
Д.Бадраа агсны нэрэмжит Шударга Ёсыг Бадраах сангийн тэтгэлэг гардууллаа.
Шударга ёсыг бадраах сан нь санхүүгийн салбарт шударга, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор жил бүр шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна оюутнуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалт, лекц, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж оюутнууд, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах замаар хувь хүний хөгжлийг дэмждэг. Энэ удаагийн Бадраа сангийн тэтгэлгийг 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдөр гардууллаа.




