Олгох боловсролын зэрэг
Төрөлжсөн чиглэл: 041 Бизнес ба удирдахуй ухаан
Нарийвчилсан чиглэл: 0414 Маркетинг, зар сурталчилгаа
Хөтөлбөрийн нэр: 041401 Маркетинг
Хөтөлбөрийн тодорхойлолт
Маркетингийн хөтөлбөрийн зорилго, зорилтууд МУИС, БС – ийн болон Маркетинг, Олон улсын худалдааны тэнхмийн эрхэм зорилгоос шууд урган гарсан. МУИС-ийн дүрэмд тодорхойлсон нийтлэг үндэслэлийг өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн баяжуулж ирсэн МУИС-ийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд МУИС-ийн эрхэм зорилгыг“Монгол Улсын тэргүүлэх Их сургууль байж, эрдэм шинжилгээ сургалтын нэгдлийг хангаж, мэдлэгт суурилсан нийгэмд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино”, Бизнесийн сургуулийн эрхэм зорилгыг“Бид даяарших мэдлэг, чадвартай судлаач, манлайлагчийг бэлтгэнэ”гэсэн бол бид энэхүү эрхэм зорилгод нийцүүлэн Маркетингийн хөтөлбөрийн эрхэм зорилго, үнэт зүйлс, зорилгыг дараах байдлаар тодорхойлсон болно:
Хөтөлбөрийн эрхэм зорилго: Маркетингийн салбартаа даяарших мэдлэг чадвартай судлаач, манлайлагчийг бэлтгэнэ.