
Хүний нөөцийн менежментийн улсын олимпиад зохион байгуулагдав.
Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Холбоо” (МХНММХ), “Эйч Ар клуб”-ээс Их дээд сургуулиудын дунд уламжлал болгон 2 жилд 1 удаа зохиогддог Хүний нөөцийн менежментийн улсын олимпиад 2025 оны 11 сарын 29-д зохион байгуулагдав.
“Хүний нөөцийн менежментийн улсын XIY олимпиад”-д 9 сургуулийн 14 баг оролцсон бөгөөд МУИС, Бизнесийн сургуулийн “Цэгц-Билиг”, “VictorATE” хоёр багийн 6 оюутан 3 шатны шалгаруулалтад амжилттай оролцож мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагнал хүртэв.
Багийн амжилт:
МУИС, Бизнесийн сургуулийн “ЦЭГЦ-БИЛИГ” баг ГУТГААР БАЙР эзэлж багаараа ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ.
Хувийн амжилт:
1. МУИС Бизнесийн сургуулийн Менежментийн IV түвшний оюутан Г.Бүжинлхам хувийн амжилтаар ДЭД БАЙР эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал хүртлээ.
2. МУИС Бизнесийн сургуулийн Менежментийн IV түвшний оюутан Ц.Эгшигмаа хувийн амжилтаар ГУРАВДУГААР БАЙР эзэлж өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Багшийн амжилт:
Удирдагч багш Д.Батцэцэг, Б.Энхтуяа нар ГУРАВДУГААР БАЙР эзэлж өргөмжлөл, хүрэл медаль



