Анх 1959 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийн “Улс Ардын Аж Ахуй (УААА)-н төлөвлөлтийн тэнхим” нэртэйгээр байгуулагдаж 1990-ээд оныг хүртлэх хугацаанд УААА-н болон салбарын чиглэлээр Төлөвлөгөөний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байгаад 1990-ээд оноос зах зээлийн харилцаанд шилжсэнтэй уялдан нийгмийн шаардлага, захиалгын дагуу мэргэжлийн чиглэлд зарчмын өөрчлөлт оруулж Менежментийн тэнхим болон шинэчлэгдэн “Менежмент” чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Менежментийн тэнхим нь Төлөвлөгч-Эдийн Засгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн анхны үеэс эхлэн 1992 оныг дуустал Төлөвлөгч-Эдийн Засгийн мэргэжлээр, 1991-1994 онуудад үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр 1995 оноос менежментийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж, УААА, нийгэм олон нийт, төр захиргааны хийгээд бизнесийн байгууллагад мэргэжилтэн бэлтгэж гаргасан байна.
Менежмент хөтөлбөрийг сонгосноор төгсөөд стратегич менежер, гүйцэтгэх захирал, төслийн менежер, бизнесийн аналист, үйлдвэрлэлийн менежер, борлуулалтын менежер, хүний нөөцийн менежерээр ажиллах боломжтой. Менежементийн тэнхимд өнөөдөр Бизнесийн менежментийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний дотоодын хөтөлбөрүүдээс гадна Англи улсын NCC олон улсын боловсролын байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн Японы IUJ сургуультай хамтарсан бизнесийн менежментийн магистрийн хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Уг хөтөлбөрийн суралцагч нь 1 жил МУИС-д, нэг жил Японы IUJ сургуульд суралцан бизнесийн удирдлагын магистрын хос дипломтой төгсөнө.
Сургалтын үйл ажиллагааг ийнхүү явагдахын зэрэгцээ тэнхимийнхээ “Манлайлагчийг бэлтгэх, менежментийн суурь судалгааг хэрэгжүүлэхдээ тэргүүлэгч байх” гэсэн эрхэм зорилгын хүрээнд үе үеийн эрдэмтэн багш нар маань менежментийн чиглэлийн олон тооны судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, практикт нэвтрүүлэн ажиллаж байна.
Багш нарын бүрэлдэхүүнд өндөр хөгжилтэй Орос, Америк, Солонгос, Австрали, Польш, Франц, Их Британи, БНХАУ, Япон зэрэг улс орнуудын үндэсний тэргүүний сургуулиудад доктор, бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Менежментийн тэнхим нь зөвлөх профессор 1, зөвлөх дэд профессор 1, үндсэн 16, дадлагажигч 2, цагийн 6 багш нийт 24 багштай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс эмерит профессор 1, профессор 2, дэд профессор 11, магистр 13 гэсэн бүрэлдэхүүнтэй байна.