МУИС-ийн Бизнесийн сургууль нь Английн NCC Education боловсролын байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын олон улсын бакалаврын болон магистрын хөтөлбөрийг 2008 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Бакалаврын хөтөлбөрт суралцагч нь гурван хувилбараас аль нэгийг нь сонгон суралцах боломжтой.
(1+3) хувилбар үргэлжлүүлэн суралцах сургуулиудын жагсаалтанд багтсан Их Британи, АНУ, Австралийн нэр хүндтэй 100 гаруй их, дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт 3 жил суралцах
(2+2) хувилбар. МУИС дахь дараагийн шатны L4 Diploma in Business хөтөлбөрт элсэн 1 жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 2 жил суралцах
(3+1) хувилбар МУИС дахь дараагийн шатны L5 Diploma in Business хөтөлбөрт үргэлжлүүлэн элсэн 1 жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 1 жил танхимаар эсвэл онлайнаар суралцах боломжтой.
Магистрын хөтөлбөрт (1+1) хэлбэрээр суралцах боломжтой. Хэрэв та хөтөлбөрт элсэн орох бол IELTS болон хэлний түвшин тогтоох шалгалтын хангалттай оноотой байх эсвэл Бизнесийн сургуулиас зохион байгуулах хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч тэнцвэл элсэх боломжтой. Олон улсын бэлтгэл хөтөлбөр IELTS 4.5, 4 болон 5-р түвшний бизнесийн дипломын сургалт IELTS 5.5 оноо авсан байх шаардлагатай. NCC хөтөлбөрт суралцсанаар бүх хичээлүүдийг англи хэл дээр судлах, хямд зардлаар дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших давуу талуудтай. Английн их дээд сургуулиудын бэлтгэл болон 2,3 дугаар курсын дипломын хөтөлбөрүүдэд элсэн суралцах оюутнууд Английн сургуулиудын элсэлтийн шаардлагт нийцэх шалгуурын дагуу Бизнесийн сургууль дахь Эн Си Си хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газарт бүртгүүлж элсэнэ.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн хичээлийн IV байр, 200 тоотоос болон 976 – 77307730 – /4118/, 976 – 88014061 утсаар авах боломжтой.
FB хуудас: NCCatNUM