Маркетинг, худалдааны тэнхимийн үе үеийн ТӨГСӨГЧдийн сагсан бөмбөгийн тэмцээнд урьж байна
“Маркетинг, худалдааны тэнхим”-ийн үе үеийн ТӨГСӨГЧдийн сагсан бөмбөгийн тэмцээн тэнхимийн 60 жилийн ойг угтсан арга хэмжээн хүрээнд зохион байгуулагдана. Төгсөгчдөө урьж байна.
Read More
Зочин профессорын лекц, семинарт урьж байна
Бизнесийн сургуулийн Маркетинг Худалдааны тэнхимийн 60 жилийн ойн хүрээнд зочин профессорын лекц, семинарыг зохион байгуулж байна. Багш ажиллагсадаа урьж байна. Өргөнөөр оролцоно уу
Read MoreОХУ-ын Эрхүүгийн Байгалийн УИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзалт хийв
2019 оны 01 сарын 28-ны өдөр ОХУ-ын Байгалийн УИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Музычук Т.Л. тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д зочилж, МУИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б. Очирхуяг; Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б. Очирхуяг, ГХХ-ийн дарга Ш. Мэндбаяр, Бизнесийн сургуулийн захирал Ч. Энхбаяр нартай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлжх талаар санал солилцов. Энэхүү уулзалтын дараа тэд Бизнесийн сургууль дээр зочилж тус сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөлтэй уулзсан ба уулзалтын гол сэдэв нь МУИС-ийн Бизнесийн сургууль Байгалийн УИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг тодорхойлоход чиглэсэн юм.
Уулзалтаар Эрхүүгийн Байгалийн УИС-тай магистрын түвшинд англи хэл дээр санхүү банкны болон менежментийн чиглэлээр 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж, тулгарах асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар 2 тал харилцан ярилцаж эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэдэг дээр санал нэгдэв.
Энэхүү хөтөлбөрт суралцах оюутнууд 2 сургууль дээр тус бүр 1 жилийн хугацаатай англи хэлээр суралцах бөгөөд 2 сургуулийн магистрын дипломыг авч төгсөх юм.
Түүнчлэн ОХУ-д багш нарын мэргэжил дээшлүүлэх курсэд үнэ төлбөргүйгээр суралцах боломж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Бизнесийн сургуулийн хөтөлбөрийн хорооноос Эрхүүгийн Байгалийн УИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжлээ.
Read MoreАлтан гадас одонгоор шагнагдлаа
Санхүүгийн тэнхимийн ахлах багш, доктор Ө.Гэрэлт-Од шинэ оны босгон дээр Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас“ одонгоор энгэрээ мялаалаа. Ө.Гэрэлт-Од багшдаа баярын гал халуун мэндийг хүргэж сургууль, тэнхимийн хамт олноос нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Read More“Багш, оюутны стартап-2018” -д БС-ийн багш, оюутнууд амжилттай оролцлоо
2018 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн “Багш, оюутны стартап-2018” хөтөлбөрийн шилдэг гарааны компанийн төслийн шалгаруулалтын уралдаанд Бизнесийн сургуулийн оюутнуудын “Active now” баг Ideax үүрдэг цамц санаагаараа амжилттай оролцлоо. Аctive now баг нь анх Төслийн менежент хичээлийн хүрээнд санаачилан боловсруулж байсан бизнес санаагаа улам хөгжүүлж уг тэмцээнд оролцсноор шүүгчид болоод оролцогчдын сонирхолыг ихэд татсан төдийгүй, Үндэсний Стартап Фанд ХХК-ийн coworking space-д нэг сар үнэ төлбөргүйгээр байрлаж санаагаа улам хөгжүүлэх тал дээр зөвлөгөө, тусламж авах эрхээр шагнагдсан юм. Мөн Зээлийн батлан даалтын сан, Оюуны өмчийн газрын төлөөлөгчид цаашид хамтран ажиллах туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн билээ. Оюутнуудын маань бизнес санаа нь нэг хэрэглээгээр хоёр хэрэгцээг хангах, оюутан залуусын хувьд байнга тохиолддог “өглөө даараад, өдөр халууцах уу” гэсэн асуудлыг шийдэх зорилготой. Уг санаа нь одоо хэрэгжиж анхны загваруудаа гаргасан бөгөөд анги, хамт олны захиалгаар цамцаа үйлдвэрлэн нийлүүлж амжсан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв, хамтран зохион байгуулсан Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв, ХШУИС-ын хамт олондоо баярлалаа. Цаашид уг арга хэмжээнд амжилттай оролцох бүрэн боломжтой тул Бизнесийн сургуулийн багш, оюутнууддаа уриалж байна. Амжилттай оролцсон Э.Отгон-Эрдэнэ /СМ-3/, Г.Нарантулга /НББ-3/, А.Мягмарсүрэн /НББ-3/, З.Мөнгөнтуяа /СМ-3/, Д.Нарантуяа /СМ-3/, Ж.Цэрэнчимэг /СМ-4/ оюутнууд болон удирдаж оролцсон Менежментийн тэнхимийн багш Д.Батцэцэг нартаа ажлын амжилт хүсье.
Read More
Цахим сургалтын агуулга хөгжүүлэгч Багш нарт
БC-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
МУИС, Бизнесийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 сарын 30-ны өдөр V байрны 103 тоотод амжилттай зохион байгуулагдлаа.
Уг хуралд тэнхимүүдээс шалгарсан 8 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд “Хувьцааны үнэлгээг тооцох аргууд ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Санхүүгийн тэнхимийн Намхай, Барсболд, Алтангэрэл нар тэргүүн байранд, “Даатгалын зах зээлийн хөгжлийн илтгэгч үзүүлэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь” сэдвээр Санхүүгийн тэнхимийн Эрдэнэ, Амартүвшин, Чулуунбаатар нар хоёрдугаар байранд, “Шатахууны дэлхийн зах зээлийн үнэ, дотоод валютын бодит ханшинд нөлөөлөх нь” гэсэн сэдвээр Санхүүгийн тэнхимийн Дөлгөөн, Болормаа, Цэвээнравдан нар гуравдугаар байранд, тусгай байранд Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутан Хуншагай-н “Компанийн хувьцааны үнэд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” илтгэл тусгай байрыг тус тус эзэллээ. Илтгэл тавьж оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье!
Хурал зохион байгуулах ажлын хэсэг
БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
БАТЛАВ: МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ……………………Ч.ЭНХБАЯР /ДОК. ПРОФ/
МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН
БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ХУРЛЫН УДИРДАМЖ
2018 оны 11-р сарын 28
МУИС-ийн Бизнесийн сургуулийн бакалаврын оюутнуудын дунд улирал бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Нэг. Зохион байгуулалт
Хугацаа: 2018 оны 11-р сарын 30- ны 13.30 цагт
Газар: Хичээлийн IV байр 314 тоот танхимд
- Тус хуралд тавигдах илтгэлүүд нь Бизнесийн сургуулийн тэнхим тус бүрийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг 3 илтгэлүүд байна.
- Илтгэлүүдийг 2018 оны 11-р сарын 29–ний өдөр 09.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн Бизнесийн сургуулийн (хичээлийн IV байрны 4 давхарт) 408 тоот өрөөнд Т. Лагнай багшид /91919175/ хэвлэмэл байдлаар, num.1947@gmail.com хаягаар цахим хэлбэрээр PPT файлын хамт хүлээн авах ба хэвлэмэл болон цахим аль аль хэлбэрээр хугацаандаа амжиж өгсөн байна.
- Илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэхдээ Power Point программ дээр урьдчилан бэлтгэсэн байх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, асуулт хариулт 5 хүртэлх минут байна.
Хоёр. Судалгааны ажилд тавих ерөнхий шаардлага
- Шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэсэн, тодорхой аргачлал хэрэглэсэн байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Практик ач холбогдолтой байх
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
Гурав. Бичвэрт тавих шаардлага
А. Эрдэм шинжилгээний илтгэл нь дараах хэсгүүдтэй байна:
- Бүтээлийн нэр
- Зохиогчийн овог нэр, хаяг, цахим шуудангийн хаяг
- Товч хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үнсэн хэсэг (судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн, сэдэвтэй холбоотой дэд сэдвүүд)
- Дүгнэлт,
- Санал зөвлөмж
- Ном зүй
- Хавсралт
Б. Илтгэлийн хэлбэржүүлэлт дараах байдалтай байна:
- Илтгэлийг А4 цаасан дээр форматын дагуу бичих
- Үсгийн фонт: Times New Roman
- Бичвэрийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: 1,5
- Top -1.5cm, bottom -2cm, left -3cm, right -1.5cm
- Илтгэл 4-8 нүүр байх
- Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг эшлэлд авч, зүүлтийг зохих журмын дагуу (foot note, end note эсвэл хаалтад зохиогчийн нэр, ном, бүтээлийн хуудсыг тэмдэглэж) хийх
- Ном зүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, номын эсвэл өгүүллийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичих
- Илтгэлд нүүр хуудас хийх бөгөөд сургууль, тэнхим, сэдвийн нэр, овог нэр, утасны дугаар, мэргэжил, курс, түвшин, удирдагчийн нэрийг бичнэ. (Нүүр хуудасны загвараас харна уу)
Дөрөв. Шалгаруулах журам
Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлийг шүүгчийн бүрэлдэхүүнээр дараах шалгуурын дагуу дүгнэж, байр эзлүүлнэ. Үүнд:
- Шинжлэх ухааны үндэслэл
- Судалгааны арга аргачлал
- Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэлд хүрсэн байдал
- Илтгэх чадвар
Эзлүүлэх байр, шагнал:
Нэгдүгээр байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Хоёрдугаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Гуравдугаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Тусгай байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
МУИС, БС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал
зохион байгуулах ажлын хэсэг
Холбоо барих утас: 88076790
Read More
НББ-ийн салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС-ийн НББ-ийн тэнхимийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2018.11.14-ны өдөр амжилттай өндөрлөлөө. Өмнөх жилүүдийн хурал оюутан илтгэлээ танилцуулаад шүүгчид, оюутнууд асуулт асуух байдлаар зохион байгуулагддаг байсан бол энэ жилийн хурал оюутнуудын дундах хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар зохион байгуулагдсан нь ихээхэн үр дүнтэй болсон гэж тэнхимийн зүгээс дүгнэж байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Read MoreСанхүүгийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын Санхүүгийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 сарын 21-ний лхагва гаригт хичээлийн V байрны 103 тоотод зохион байгуулагдлаа. (more…)
Read More