэрэглэсэн байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Практик ач холбогдолтой байх
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
Гурав. Бичвэрт тавигдах шаардлага
А. Эрдэм шинжилгээний илтгэлийн бүтэц:
- Бүтээлийн нэр
- Зохиогчийн овог нэр, хаяг, цахим шуудангийн хаяг
- Товч хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг (судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн, сэдэвтэй холбоотой дэд сэдвүүд)
- Дүгнэлт,
- Санал зөвлөмж
- Ном зүй
- Хавсралт
Б. Илтгэлийн бичвэрийн ажилд тавигдах шаардлага:
- Илтгэлийг А4 цаасан дээр форматын дагуу бичих
- Үсгийн фонт: Times New Roman
- Бичвэрийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: 1,5
- Top -1.5cm, bottom -2cm, left -3cm, right -1.5cm
- Илтгэл 4-8 нүүр байх
- Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг эшлэлд авч, зүүлтийг зохих журмын дагуу (foot note, end note эсвэл хаалтад зохиогчийн нэр, ном, бүтээлийн хуудсыг тэмдэглэж) хийх
- Ном зүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, номын эсвэл өгүүллийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичих
- Илтгэлд нүүр хуудас хийх бөгөөд сургууль, тэнхим, сэдвийн нэр, овог нэр, утасны дугаар, мэргэжил, курс, түвшин, удирдагчийн нэрийг бичнэ. (Нүүр хуудасны загвараас харна уу)
Дөрөв. Шалгаруулах журам
Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлийг шүүгчийн бүрэлдэхүүнээр дараах шалгуурын дагуу дүгнэж, байр эзлүүлнэ. Үүнд:
- Шинжлэх ухааны үндэслэл
- Судалгааны арга аргачлал
- Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэлд хүрсэн байдал
- Илтгэх чадвар
Эзлүүлэх байр, шагнал:
Нэгдүгээр байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Хоёрдугаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Гуравдугаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Тусгай байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
МУИС, БС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал
зохион байгуулах ажлын хэсэг
Холбоо барих утас: 88076790
Санхүүгийн тэнхимийн 2018 – 2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
СЭДЭВ: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.
Эрдэм шинжилгээний хурал дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.
Илтгэл ирүүлэх хугацаа: | 2019-04-12-ны өдрийн 1700 цаг |
Мэргэжлийн багш нарын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан эхний 10 хүртэлх илтгэлээр шалгарсан тухай мэдээллийг e-мэйлээр хүргүүлэх: | 2019-04-15-ны өдрийн 1700 цаг |
Шалгарсан илтгэлүүдийг V байрны №103 тоот өрөөнд хэлэлцүүлэх: | 2019-04-16-ны өдрийн 14 00 цаг |
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлага буюу санхүүгийн чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байх;
- Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийх;
- Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх;
- Судалгааны ажил нь анх удаа хэлэлцүүлэгдэж байх;
- Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байх;
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь удиртгал, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Эшлэл зүүлт ашигласан байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
- Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.
Илтгэлийг 2019 оны 04 дүгээр сарын 12 – ний өдрийн 1700 цаг хүртэл цахим хэлбэрээр fin.dep.1958@gmail.com хаягаар, хэвлэмэл байдлаар IV байрны №111 тоот өрөөнд хүлээн авна.
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
2019.03.28
Read MoreОЛОН ТАЛТ ХУДАЛДААНЫ ТОГТОЛЦОО БА ДХБ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ГХЯ-наас ДХБ болон ГХЯ-ны дэргэдэх Дипломат академи, МУИС-ийн Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ” сэдэвт сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр зохион байгуулав.
Энэхүү сургалт нь манай Засгийн газрын зүгээс 2018 онд тавьсан хүсэлтийг ДХБ-аас хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон үндэсний хэмжээний 4 сургалтын эхний сургалт нь юм.
Сургалтаар олон талт худалдааны тогтолцоо, ДХБ-ын үндсэн зарчим, худалдааны бодлого хэрэгжүүлэх арга хэрэгсэл, гадаад зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, экспортын татаас олгох болон бараа, үйлчилгээний худалдааны тухай ойлголт, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн худалдааны хэлэлцээр зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл танилцуулга хийв.
Түүнчлэн, сургалтын үеэр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд байгуулсан манай улсын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, тус хорооноос хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний талаар сургалтад оролцогчдод ГЕГ-аас товч мэдээлэл хийв.
Сургалтад холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаачид, багш нар, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхитэй оролцож, сонирхсон асуудалдаа хариулт авч, өөрсдийн хариуцсан чиглэлээрх мэдлэг, мэдээллээ чөлөөтэй солилцож ажиллав.
Энэхүү сургалт нь олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ-ын талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэхээс гадна худалдааны асуудал хариуцсан холбогдох яам агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, худалдааны хэлэлцээ хийх чадавхийг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Read MoreRM & I клубын даатгалын ангийн оюутнууд Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музейтэй танилцлаа
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Даатгал хөтөлбөрийн 3, 4-р түвшний оюутнууд болон багш Г.Бурмаа, Б.Жавхланцогт нар 2019.03.21-ны өдөр Централ Тауэрт байрлах “Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-тэй танилцаж санхүүгийн зах зээл, тэр дундаа даатгалын зах зээлийн үүсэл, хөгжлийн талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ. Тус музей нь үүсэн байгуулагдаад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Голомт банкны VIP харилцагчид болон гадаадын тусгай харилцагчдад үзүүлж танилцах боломжийг олгодог бөгөөд оюутнуудаас анх удаа МУИС-ийн Бизнесийн сургуулийн даатгалын ангийн оюутнууд үзэж сонирхсон байна. Дэлхийн анхны даатгалын гэрээ, анхны даатгалын сурах бичиг болон анхны мөнгөн тэмдэгт, зоос, бонд, хувьцаа гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийн анхны хувилбарууд нь эх хувиар болон хуулбар хувиар байршсан уг музейн үзмэрүүдийг сонирхолтой түүхүүдийн тайлбарын хамт Мандал Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан удирдан тайлбарлалаа.
Read MoreМонголын үйлдвэржилт сорилт ба шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгууллаа
өаөхх
МУИС, БС болон тус сургуулийн менежментийн тэнхимийн Regnum клуб, Үндэсний үйлдвэрлэл хүнс хөдөө аж ахуйн инновацийн зөвлөл ТББ-тай хамтран “Монголын үйлдвэржилт сорилт ба шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг гуравдугаар сарын 15-наас 19 ны өдрүүдэд МУИС, БС-ийн IV байрны 314 тоот танхимд зохион байгууллаа.
Нийт 20 гаруй илтгэлүүдийг хоёр үе шаттайгаар шалгаруулалт хийж Тэргүүн байранд Ч.Уранхайч “Энзимээр боловсруулсан сүрлийг малын тэжээлд ашиглах боломж”, хоёрдугаар байранд С.Төгс “Малын гаралтай түүхий эдийг ашиглан өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж”, гуравдугаар байранд Ц.Бүжидмаа “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, тусгай байранд Д.Пүрэвцогт, М.Золзаяа “Мөнгөжүүлсэн цеолит бэлдмэлийн эмчилгээний идэвхийг туршсан дүнгээс” сэдэвт итгэлүүд тус тус байр эзэлсэн.
Read More